1 JEFF BEZOS IS NOW WORTH MORE THAN BILL GATES AND LARRY PAGE COMBINED WWW.CNN.COM PUBLISHED:2018/07/17      2 APARTMENT COMPLEX FOR YOUNG FAMILIES UNDER CONSTRUCTION IN ERDENET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/17      3 NUM GRADUATES INVITED TO WORK FOR TOSHIBA CORPORATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/17      4 RUSSIA & UNITED STATES CAN COMPETE & WORK TOGETHER IN ENERGY MARKET - PUTIN WWW.RT.COM PUBLISHED:2018/07/17      5 TESLA IS GETTING A CHINA FACTORY. THIS $4 BILLION STARTUP WILL BE WAITING WWW.BLOOMBERGTV.MN PUBLISHED:2018/07/17      6 HOW MINING TYCOONS ARE TRYING TO FOIL A BIG UK BRIBERY PROBE WWW.MINING.COM PUBLISHED:2018/07/17      7 MONGOLIA'S TOURISM REVENUE INCREASES BY 20 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2018/07/16      8 WATER LEVELS OF MAJOR MONGOLIAN RIVERS EXCEED ALARM LINE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/07/16      9 CHINA SETS RECORD DAILY STEEL OUTPUT FOR THIRD MONTH IN A ROW WWW.REUTERS.COM PUBLISHED:2018/07/16      10 RUSSIAN RETAILERS, HOTELS EMERGE AS WORLD CUP WINNERS WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2018/07/16      ОЛОН УЛСЫН ИННОВАЦИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 53-Т ЖАГСЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     ШАДАР САЙД НҮБ-ЫН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     "ТАВАНТОЛГОЙ"-Н ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ УРАГШЛАХ ЭСЭХ НЬ SHENHUA-ГААС ШАЛТГААЛАХААР БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ БУУДАЛД 5.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛНА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     2017 ОНЫ САНХҮҮГИЙН НЭГДСЭН ТАЙЛАН ЗӨРЧИЛГҮЙ ДҮГНЭГДЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ ХЯТАДЫН ДНБ 6,8 ХУВИАР ӨСЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     МОНГОЛ УЛС ЯПОН УЛСАД 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     ОУВС-ГААС МАНАЙ УЛС 184.5 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АВААД БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     МАНАЙ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ДЭЭШИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/16     “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” 40 САЯ ДАХЬ ТОНН НҮҮРСЭЭ ОЛБОРЛОЖЭЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2018/07/16    

“Эдийн засгийн коридор”-ын асуудлаар хэлэлцэж байна www.mongolianminingjournal.com

Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Бүс нутгийн-тээвэр логистикийн хамтын ажиллагаа-Хөгжлийн зам” сэдэвт хоёр өдрийн олон улсын бага хурал “Шангри Ла” зочид буудалд өнөөдөр болж байна.

“Ази-Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол улсаар дамжин өнгөрдөг. Хятад-Орос, Ази-Европын хооронд хийгдэх худалдааны бараа, эргэлтийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байна. Иймд Монгол улс өөрийн газар зүйн давуу талыг ашиглан хоёр хөршийнхөө хооронд хийгдэх худалдаа, тээвэрлэлтэд оролцох, хөршүүдтэйгээ хамтран Ази-Европын хооронд тээвэрлэж буй ачаа тээврийн урсгалыг өөрийн улсаараа дамнасан замналаар өнгөрүүлэх, бүс нутгийн логистикийн сүлжээнд идэвхтэй нэгдэх эрмэлзэлтэй байна” хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат хурлыг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм. 

Уг хурлаар улс хоорондын болон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, тогтвортой тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, бусад улс орнуудын шилдэг сайн туршлага, мэдлэгийг хуваалцах, зам, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор энэхүү хурлыг зохион байгуулж буйгаа Зам, тээврийн яамныхан дуулгалаа.

НҮБ-аас гурван улсын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх чиглэлээр зөвлөмж өгөх, Беларусь улсаас дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлсэн сайн туршлагаас хуваалцах зэрэг олон асуудлыг энэ хурлаар хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Тус олон улсын хуралд БНХАУ, ОХУ-ын Тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, гааль, төмөр зам зэрэг салбарын төлөөллүүдээс гадна Олон улсын авто тээвэрлэгчдийн холбоо (IRU), Төмөр замуудын хамтын ажиллагааны нийгэмлэг (OSJD), Жайка зэрэг олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд, олон улсын хөгжлийн банкууд, хөрөнгө оруулагчид оролцож байна.

Хурлын эхний өдөр ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд “ Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн тухай танилцуулсан бол БНХАУ-ын Тээврийн яам, ОХУ-ын Тээврийн яамнаас эдийн засгийн коридороор дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хөгжүүлэхэд чиглэсэн тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. 

Уг хурлаар Монгол улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, Монгол улсын зам, тээврийн салбарын өнөөгийн байдал, Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэж төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлдөж, санал солилцож байна.

Мөн “Евроазийн эдийн засгийн холбоо”-ны хүрээнд хэрэгжиж буй төслүүд, тэдгээрийг “Эдийн засгийн коридор”-той уялдуулах, гуравдагч орнуудтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд эдийн засгийн коридорын ач холбогдол, дамжин өнгөрөх тээврийн төв коридорын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал, төмөр замын төсөл хөтөлбөрүүд, тулгамдууда байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжийг илүү эрэлхийлэх аж.

Тус хурлын хоёр дахь өдөр “Азийн авто замын сүлжээгээр дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудал” сэдвээр өрнөх бөгөөд НҮБ-ын АНДЭЗНК-ын Тээврийн хэлтсийн Тээврийг хөнгөвчлөх болон логистикийн хэлтсийн дарга Виржина Танас, Беларус улсын авто тээврийн холбооноос Дмитрий Яскевич транзит тээврийн коридорыг хөгжүүлэх Беларусын шилдэг туршлагуудаасаа хуваалцах юм.

Мөн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа УБТЗ хөгжил шинэчлэлийн хөтөлбөр 2030, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төслийн хэлтсийн дарга С.Пүрэвжав Монгол улсад хэрэгжүүлж байгаа “Шинэ төмөр зам” төслийн талаар тус тус танилцуулах юм байна.



Нийтэлсэн огноо2017-10-19