1 EUROPE HAS FINED GOOGLE $5 BILLION. BUT THAT WON'T HURT IT WWW.CNN.COM PUBLISHED:2018/07/19      2 EDCC EXCHANGE STUDENT FROM MONGOLIA MISSING SINCE JULY 1 WWW.HERALDNET.COM PUBLISHED:2018/07/19      3 9.6 THOUSAND FOREIGN WORKERS FROM 92 COUNTRIES EMPLOYING IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/19      4 MARKET CAPITALIZATION OF LISTED DOMESTIC COMPANIES REACHES MNT 2.5 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/19      5 PARLIAMENTARY WORKING GROUP TO REPORT ON OT AGREEMENT REVIEW PUBLISHED:2018/07/19      6 FLOODING KILLS 48 IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/07/19      7 MONGOLIA DEBT-RESCUE ANNIVERSARY SHUNS CELEBRATION WWW.ATIMES.COM PUBLISHED:2018/07/19      8 LOTTE MART TO ENTER MONGOLIA NEXT YEAR WWW.RETAILANALYSIS.IGD.COM PUBLISHED:2018/07/19      9 US TRADE WAR COULD COST GLOBAL ECONOMY $430 BILLION, IMF WARNS WWW.RT.COM PUBLISHED:2018/07/18      10 US PLANS G7 TALKS ON CHINA WWW.NHK.OR.JP PUBLISHED:2018/07/18      ХЯТАД УЛС БИЗНЕСИЙН ОРЧНОО САЙЖРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     ҮЕРТ ӨРТСӨН ЗАМ, ГҮҮРИЙН АШИГЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ШАЛГАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     ЯПОН УЛСЫГ СОНГОН АЯЛАХ ЖУУЛЧДЫН ТОО НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС МОНГОЛ ХҮҮХДҮҮД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ WWW.ZINDAA.MN  НИЙТЭЛСЭН:2018/07/19     ТӨСВИЙН ОРЛОГО ӨСЧ, ГАДААД ХУДАЛДААНЫ АШИГ БУУРАВ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     9.7 САЯ АМ. ДОЛЛАРЫГ ХОГ ХАЯГДАЛ ДАХИН БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖИД ЗАРЦУУЛНА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     Б.САРАН: ИРГЭДИЙН ШААРДЛАГААР “ЭКО АЛТАН ЗААМАР”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТҮР ЗОГСООД БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     ХҮН АМЫН ШИЛЖИЛТ ЭРДСИЙН ХАНШ ДАГАН ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     ГЕРМАНЫ “ЧИНГИС ХААН” ХАМТЛАГ ИРЭХ ОНД МОНГОЛД ТОГЛОЛТОО ХИЙНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     АНУ, ОХУ ХҮЙТЭРСЭН ХАРИЛЦААНДАА ЦЭГ ТАВИЛАА WWW.UBINFO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18    

БНХАУ нүүрсний татан авалтаа өдөрт 500-600 машин болгож бууруулжээ www.dnn.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн долдугаар сараас хойш 100 орчим км дугаарлалт үүсээд буй Гашуунсухайтын хилийн боомтын нөхцөл байдалтай өнгөрсөн амралтын өдрүүдэд газар дээр нь очиж танилцлаа. УУХҮ-ийн сайдаас гадна ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Энхболд нар хамт хил дээр үүсээд буй урт дарааллыг хэрхэн шийдэх гарцын талаар орон нутгийн удирдлагууд, уул уурхайн компани, нүүрс тээрвэрлэгчидтэй уулзаж ярилцлаа.

