Czech-Mongolia B2B Business event
Чех-Монголын Бизнес (B2B) уулзалтын урилга
mongolianbusinessdatabase.com 2018 09 28
Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам бизнес эрхлэгч Та бүхнийг 10 сарын 9-ний (Мягмар) өдрийн 13.00 цагт Мишээл ЭКСПО төвийн хурлын зааланд Монгол улсыг зорин ирж байгаа Чех компаниудын танилцуулга болон B2B семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Чехийн талаас хууль зүйн зөвлөх үйлчилгээ, Чехийн экспортын банк, олон улсын тээвэр, бохир ус, хог цэвэршүүлэлт, боловсруулах үйлдвэрлэлийн технологи, автомат боодлын машин, хяналтын систем, төмөр замын явах эд анги, батлах хамгаалахын салбарын радио холбоо, нисэх буудлын радарын систем, агаарын тээврийн тоног төхөөрөмж, холбогдох үйлчилгээ, ураны хайгуул, олзворлолт, ашиглалтын технологи, хөдөө аж ахуй, цэцэрлэгжүүлэлтийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл зэрэг салбарын төлөөлөгчид ирж оролцоно.
Компаний төлөөллүүдтэй ганцаарчилсан уулзалтууд хийх боломжтой бөгөөд танилцуулгын дараа хөнгөн коктейл арга хэмжээ зохион байгуулагдах юм.
Та бүхэн 321886 (17) 99018708 дугаарын утсанд урьдчилан хандаж бүртгүүлнэ үү.