1 EU TO REMOVE PANAMA, KOREA, UAE, 5 OTHERS FROM TAX HAVEN BLACKLIST WWW.REUTERS.COM PUBLISHED:2018/01/17      2 BITCOIN LOSES NEARLY HALF ITS VALUE IN CRYPTO-MARKET BLOODBATH WWW.RT.COM PUBLISHED:2018/01/17      3 MONGOLIA REDUCES PENSION LOAN INTEREST RATE WWW.NEWS.MN PUBLISHED:2018/01/17      4 LAW ON CENTRAL BANK AMENDED: MONITORING ON BANKING SECTOR TO IMPROVE WWW.GOGO.MN PUBLISHED:2018/01/17      5 COAL EXPORT ROSE 29.1 PERCENT YEAR OVER YEAR IN 2017 WWW.GOGO.MN PUBLISHED:2018/01/17      6 MONGOLIA AND EU COOPERATE ON CRIMINAL JUSTICE REFORM WWW.NEWS.MN PUBLISHED:2018/01/17      7 BOM PURCHASES 682 KILOGRAMS OF GOLD IN ELEVEN DAYS WWW.GOGO.MN PUBLISHED:2018/01/17      8 MMC RELEASES A FOURTH QUARTER REPORT FOR 2017 WWW.GOGO.MN PUBLISHED:2018/01/17      9 MONGOLIA’S POPULATION REACHES 3.2 MILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/01/17      10 EMA BANS ANTIBIOTIC APIS PRODUCED BY DRUGMAKER IN MONGOLIA WWW.FIERCEPHARMA.COM  PUBLISHED:2018/01/17      WORLD ECONOMICS: МОНГОЛЫН БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН ИНДЕКС 51.3 НЭГЖИД ХҮРЧ ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/01/17     “ОЮУТОЛГОЙ” КОМПАНИД 155 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТАТВАРЫН АКТ ТАВЬЖЭЭ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/01/17     ГОЛОМТ, УЛААНБААТАР, ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ОХИН КОМПАНИА ТАТАН БУУЛГАНА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/01/17     2017 ОНД БАРИЛГА УГСРАЛТ, ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ХЭМЖЭЭ ӨМНӨХ ОНООС 45.9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/01/17     ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХОЛБОХ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/01/17     1-Р САРЫН 16-ЫН ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ WWW.MSE.MN НИЙТЭЛСЭН:2018/01/17     ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ ГОЁЛ ЧИМЭГЛЭЛИЙН МОДДООР ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/01/17     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 10.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.NEWS.GOGO.MN  НИЙТЭЛСЭН:2018/01/17     БНСУ-ЫН ЗЭЭЛИЙГ АГААРЫН БОХИРДОЛ БУУРУУЛАХ, АЙМГУУДАД ДЦС БАРИХАД ЗАРЦУУЛНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/01/17     ҮСХ: 2017 ОНД АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ӨМНӨХ ОНООС 30.3 ХУВИАР ӨССӨН WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2018/01/17    

Цөмийн хэмжүүр ашиглахтай холбоотой дүрмүүдийг батлав www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цөмийн энергийн комиссын хуралдаан өнөөдөр болж “Суурин болон зөөврийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахад мөрдөх аюулгүйн дүрэм”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.

Суурин цөмийн хэмжүүр ашиглахтай холбоотой дүрэм нь цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, тунгийн зөвшөөрөгдөх хязгаарыг хэтрүүлэхгүй байх, тунгийн хэмжээг хамгийн доод түвшинд байлгах зорилготой юм. Харин зөөврийнх нь автозам, барилгын салбарт зөөврийн цөмийн хэмжүүр ашигладаг байгууллагуудад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж, ажилчдыг нь үндэслэлгүй шарлагад өртүүлэхгүй байх, цацрагийн болзошгүй осол, хэвийн бус нөхцөл, байдал үүсэхээс сэргийлэх зорилго агуулжээ.
Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхит битүү үүсгүүр ашиглахтай холбоотой дүрмийг баталснаар багажны хэрэглээнээс үүдэлтэй цацрагийн тунгийн хэмжээг аль болох бага хэмжээнд байлгах, ажиллагсдын цацрагийн шарлагын тунг стандартад заасан хязгаараас хэтрүүлэхгүй байх хамгаалалтын тусгай шаардлагуудыг тогтоолоо. Дүрмүүдийн биелэлтийг хангаж ажиллахыг геологи, уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэр, зам, барилга болон хяналт шалгалт хариуцсан байгууллагуудад Цөмийн энергийн комиссын хурлаас үүрэг болголоо.Сүүлийн жилүүдэд эрүүл мэнд, судалгаа, шинжилгээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт ашиглаж байгаа цацрагийн үүсгүүрийн нэр төрөл, загвар, тоо хэмжээ нэмэгдэхийн хэрээр цацрагтай харьцдаг ажиллагсдын тоо гурав дахин өссөн судалгаа гарчээ. Мөн хуралдаанаар Цөмийн энергийн комисс, ОХУ-ын “РосАтом” хооронд “Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв” байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулахыг зөвшөөрөв.Төв байгуулснаар цөмийн суурь болон хавсарга судалгаа хийх, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт өндөр технологи нэвтрүүлж дотоодын үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх юм. Мөн уул уурхайн түүхий эд боловсруулах, чанар, агуулгыг нь өндөр нарийвчлалтай тогтоох, татварын орлогыг нэмэх, малын халдварт өвчний эсрэг вакцин үйлдвэрлэх, үр тарианы гарц нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай судалгаа шинжилгээ хийх, боловсон хүчин сургаж бэлтгэхэд чухал нэмэр болно гэж Цөмийн энергийн комисс үзлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Нийтэлсэн огноо2017-11-14