1 ADB TO RAISE PRIVATE BUSINESS LOANS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/20      2 CABINET APPROVES 7 NEW MONGOLIAN AMBASSADORS WWW.NEWS.MN PUBLISHED:2019/05/20      3 PRESIDENT MEETS THE HU BAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/20      4 KOREAN AIR CARRIED OUT GLOBAL PLANTING PROJECT IN MONGOLIA WWW.ETBTRAVELNEWS.GLOBAL  PUBLISHED:2019/05/20      5 MONGOLIA BANS BURNING LOW-GRADE COAL FOR DOMESTIC USE IN CAPITAL WWW.XINNHUANET.COM PUBLISHED:2019/05/16      6 KAISUN HOLDINGS AND CHINA RAILWAY ENGINEERING CONSTRUCTION MONGOLIA SIGNED AGREEMENT FOR CONSTRUCTION ON MONGOLIA CHOIR RAILWAY PLATFORM, OPENING UP LOGISTICS ALONG CHINA, MONGOLIA AND RUSSIA WWW.FINANCE.YAHOO.COM  PUBLISHED:2019/05/16      7 MONGOLIAN BOXERS TO TRAIN IN JAPAN FOR 2020 OLYMPICS WWW.OCASIA.ORG PUBLISHED:2019/05/16      8 MONGOLIA’S GDP RISES 8.6 PERCENT IN Q1 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/05/16      9 FOUNTAIN DESIGN CONTEST FOR SUKHBAATAR SQUARE STARTS TODAY! WWW.NEWS.MN PUBLISHED:2019/05/16      10 MONGOLIA-SINGAPORE BUSINESS FORUM TO BE HELD IN SINGAPORE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/05/16      “МИАТ”, “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ”-Д ЗАСАГЛАЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/05/17     ӨРХИЙН ОРЛОГО 2018 ОНЫХООС 45,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН Ч ЗАРЛАГА 165,100 ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/05/16     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ ШАТ АХИВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/16     ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЧ, 8.6% ӨСӨВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/05/16     ҮНИЙН ӨСӨЛТ ӨРХИЙН САРЫН ОРЛОГЫН ӨСӨЛТИЙГ 72.1 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БУУРУУЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/05/16     ХАВРЫН ТАРИАЛАЛТ 8.7 ХУВЬТАЙ БАЙНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/16     ОНЫ ЭХНИЙ 4 САРД ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ 286.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ ГАРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/16     ИНФЛЯЦ 7.8%-Д ХҮРЭХЭД МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨЛӨӨЛӨВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/05/16     САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТ САЙН БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/05/16     МОНГОЛЫН БИЧИЛ УУРХАЙН АСУУДЛЫГ ПАРИСТ ТАНИЛЦУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/05/15    

Trainer (OT)

Хүнд даацын машин механизмын засварын ажлын байрны сургагч /2/

Open date: 2019-03-04
Close date: 2019-03-18 17:30
Department: People and Organization
123

 

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

 

Ажлын байр

 

“Оюу толгой” ХХК-ийн – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт – Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Хүнд даацын машин механизмын засварын ажлын байрны сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд чанартай сургалтыг явуулах, сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургалтын үр дүнг үнэлэх, сургалтын материалд зохих өөрчлөлтийг оруулах, сургалтын материалыг компаний бодлого, журам, стандартад нийцүүлэн боловсруулахад оршино.

