1 RUSSIA & FRANCE TO TALK NUCLEAR ENERGY PARTNERSHIP IN THIRD-PARTY COUNTRIES WWW.RT.COM PUBLISHED:2018/05/24      2 TESLA IS CUTTING PRICES IN CHINA WWW.CNN.COM PUBLISHED:2018/05/24      3 BUILDING AN ENTREPRENEURSHIP ECOSYSTEM FOR WOMEN IN MONGOLIA WWW.ASIAFOUNDATION.ORG PUBLISHED:2018/05/24      4 FIRST DUAL REGISTRATION APPROVED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/05/24      5 DISCOVERY MINERALS LTD. SIGNS AGREEMENT ON MONGOLIA GOLD WWW.NEWS.MN PUBLISHED:2018/05/24      6 NATIONAL CURRENCY APPRECIATION INDICATES POSITIVE ECONOMIC TENDENCY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/05/24      7 MONGOLIAN VISA ISSUANCE REGULATION FACILITATED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/05/24      8 CABINET PLANS PRIVATISING MIAT AND OTHER KEY STATE ASSETS WWW.NEWS.MN PUBLISHED:2018/05/24      9 RUSSIA & OTHER COUNTRIES CAN DEMAND $3.5BN IN COMPENSATION FROM US OVER TARIFFS WWW.RT.COM PUBLISHED:2018/05/23      10 IPTV ACCOUNTS FOR 11.7 PERCENT OF TELECOMMUNICATIONS REVENUE WWW.UBINFO.MN PUBLISHED:2018/05/23      КАНАДЫН ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ ОЛОЛТЫГ АШИГЛАХ, ТҮҮНЭЭС СУРАЛЦАХ ЧИН ХҮСЭЛТЭЙГЭЭ ОНЦЛОВ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/05/24     BI: БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛД НҮҮРСНИЙ ХАНШ ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/05/24     ХЗХ-ДЫН НИЙТ АКТИВЫН ӨСӨЛТ СҮҮЛИЙН ЗУРГААН ЖИЛД АНХ УДАА 30 ХУВИЙГ ДАВЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/05/24     ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН БНХАУ-Д АЙЛЧИЛНА WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2018/05/24     НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР БНСУ-ЫН ПҮЧОНЬ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/05/24     УЛААНБААТАР ХОТ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/05/24     ШИВЭЭХҮРЭН БООМТООР ӨДӨРТ 750-850 НҮҮРС ТЭЭВРИЙН АВТОМАШИН НЭВТЭРЧ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/05/24     МОНГОЛ УЛС "ӨРСӨЛДӨХ ЧАДВАР"-ЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭР 63 УЛСААС 62 ДУГААРТ БИЧИГДЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/05/24     МОНГОЛ, АНУ-ЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХУРАЛДААНЫГ ХИЙХЭЭР ТОХИРОЛЦОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/05/23     2021 ОН ХҮРТЭЛ 38 ИХ НАЯДААР ҮНЭЛЭГДЭХ ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.UBINFO.MN НИЙТЭЛСЭН:2018/05/23    

Czech-Mongolia Business seminar. Sep 14 MNCCI

2017 оны 9 сарын 11-15ны өдрүүдэд Чехийн Гадаад Хэргийн яамны Европын бүс орнууд, эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан хэсгийн дэд сайдын орлогч Ivan Jancarek  тэргүүтэй Чехийн бизнесийн төлөөлөгчид Монгол улсад айлчлах гэж байгаа бөгөөд энэ үеэр буюу 2017 оны 9 сарын 14-ний өдрийн 10.00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим дээр Чех- Монголын бизнес уулзалт зохион байгуулагдах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Чехийн компаниудын талаар мэдээллийг доор харна уу. 

Энэ арга хэмжээнд оролцохыг хүсвэл МҮХАҮТ Будсүрэнтэй 312501 утсаар холбогдож бүртгүүлээрэй.

