System administrator (MCS)
Алба/Нэгж: Мэдээллийн технологийн баг
Ажлын байрны зорилго/үүрэг:
Компанид ашиглагддаг програм хангамжуудын аппликейшн сервер болон сервисүүдийн хэвийн тасралтгүй ажиллах шаардлагын дагуу ажиллагаанд тогтмол хяналт тавих, бүтээмжид нөлөөлөх хэмжээний сайжруулалт болон аюулгүй байдлын урьдчилсан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэн ажиллана
Тавигдах шаардлага:
- Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Windows, Linux үйлдлийн системүүдтэй ажиллах чадвартай
- Англи хэлний мэдлэгтэй
- Багаар болон бие даан ажиллах чадвартай
- Linux, Windows, Virtual, Enterprise серверийн сургалтанд хамрагдсан сертификаттай бол давуу тал болно