Accountant (OT)
Үүрэг даалгавар
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн сарын тооцоолол бэлтгэн Татварын ерөнхий газарт илгээх, экспортын тайлан бэлтгэх, хянах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирлын тайлан бэлтгэн Татварын ерөнхий газрын e-tax системд оруулах, улирлын төлбөр гаргах
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн тодруулга, хойшлогдсон татварын тооцооллыг сар тутам бэлтгэх, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн төлбөр гаргах
- SAP программ хангамжаас сар тутмын дэлгэрэнгүй гүйлгээг татан авч, орчуулгад өгөх, орчуулагдсан гүйлгээг хянах, NAVISOFT программ хангамжид оруулах
- Ажлын файл бэлтгэх, туршилт хийж үзэх, NAVISOFT программ хангамжид оруулсан гүйлгээг холбогдох журналтай тулгаж шалгах
- Компанийн татвар төлөлтийн мэдээг сар тутам гаргах
- Татварын багийн бэлтгэн гаргадаг татварын тайлангийн эх хувь болон софт файлыг хадгалах, архивд бэлтгэн өгөх
- Монгол Улсын Засгийн газрын болон холбогдох бусад хяналт шалгалтын үед хариуцан авсан тайлангийн талаар болон NAVISOFT программ хангамжийн ажиллагааны талаар дэмжлэг үзүүлэх
- Улирал тутмын хөндлөнгийн аудитын шалгалтад өөрийн хариуцан авсан тайлангийн талаар дэмжлэг үзүүлэх
- Татварын болон Санхүүгийн бусад багийн гишүүдтэй нийцтэй хамтран ажиллах
- Дээрхи ажил үүргийг илүү бүтээмжтэй гүйцэтгэх талаар санаачлагатай ажиллах
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Татвар, Нягтлан бодох бүртгэлийн мэргэшлийн чиглэлтэй байх
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Татварын мэргэшсэн зөвлөх болон Мэргэшсэн нягтлан бодогчдын үнэмлэхтэй байх
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
- АССА сертификат, олон улсын нэр хүндтэй их сургуулийн магистрын зэрэг, 4 том аудитын компани болон Монгол Улсын Татварын албанд ажиллаж байсан туршлагууд нэмэлт давуу талууд болно