Үүсээд буй нөхцөл байдлын тухайд товч дурдахад, өнгөрсөн долдугаар сарын 10-ныг хүртэл

Гашуунсухайт боомтоор өдөртөө 1200-1500 орчим машин урд хөрш рүү нүүрс экспортлодог байсан. Тэгвэл баяр наадмын дараа нөхцөл байдал өөрчлөгдөж, БНХАУ нүүрсний татан авалтаа эрс бууруулсан нь ийнхүү өнөөдөр нүүрс тээвэрлэгч машины цуваа энэ сарын 12-ны байдлаар 90 гаруй км урт үргэлжлэхэд нөлөөлсөн юм. Гашуунсухайт боомтын Гаалийн газрын дарга Б.Даваасүрэнгийн ярьж буйгаар БНХАУ-ын талаас нүүрсний татан авалтаа өдөрт 500-600 машин болгож бууруулсанаа “Монголоос мах, буу зэвсэг гэх мэт хууль бус бараа хил нэвтрүүлдэг тул хяналт шалгалтаа чангаруулах даалгавар дээрээс өгсөн” гэж тайлбарлажээ. Гэвч өнөөг хүртэл үүнийгээ баримтаар нотлоогүй талаар Гаалийн газрын дарга хэллээ. Түүнчлэн урд хөршид Коммунист намын их хурлаас эхлээд томоохон арга хэмжээнүүд зохиогдож байгаа нь ийнхүү тээвэрлэлтэд нөлөөлж буй гэх тайлбарыг ирүүлжээ.

Дөрвөн сар өнгөрөөд байхад нөхцөл байдал сайжрахгүй байгаа тул нүүрс тээвэрлэгч жолооч нар өвлийн хүйтэнд доод тал нь хагас сар зам дээр амьдрахад хүрч байна. Тиймээс уулзалтын үеэр уул уурхайн зарим компаниудын захирал болон жолооч нараас энэхүү хүндрэлийг ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэхийг хоёр сайдаас хүссэн юм. Мөн өнөөдрийн байдлаар Авто тээврийн үндэсний төвд 100 орчим аж ахуйн нэгжийн 7000 машин нүүрс тээвэрлэлт хийх зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж буй аж. Гэтэл эдгээр машинуудыг эзэмшдэг зарим аж ахуйн нэгжүүд тогтсон жолооч байхгүй тул хөлсний хүн авч ажиллуулан, тэдний нийгмийн даатгал гэх мэт татваруудыг огт төлдөггүй байна. Энэ нь эргээд тухайн жолоочийн нийгмийн асуудлыг огт шийдэхгүйгээс гадна машин нь эвдрэхэд засах засварын төв байхгүй зэрэг үүсэх эрсдэлд хариуцлага хүлээдэггүй аж.

Ийнүү нүүрс тээвэрлэх машинуудын тоо нэмэгдсэн нь хилийн боомт дээр дараалал үүсэхэд нөлөөлж байгааг “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ярьж байв. Мөн тэрбээр “Өнөөдөр авто замаар 65 тн даацтай машин явахаар тогтоосон. Тэгвэл үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд шийдэхийн тулд “Цагаан хад” боомт хүртэл уурхайгаас нүүрсээ тээвэрлэж, тэндээ нөөц бүрдүүлнэ. Ингээд “Цагаан хад”-наас “Ганц мод” боомт хүртэл хилийн бүсийн 20 гаруй км-т шороон замаар нүүрс тээвэрлэж, машины даацын хэмжээг 100-110 орчим тн-д хүргэвэл хилийн ачааллыг бууруулах боломжтой. Гэхдээ энэхүү арга хэмжээг манай улс урд хөрштэйгөө дээд түвшиндөө хэлэлцээр хийж, харилцан ойлголцолд хүртлээ түр авах арга хэмжээ байж болох юм” гэсэн саналыг дэвшүүлсэн. Хэрвээ богино эргэлтээр нүүрс тээвэрлэвэл 500 машин хилээр гарсан ч зөөх нүүрсний хэмжээ 40-50 орчим хувиар нэмэгдэх аж. Жолооч нарын зүгээс ч хоёр сайдад дээрх саналыг тавьж, богино эргэлтээр нүүрс тээвэрлэдэг болох хүсэлтээ уламжилж байсан юм.

Сайд нарын зүгээс үүсээд буй нөхцөл байдлыг Засгийн газарт танилцуулж, шуурхай арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Мөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Өмнөговь аймагт хийсэн гурван өдрийн томилолтын үеэрээ “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит “Тавантолгой” болон “Оюутолгой” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм.



Нийтэлсэн огноо2017-11-14