 

1. БНЧУ-ЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ТАНХИМ БНЧУ-д бизнесийн боломжийг бий болгох, дамжуулан цаашид улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хөгжүүлэн бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр арга хэмжээгээ явуулдаг. Нийтдээ 68 бүс нутгийн 102 мэргэжлийн холбоодыг нэгтгэсэн 15 000 орчим гишүүдтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.komoracz.eu/ 

2. ЧЕХ МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ Тус танхим нь 2004 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд чех монголын компани, бизнес эрхлэгчдийн хоорондын бизнесийн харилцааг дэмжих зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.cemok.org/profil.html 

3. ЭГТ ЭКСПРЕСС ЦЗ ЭГТ экспресс цз компани нь зүүн Европ, Төв азийн /Монгол улс/чиглэлд олон улс хоорондын тээвэр хийдэг. Тус компани нь хуучин ЗХУ-ын орнууд болон Ойрхи дорнодын удсуудыг Европтой олон улсын тээвэр логистикоор холбохыг чармайн ажилладаг. 5 кг аас эхлээд дээш жинтэй ачааг төмөр замаар, усан замаар болон агаараар тээвэрлэх үйлчилгээг үзүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.egt.cz/en/our-headquarters 

4. АРГО ГРУПП ХК Тээвэр зуучлалын иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг АРГО БОХЕМИА ХХК санхүүгийн төдийгүй цаг хугацаны хувьд ч ашигтай үйлчилгээг санал болгодог. Тус компани нь 1995 оноос хойш зах зээлд ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зүүн өмнөд Европын орчимд үйл ажиллагаагаа төвлөрүүлэн явуулдгийн ачаар төв, зүүн өмнөд болон зүүн Европын худалдааны болон тээвэрлэгч компаниудыг холбодгоороо чухал ач холбогдолтой. Арго Бохемиа ХХК компани нь орон нутгийн болон гадаадын авто замын тээвэрлэлт, төмөр замын тээвэрлэлт, усан замын тээвэрлэлт, агаарын замын тээвэрлэлт хийхээс гадна БНЧУ болон Словак улсын гаалийн складанд бараа бүтээгдхүүн хадгалах үйлчилгээнүүдийг бүгдийг цогцоор нь үзүүлдэг байна. Мөн түүнчлэн Европ Монгол хоёрын хооронд тээвэрлэлтийн иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг арвин туршлагатай компани юм. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.argogroup.cz/ Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам 

5. ФЕРРИТ ХХК Феррит ХХкомпани нь дүүжин, араат, төмөр замт, тороост зэрэг уул уурхайн ашигт малтмал, ачаа тээвэрлэх системүүдийг өргөх нэмэлт төхөөрөмжийн хамт үйлдвэрлэдэг төдийгүй үйлчлүүлэгчдээ олон үйлдэлт ачаа ачигч, уул уурхайн тусгай зориулалтын машин механизмаар хангах, зураг төсөл боловсруулах зэрэг иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг. Худалдаа, нийлүүлэлт, засвар үйлчилгээгээ чанартай бөгөөд үр ашигтай болгох үүднээс Орос, Польш, Украйн, Казахстан, словак, Хятад зэрэг орнуудад охин комданиудаа байгуулсан. Дэлгэрэнгүй мэдэээллийг: http://ferrit.cz/en/about-company/ 

6. АГРОМОНТ ВИМПЕРК ХХК Тус компани 1992 онд үүсгэн байгуулагдсан. Тэр цагаас хойш өнөөг хүртэл чех болон словакийн зах зээл дээр үхэр, гахай, шувууны аж ахуйн барилга байгууламж, технологийг нийлүүлсээр ирсэн арвин туршлагатай найдвартай уян хатан компани юм. Одоогийн байдлаар 90 орчим ажилчин албан хаагчидтай үйлдвэрлэлээ Бохумилицэ болон Вимпэркэд явуулдаг. Эдгээр үйлдвэрлэлийн төвүүд дээрээ фермерийн аж ахуйн ган бүтэц түүнчлэн саалтуурын хаалтууд, тэжээлийн тэвшнүүд, бэлчээрийн сараалжууд, бага оврын сүүний үйлдвэрийн, сүү зөөвөрлөх тэргэнцэр гэх мэтийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг. 2010 онд Словак улсад, 2012 онд Моравад мөн түүнчлэн Монгол болон ОХУ-д өөрийн худалдааны төлөөлөгчийн газруудаа нээсэн. Дээрх тоног төхөөрөмжүүдээс гадна биохийн станц, нарны энергийг ашиглан цахилгаан үүсгэх станцуудын үйлдвэрлэл мөн түүнчлэн зураг төсөл гаргахаас эхлээд барьж байгуулах, зөвлөх үйлчилгээ явуулах, санхүүжилт, хөнгөлттэй зээл авах тал дээр зөвлөх зэрэг цогц үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.agromont.cz/index.php?lang=en# 

