1 ASPIRE MINING ATTRACTS $16.5 MILLION TO ADVANCE COKING COAL PROJECT IN MONGOLIA WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU PUBLISHED:2017/12/13      2 AUDIT OF OYU TOLGOI AND ERDENES TT PLANNED WWW.NEWS.MN PUBLISHED:2017/12/13      3 MONGOLIA AND THE US AGREE TO INTENSIFY LABOR COOPERATION WWW.MONTSAME.MN  PUBLISHED:2017/12/13      4 ALTAI KRAI CONTINUES TO SUPPLY AGRICULTURAL PRODUCE AND PRODUCTS IN MONGOLIA WWW.CHELORG.COM  PUBLISHED:2017/12/13      5 DEPUTY PRIME MINISTER DISCUSSES COOPERATION ISSUES WITH CHINESE DELEGATION WWW.THEUBPOST.MN PUBLISHED:2017/12/13      6 WORLD BANK TO STOP FUNDING OIL AND GAS PROJECTS WWW.MINING.COM  PUBLISHED:2017/12/13      7 SBERBANK AND ALIBABA ABANDON JOINT VENTURE TALKS WWW.FT.COM  PUBLISHED:2017/12/13      8 MINING PRODUCT EXPORT MAKES UP 78.8 PER CENT OF GROSS EXPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2017/12/13      9 WORLD'S BIGGEST FLOATING SOLAR POWER PLANT STARTS OPERATING A TOP FORMER COAL MINE WWW.MINING.COM  PUBLISHED:2017/12/13      10 ASPIRE MINING ATTRACTS $16.5 MILLION TO ADVANCE COKING COAL PROJECT IN MONGOLIA WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU  PUBLISHED:2017/12/13      ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД Л.БЯМБАСҮРЭН БНСУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА WWW.DNN.MN  НИЙТЭЛСЭН:2017/12/13     “МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЭНЭТХЭГТ АЙЛЧЛАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2017/12/13     СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2017/12/13     ХХААХҮ-ИЙН САЛБАРЫН ЗОРИЛТОТ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХӨГЖЛИЙН БАНК ДЭМЖИЖ АЖИЛЛАНА WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2017/12/13     GOLDMAN SACHS: 2018 ОНД ТАВААРЫН ӨГӨӨЖ 10 ХУВЬД ХҮРНЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2017/12/13     НООС, НООЛУУРЫН САЛБАРТ МЕНЕЖМЕНТ ХЭРЭГТЭЙ БАЙНА WWW.NEWS.GOGO.MN  НИЙТЭЛСЭН:2017/12/13     ТАТВАРЫН СИСТЕМ ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ ТЭНЦВЭРЖҮҮЛЭХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛСЭНГҮЙ ГЭЖ ДҮГНЭВ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2017/12/13     12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ WWW.MSE.MN  НИЙТЭЛСЭН:2017/12/13     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 6.5 ХУВИАР ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2017/12/13     ҮСХ: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ АНХ УДАА 30 САЯ ТОННЫГ ДАВАВ WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM  НИЙТЭЛСЭН:2017/12/12    

Үндэсний үйлдвэрлэгчид "Намрын ногоон өдрүүд" -ээр 200 сая төгрөгийн борлуулалт хийжээ www.montsame.mn

Улаанбаатар/МОНЦАМЭ/ "Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” зорилтыг дэвшүүлсэн "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээ 12 дахь жилдээ болж байна.

Хүнсний хангамжийг тогтворжуулах, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацыг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх зорилгоор Мишээл экспо төвд нээсэн “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдаанд хүнсний боловсруулах салбарын 140 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 200 хоршоо, аж ахуйн нэгж оролцож байна.

Намрын ногоон өдрүүд арга хэмжээ нь хүнсний салбарын хөгжлийн чиг хандлагыг илтгэдэг, хүнс үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжиж хэрэглэгчдэд дундын зуучлагчгүйгээр бүтээгдэхүүнээ хүргэдэгээрээ онцлогтой. Үзэсгэлэн худалдаанд ногоочид шинэ технологиор эх орны хөрсөнд тарьсан нарийн ногоог хэрэглэгчдэд хүргэж байна. Ийнхүү шинэ сортын монгол ногоог гаргахад “Шинэ ногоо” төсөл үр шимээ өгсөн хэмээн ногоочид онцолж байв. 

Мишээл экспо төв дэх үзэсгэлэн худалдаанд Үндэсний манлай үйлдвэрлэгч “Мах импекс”, “Талх чихэр”, “Атар өргөө”, “Сүү”, “Батбайгаль” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд оролцож байгаа бол Ховдын ааруул, тарвас, Өмнөговийн ингэний сүүтэй зайрмаг, Увсын чацаргана, Хөвсгөлийн цагаан загас, жимс зэрэг орон нутгийн “брэнд” бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Цар хүрээ нь улам өргөжиж буй “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанаас үндэсний үйлдвэрлэгчид эхний өдрөө 200 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Өнөөдөр “Органик хөдөө аж ахуйг дэмжье” өдөрлөг болж байгаа бол маргааш “Амтат балны ашиг тус”, есдүгээр сарын 24-нд “Ногоон хүнс-эрүүл амьдрал” өдөрлөг тус тус болох юм.



Нийтэлсэн огноо2017-09-22