1 JOINT PROJECTS WITH ASIAN DEVELOPMENT BANK TO BE IMPLEMENTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/17      2 MONGOLIA TO SPEED UP IMPLEMENTATION OF CHINA-FUNDED PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/17      3 US MOVES TO NEGOTIATE TRADE DEALS WITH JAPAN, UK, EU WWW.BBC.COM PUBLISHED:2018/10/17      4 CONSTRUCTION OF MONGOLIA’S NEW OIL REFINERY IS 40 PERCENT COMPLETED WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/17      5 MONGOLIA TO EXPORT LIVE SHEEP, GOATS NEXT YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/10/17      6 REGIONAL LOGISTICS CENTER PUTS INTO OPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/17      7 PAUL AKIWUMI: MONGOLIA HAS POTENTIAL TO BE THE MOST HIGHLY DEVELOPED COUNTRY AMONG LANDLOCKED COUNTRIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/17      8 MET: WE CHOSE AN OPTION THAT LESS AFFECTS CITIZENS’ HEALTH WWW.ZGM.MN PUBLISHED:2018/10/17      9 RIO TINTO SAYS Q3 PRODUCTION FALLS ON PLANNED MAINTENANCE AND SAFETY PAUSES WWW.MINING.COM PUBLISHED:2018/10/16      10 AUSTRALIAN FIRM ACQUIRES CENTERRA GOLD ASSETS IN MONGOLIA WWW.ZGM.MN PUBLISHED:2018/10/16      GOOGLE ЕВРОПЫН ГАР УТАС ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭС ПРОГРАМЫН ТӨЛБӨР АВАХААР БОЛЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2018/10/17     УГЖ Г.АРИУНБААТАР АСЕМ-ЫН ЗОЧДОД ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17     СОЛОНГОС УЛСАД ХАРЛАСАН ИРГЭДИЙН ЗОРЧИХ ЭРХИЙГ 10 ЖИЛЭЭР ХАСНА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17     WEF: МОНГОЛ УЛС ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА 140 УЛСААС 99 ДҮГЭЭРТ БИЧИГДЭВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2018/10/17     МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ БОНДЫН ХЭМЖЭЭ 500 САЯ АМ.ДОЛЛАР, ХУГАЦАА НЬ 5 ЖИЛ БАЙХААР ТОГТЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17     2019 ОНООС БАНКУУД ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ ХАМГИЙН ИХДЭЭ 30 САРЫН ХУГАЦААТАЙ ОЛГОНО WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17     ШУУДАНГИЙН САЛБАРТ ИНТЕРНЭТ БОЛОН ЦАХИМ СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХЫГ ХУУЛЧИЛЖ ӨГЧЭЭ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17     ЧЕХИЙН АВТОМАШИНЫ ҮЙЛДВЭР МОНГОЛООС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХАА ИЛЭРХИЙЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/10/17     ДАРХАН, СЭЛЭНГЭ, ТӨВ, ХӨВСГӨЛИЙН АЛТ ТУШААГЧИД НИЙСЛЭЛИЙГ ЗОРИХ ШААРДЛАГАГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/10/16     МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ӨСӨЛТӨД ТӨГРӨГ, ВАЛЮТЫН ХАРИЛЦАХ, ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2018/10/16    

ЭМД-ын хураамжийг бууруулахад 2018 оноос тодорхой арга хэмжээ авна гэв www.dnn.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр хуралдаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан юм. Улсын хэмжээнд өөрийгөө санхүүжүүлдэг долоон аймаг байдаг бөгөөд тэдгээрийн ОНХС-гийн орлогыг холбогдох хуулийн дагуу Сангийн яам төвлөрүүлэн татаж буй нь аймгуудын орлого төвлөрүүлэх идэвхийг бууруулах эрсдэлтэйг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир сануулаад, энэ талаар ямар зохицуулалт хийх боломжтой талаар тодруулав. Мөн Хүүхдийн мөнгийг олгох хувийг нэмэгдүүлэх, багш, эмч нарын цалинг нэмж чадахгүй гэхэд хуулиар олгодог урамшууллыг нэмэх, нэг удаагийн тэтгэмж олгох зэрэг гарцыг эрэлхийлэх, эрүүл мэндийн даатгалын хураамжийн хэмжээг бууруулах талаар төсвийн тодотголын төсөлд тусгагдсан эсэхийг тодрууллаа.

2017 оны төсвийн тодотголын төсөлд энэ оныг дуустал хүүхдийн мөнгийг 100 хувь олгохоор 104.5 тэрбум төгрөгийг тусгасан болохыг Ажлын хэсэг танилцуулсан. Мөн хүн амын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах үүднээс эрүүл мэндийн даатгалын хүртээмж, эмнэлгийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэхээр нийтдээ 19 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгаад байгааг тайлбарлаад, эрүүл мэндийн даатгалын хураамжийн хэмжээг бууруулах талаар 2018 оноос тодорхой арга хэмжээ авах боломжийг судалж буйг дуулгав. Аймгуудын ОНХС-гийн үлдэгдлийг татан төвлөрүүлэх зохицуулалт бүхий хуулийн үйлчлэл 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс дуусгавар болох юм байна. Түүнчлэн Сангийн яам ирэх онд ОНХС-гийн санхүүжилтийг нэмэгдүүлэх бодлогыг баримталж байгааг хэлсэн.

Ийнхүү Эдийн засгийн байнгын хороо Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очироор ахлуулан байгуулахаар шийдвэрлэлээ.



Нийтэлсэн огноо2017-10-19