7. АТЕЛИЕР ЦУНАМИ ХХК Тус компани 1993 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд барилгын зураг төсөл, архитекторын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг арвин туршлагатай юм. 8 инженер архитектор, 12 барилгын инженер болон бусад ажилтан нийлсэн нийт 25 орчим ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. БНЧУ-ын томоохон компаниудын /жбэл: Шкода авто, Төв шуудан гэх мэт./ зураг төсөл, архитеторын ажлуудыгхийж гүйцэтгэсэн. Мөн түүнчлэн гадаадын олон барилгын архитектор, дизайны төслүүд дээр ажилласан. Голландад төслөө дуусгаад одоогийн байдлаар бид Австри, ОХУ-д ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.atsunami.cz/en 

8. С а З ХХК С а З ХХК -нь тусгай төмөр зам болон авто замын машин механизм, агаарын нэвтрэх платформ, эсэргүүцэл өндөртэй гагнуур хийх тоног төхөөрөмж, метал конструкци үйлдвэрлэх, төмөр замын болон автозамын засварлах, цэвэрлэх машин техник, эд ангиудыг үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй жилийн түүхтэй компани юм. Монгол улсад хамтран ажиллах түнш, дистрибьютор, худалдан авагч хайж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.saz.cz/en/ 9. АСПЕРА ХХК 1991 онд үүсгэн байгуулагдсан чехдээ 16 салбартай 200 гаруй ажилтантай цахилгааны монтаж, хэрэгслийн бараа, материалын борлуулалт хийдэг компани юм. Чехийн болон гадаадын олон үйлдвэрлэгчидтэй маш уян хатан, түргэн шуурхай хамтарч ажилладаг. Мөн түүнчлэн 2013 оноос хойш гөлмөн төмрийн үйлдвэрлэл явуулж төмрийн гадаргуугийн өнгөлгөө хийх үйлчилгээг үзүүлдэг байна. Монгол улсад Аспера Улаанбаатар ХХК хамтарсан компани байгуулж 2017 оны 7 сарын 5-ны өдөр эрчим хүчний яамтай Монгол улсын баруун бүсэд нүүрсээр ажилладаг 100 МВ хүчин чадал бүхий цахилгаан станц, 35 МВ хүчин чадал бүхий дулааны станц барих хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.aspera.cz/ 10. ОСПРО ПРОДАКШН ХХК Тус компани нь компанидуудад чанартай ажилчин жуучлах үйлчилгээ явуулдаг. Компаниудын хүсэлтийн дагуу шаардлагатай байгаа чанартай, мэргэжлийн ажилчдыг бэлтгэж өгөхөөс гадна тэднийг ажилдаа орсны дараа ч мэргэжлийнх нь талаар хөгжүүлэх чиглэл дээр анхаарч ажилладаг байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.ospromb.cz/uvod 

11. БОХЕМИА МЮЛЛЕР ХХК Бохемиа Мюллер ХХК-ийг 1997 онд өндөр (LV), их өндөр (MV), маш өндөр (HV) хүчдэлийн чиглэлээр мэргэшсэн, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд үүсгэн байгуулжээ. Ийм учраас тус компани үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн уурхай, томоохон үйлдвэрүүд, эрчим хүч үйлдвэрлэгчид болон эрчим хүч дамжуулах байгуулагуудтай хамтын ажиллагаа чиглүүлж эхэлсэн байдаг. Сүүлийн үед гол төлөв дараах үйл ажиллагаануудыг явуулж байна. Үүнд: - эрчим хүчний объктуудын иж бүрэн технологи болон төсөл боловсруулах - бүх төрлийн хучдэл бүхий тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж суурилуулах - уул уурхайн цахилгааны технологи нийлүүлэх - эрчим хүчний технологийн софтвар боловсруулах гэх мэт Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.bohemiamuller.cz/ 12. ХААНЗАА ХХК Тус компани нь бохир ус, хог хаягдлыг цэвэршүүлэх, боловсруулах болон барилгын чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Ялангуяа ус, бохир ус цэвэршүүлэн боловсруулах тал дээр 10 гаруй жилийн туршлагатайтус компани үйлдвэрлэлийн олон салбар, тэр дундаа уул уурхайн барилга угсралт, нийлүүлэлт, суурилуулалт, загвар дизайн гаргах чиглэлээр идэвхтэй ажилладаг. Монгол улсад чехийн хөгжлийн хамтын ажиллагааны хэд хэдэн том, жижиг төслүүдийг хэрэгжүүлсний дундаас Дархан хотын Нэхийний үйлдвэрт ус цэвэршүүлэх байгууламжинд ашигласан технологиороо Монгол, чехэд патент авсан юм. Мөн арилжааны шугамаар Оюу толгойн уурхайн цэвэрлэх байгууламж, Хөшигтийн хөндийн нисэх буудлын цэвэрлэх байгууламж зэргийг барьсан болно. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.khaanzaa.eu/khaanzaa/