1 ASPIRE MINING ATTRACTS $16.5 MILLION TO ADVANCE COKING COAL PROJECT IN MONGOLIA WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU PUBLISHED:2017/12/13      2 AUDIT OF OYU TOLGOI AND ERDENES TT PLANNED WWW.NEWS.MN PUBLISHED:2017/12/13      3 MONGOLIA AND THE US AGREE TO INTENSIFY LABOR COOPERATION WWW.MONTSAME.MN  PUBLISHED:2017/12/13      4 ALTAI KRAI CONTINUES TO SUPPLY AGRICULTURAL PRODUCE AND PRODUCTS IN MONGOLIA WWW.CHELORG.COM  PUBLISHED:2017/12/13      5 DEPUTY PRIME MINISTER DISCUSSES COOPERATION ISSUES WITH CHINESE DELEGATION WWW.THEUBPOST.MN PUBLISHED:2017/12/13      6 WORLD BANK TO STOP FUNDING OIL AND GAS PROJECTS WWW.MINING.COM  PUBLISHED:2017/12/13      7 SBERBANK AND ALIBABA ABANDON JOINT VENTURE TALKS WWW.FT.COM  PUBLISHED:2017/12/13      8 MINING PRODUCT EXPORT MAKES UP 78.8 PER CENT OF GROSS EXPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2017/12/13      9 WORLD'S BIGGEST FLOATING SOLAR POWER PLANT STARTS OPERATING A TOP FORMER COAL MINE WWW.MINING.COM  PUBLISHED:2017/12/13      10 ASPIRE MINING ATTRACTS $16.5 MILLION TO ADVANCE COKING COAL PROJECT IN MONGOLIA WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU  PUBLISHED:2017/12/13      ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД Л.БЯМБАСҮРЭН БНСУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА WWW.DNN.MN  НИЙТЭЛСЭН:2017/12/13     “МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЭНЭТХЭГТ АЙЛЧЛАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2017/12/13     СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2017/12/13     ХХААХҮ-ИЙН САЛБАРЫН ЗОРИЛТОТ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХӨГЖЛИЙН БАНК ДЭМЖИЖ АЖИЛЛАНА WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2017/12/13     GOLDMAN SACHS: 2018 ОНД ТАВААРЫН ӨГӨӨЖ 10 ХУВЬД ХҮРНЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2017/12/13     НООС, НООЛУУРЫН САЛБАРТ МЕНЕЖМЕНТ ХЭРЭГТЭЙ БАЙНА WWW.NEWS.GOGO.MN  НИЙТЭЛСЭН:2017/12/13     ТАТВАРЫН СИСТЕМ ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ ТЭНЦВЭРЖҮҮЛЭХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛСЭНГҮЙ ГЭЖ ДҮГНЭВ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2017/12/13     12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ WWW.MSE.MN  НИЙТЭЛСЭН:2017/12/13     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 6.5 ХУВИАР ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2017/12/13     ҮСХ: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ АНХ УДАА 30 САЯ ТОННЫГ ДАВАВ WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM  НИЙТЭЛСЭН:2017/12/12    

СЗХ: ББСБ-уудын нийт хөрөнгө 855.8 тэрбум төгрөгт хүрч өссөн www.bloombergtv.mn

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар тусгай зөвшөөрөлтэй 533 Банк бус санхүүгийн байгууллагын 96.6 хувь буюу нийт 515 ББСБ тайлангаа ирүүлсэн талаар Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Тайлант хугацаанд 20 компанид ББСБ-ын тусгай зөвшөөрөл олгож, таван компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бол 17 компанийн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Тайлангаас харахад, нийт ББСБ-уудын 12.4 хувь нь хөдөө орон нутагт, 87.6 хувь нь Улаанбаатарт үйл ажиллагаа эрхэлж байгаа юм. Үүнээс 90 хувь нь зээлийн үйл ажиллагаа, 27.6 хувь нь гадаад валютын арилжаа хийж байгаа аж. Салбарын нийт хөрөнгө 2016 оны мөн үеэс 26.5 хувиар өсөж, 855.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин нийт активын төвлөрлийг харвал, 2.5 тэрбум төгрөгөөс дээш активтай 67 ББСБ-ын актив нь нийт активын 53.9 хувийг бүрдүүлж байна. Салбарын хэмжээнд олгосон зээл болон зээлийн үлдэгдлийн хэмжээ өссөн ч хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ банкны салбарынхаас 2.3 хувиар өндөр гарчээ. Зохицуулагч байгууллагын үзсэнээр эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, хувийн хэвшлийн ашиг, орлого буурснаар зээлийн эргэн төлөлт удааширч, зээлийн чанар муудахад хүргэсэн байна.

Түүнчлэн 2017 оны эхний хагаст нийт 314.3 тэрбум төгрөгийн зээл олгож, үүнээс 236.8 тэрбум нь эргэн төлөгдсөн байгаа юм. Харин нийт зээлийн өрийн үлдэгдэл 554.9 тэрбум төгрөг байна. Нийт олгосон зээлийг төрлөөр нь харвал 45.5 хувь нь хэрэглээний, 22.2 хувь нь худалдааны салбар, 11.3 хувь нь барилгын салбарт харин үлдсэн хувийг уул уурхай болон боловсруулах үйлдвэрийн салбарт олгожээ. Хоёрдугаар улиралд ББСБ-уудын ашигт ажиллагаа жилийн дүнгээр 12.4 хувиар буюу 3.1 тэрбум төгрөгөөр өсөж, 28.1 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм. 533 ББСБ-аас 409 нь нийт 32.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 27 байгууллага үйл ажиллагаа эрхлээгүй, 97 нь алдагдалтай ажиллажээ.



Нийтэлсэн огноо2017-09-21