Үүрэг даалгавар

  • Бизнесийн зорилгод нийцсэн сургалтыг явуулж, ажилчдад ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай зохих ур чадваруудыг эзэмшүүлэх
  • Шаардлагатай үед мэдээлэл, нөөц бололцоог солилцох үүднээс дотоодын оролцогч талуудтай хамтарч ажиллах
  • Мэдлэг олгох, хөгжүүлэх сургалтуудыг санал сэтгэгдэл, зөвлөмжөөр хангах замаар сайжруулах
  • Мэдлэг олгох, хөгжүүлэх сургалтын санаачилгын биелэлтийг дэмжиж ажиллах
  • Шаардлагатай үед хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн сургалтыг боловсруулах, тохирох шийдлүүдийн талаар зөвлөгөө өгөх
  • Үйл ажиллагааны багт дэмжлэг үзүүлэх багийн хувьд, сургах болон хөгжүүлэх, биечлэн харилцах замаар аюулгүй байдлын соёлыг хөгжүүлэхийн хамт хариуцсан ажлын талбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, ЭМААБО-ы стандартыг бүрэн дүүрэн дагаж мөрдүүлэх
  • Эрсдэлийг тодорхойлох, арга хэмжээ авах, удирдах арга ажиллагааг сурталчлан дэмжихэд багийн гишүүд болон суралцагчдын оролцоо хангах
  • Сургалтын ахлах ажилтантай хамтран бизнесийн үйл ажиллагааны хэрэгцээнд шаардагдах сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сайжруулах
  • ОТ-н баталсан сургалтын бүтэц, сургалтын багц, УЧН баримт бичигт заасны дагуу сургалт явуулах
  • Стандартын дагуу ажилтныг сургах, зөвлөгөө өгөх, дадлагажуулах
  • Ажлын талбарын тусгай сургалтын төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлэх зорилгоор шаардагдах сургалтыг зохион байгуулах, явуулах
  • Сургалтын төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилгоор сургалтын стратегийг танилцуулах, ажлын талбарын тусгай сургалтын зорилтуудын мэдээллийг түгээх
  • Дотоод сургалтын чадавхыг хурдан хугацаанд бүрдүүлэхийн тулд үр дүнтэй сургагч багш бэлтгэх хөтөлбөр хүргэх
  • Шаардлагатай үед бусад сургагч, ажилтнуудад сургалт, хөгжлийн зөвлөгөө өгөх
  • Явагдаж буй сургалтууд нь гүний уурхайн сургалтын хэрэгцээг хангаж буй эсэхэд үнэлгээ хийж, сургалтын зорилтуудыг хангаж, өөрчлөлт хийх шаардлагатай үед зохих арга хэмжээг авах
  • Дадлагын цехийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хариуцан ажиллах

Тавигдах шаардлага

 

  • Дээд боловсрол эсвэл түүнтэй адилтгах диплом, сертификатыг (жишээ нь дадлагажигч, мэргэшлийн гэрчилгээ) их сургууль эсвэл мэргэжлийн сургалтын төвөөс авсан байх
  • Австралийн сургалт-үнэлгээний IV ТАЕ40110 гэрчилгээтэй, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, материал боловсруулж, зааж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн механикийн болон сургалтын туршлагатай
  • Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмж, кабель болт болон өрөмдлөгийн машины мэдлэгтэй мөн ажиллуулах туршлагатай байх
  • Уул уурхайн систем, процессын өргөн мэдлэгтэй, шинэ технологи, санаачлалыг хүлээн авч үргэлжлүүлэн суралцах, дасан зохицох чадвартай байх
  • РТБШ болон Хүний нөөцийн системийн талаар ойлголттой байх
  • MS оффисийн хэрэглээний программууд, түүний нуугдмал үйлдлийн горимуудыг ашиглаж чаддаг байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2019 оны 3 сарын 18-ны өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

 

If you have any enquiries, please contact the following addresses: 

Monnis Tower, 1st Floor
Chinggis Avenue 15, Sukhbaatar District
Ulaanbaatar - 14240, Mongolia

Tel: + (976) - 7010-3604


All potential candidates must be medically cleared. 
Only shortlisted candidates will be contacted and asked to submit additional documents

For successful candidates, please be advised that information submitted and collected during the recruitment process may be used or required by other HR functions such as Training and HR Services.

Employees of the Oyu Tolgoi LLC and subcontract companies currently working at Oyu Tolgoi mine must notify their employer of their application prior to progressing to the interview stage.

 

Oyu Tolgoi LLC ensures fair and transparent recruitment practices where all applicants are provided with equal opportunities and the decision on recruitment is made by committee members without any involvement of mediating individuals.