1 JEFF BEZOS IS NOW WORTH MORE THAN BILL GATES AND LARRY PAGE COMBINED WWW.CNN.COM PUBLISHED:2018/07/17      2 APARTMENT COMPLEX FOR YOUNG FAMILIES UNDER CONSTRUCTION IN ERDENET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/17      3 NUM GRADUATES INVITED TO WORK FOR TOSHIBA CORPORATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/17      4 RUSSIA & UNITED STATES CAN COMPETE & WORK TOGETHER IN ENERGY MARKET - PUTIN WWW.RT.COM PUBLISHED:2018/07/17      5 TESLA IS GETTING A CHINA FACTORY. THIS $4 BILLION STARTUP WILL BE WAITING WWW.BLOOMBERGTV.MN PUBLISHED:2018/07/17      6 HOW MINING TYCOONS ARE TRYING TO FOIL A BIG UK BRIBERY PROBE WWW.MINING.COM PUBLISHED:2018/07/17      7 MONGOLIA'S TOURISM REVENUE INCREASES BY 20 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2018/07/16      8 WATER LEVELS OF MAJOR MONGOLIAN RIVERS EXCEED ALARM LINE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/07/16      9 CHINA SETS RECORD DAILY STEEL OUTPUT FOR THIRD MONTH IN A ROW WWW.REUTERS.COM PUBLISHED:2018/07/16      10 RUSSIAN RETAILERS, HOTELS EMERGE AS WORLD CUP WINNERS WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2018/07/16      ОЛОН УЛСЫН ИННОВАЦИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 53-Т ЖАГСЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     ШАДАР САЙД НҮБ-ЫН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     "ТАВАНТОЛГОЙ"-Н ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ УРАГШЛАХ ЭСЭХ НЬ SHENHUA-ГААС ШАЛТГААЛАХААР БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ БУУДАЛД 5.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛНА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     2017 ОНЫ САНХҮҮГИЙН НЭГДСЭН ТАЙЛАН ЗӨРЧИЛГҮЙ ДҮГНЭГДЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ ХЯТАДЫН ДНБ 6,8 ХУВИАР ӨСЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     МОНГОЛ УЛС ЯПОН УЛСАД 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     ОУВС-ГААС МАНАЙ УЛС 184.5 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АВААД БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     МАНАЙ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ДЭЭШИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/16     “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” 40 САЯ ДАХЬ ТОНН НҮҮРСЭЭ ОЛБОРЛОЖЭЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2018/07/16    

Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ ирэх онд бэлэн болно www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Уулзалтын үеэр БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр, Мэдээллийн технологийн аутсорсингийн төв байгуулах, шууд нислэгтэй болох, ирэх онд Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурлын бэлтгэл зэргийн талаар санал солилцлоо. Ерөнхий сайд Н.Модигийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан гэдэгт талууд санал нэгдэж, энэ үеэр яригдсан асуудлууд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Газрын тосны үйлдвэрийг дамжуулах шугам хоолойн хамт барих нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг Энэтхэгийн компани боловсруулж, ирэх онд хүлээлгэн өгөх юм. Монгол Улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой энэ төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин онцлов. Мөн мэдээллийн технологийн аутсорсингийн төв байгуулж цаашид мэдээллийн Дата төв болгох төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох сайд нарт чиглэл өгнө гэлээ. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурлын хүрээнд онцгой байдлын алба хаагчдыг БНЭУ-д сургахаар болсонд талархал илэрхийлэв.

Хоёр орны хооронд шууд нислэгтэй болсноор бизнес, аялал жуулчлал хөгжиж, Энэтхэгийн хөрөнгө оруулагчид Монголыг сонирхоно. Энэ хэрээр 27 сая ам.доллар байгаа худалдааны эргэлтийн хэмжээ ч эрс нэмэгдэх боломжтой. Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн хэрэгжилт эрчимжинэ гэдэгт талууд санал нэгдлээ. Мөн уулзалтаар кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах, хил хамгаалах болон батлан хамгаалах, боловсрол, соёлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Нийтэлсэн огноо2017-11-14