1 ASPIRE MINING ATTRACTS $16.5 MILLION TO ADVANCE COKING COAL PROJECT IN MONGOLIA WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU PUBLISHED:2017/12/13      2 AUDIT OF OYU TOLGOI AND ERDENES TT PLANNED WWW.NEWS.MN PUBLISHED:2017/12/13      3 MONGOLIA AND THE US AGREE TO INTENSIFY LABOR COOPERATION WWW.MONTSAME.MN  PUBLISHED:2017/12/13      4 ALTAI KRAI CONTINUES TO SUPPLY AGRICULTURAL PRODUCE AND PRODUCTS IN MONGOLIA WWW.CHELORG.COM  PUBLISHED:2017/12/13      5 DEPUTY PRIME MINISTER DISCUSSES COOPERATION ISSUES WITH CHINESE DELEGATION WWW.THEUBPOST.MN PUBLISHED:2017/12/13      6 WORLD BANK TO STOP FUNDING OIL AND GAS PROJECTS WWW.MINING.COM  PUBLISHED:2017/12/13      7 SBERBANK AND ALIBABA ABANDON JOINT VENTURE TALKS WWW.FT.COM  PUBLISHED:2017/12/13      8 MINING PRODUCT EXPORT MAKES UP 78.8 PER CENT OF GROSS EXPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2017/12/13      9 WORLD'S BIGGEST FLOATING SOLAR POWER PLANT STARTS OPERATING A TOP FORMER COAL MINE WWW.MINING.COM  PUBLISHED:2017/12/13      10 ASPIRE MINING ATTRACTS $16.5 MILLION TO ADVANCE COKING COAL PROJECT IN MONGOLIA WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU  PUBLISHED:2017/12/13      ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД Л.БЯМБАСҮРЭН БНСУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА WWW.DNN.MN  НИЙТЭЛСЭН:2017/12/13     “МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЭНЭТХЭГТ АЙЛЧЛАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2017/12/13     СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2017/12/13     ХХААХҮ-ИЙН САЛБАРЫН ЗОРИЛТОТ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХӨГЖЛИЙН БАНК ДЭМЖИЖ АЖИЛЛАНА WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2017/12/13     GOLDMAN SACHS: 2018 ОНД ТАВААРЫН ӨГӨӨЖ 10 ХУВЬД ХҮРНЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2017/12/13     НООС, НООЛУУРЫН САЛБАРТ МЕНЕЖМЕНТ ХЭРЭГТЭЙ БАЙНА WWW.NEWS.GOGO.MN  НИЙТЭЛСЭН:2017/12/13     ТАТВАРЫН СИСТЕМ ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ ТЭНЦВЭРЖҮҮЛЭХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛСЭНГҮЙ ГЭЖ ДҮГНЭВ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2017/12/13     12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ WWW.MSE.MN  НИЙТЭЛСЭН:2017/12/13     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 6.5 ХУВИАР ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2017/12/13     ҮСХ: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ АНХ УДАА 30 САЯ ТОННЫГ ДАВАВ WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM  НИЙТЭЛСЭН:2017/12/12    

Засгийн газраас санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв www.dnn.mn

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.12.06) “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Япон Улсын Засгийн газраас төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжих 3 жилийн хугацаанд хэсэгчлэн авч байгаа билээ.

Энэхүү санхүүжилтийн эхний шат болох “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэмжээ нь 32,0 тэрбум иен бөгөөд зээлийн хүү нь жилийн 0,8%, урьдчилгаа шимтгэл нь 0,1%, эргэн төлөгдөх хугацаа 20 жил бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 6 жил юм.

Энэхүү бодлогын зээл нь Макроэдийн засгийн тогтвортой удирдлагаар хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх болон эдийн засгийг тогтворжуулах замаар эдийн засгийн өсөлтийг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлснээр Монгол Улсын төсвийн зардлыг санхүүжүүлэх болно хэмээн хуулийн төслийн танилцуулгад дурджээ.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл

I.Хөтөлбөрийн зорилго:

Хөтөлбөрийн гол зорилго нь Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, нэгдмэл байдлыг бий болгох, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх болно.

II.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага:

Монгол Улсын эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарч, макро эдийн засгийн хүндрэл, өрийн хуримтлал, төсвийн алдагдал болон төлбөрийн тэнцлийн дарамтуудыг даван туулахад шаардлагатай бодлогын арга хэмжээ, стратеги боловсруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар ОУВС, Дэлхийн банк, АХБ зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ОУВС-ийн хөтөлбөрийн санхүүжилтийн багцыг ажил хэрэг болгох зорилгоор Дэлхийн банктай хамтран 3 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжих “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

III.Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлууд:

Хөтөлбөрийн хүрээнд төсвийн бодлогын арга хэмжээнүүдийг авснаар төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн боломжуудыг дэмжих чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдийг дэмжих бодлогын арга хэмжээнүүд байна.

Хөтөлбөр нь 3 жилийн хугацаатай 3 үе шаттай байх бөгөөд нийт 29 бодлогын арга хэмжээнээс эхний жилд 9-ийг нь авч хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн “Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн эхний шатны арга хэмжээг голлон Сангийн яам, Монголбанк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон бусад яамд хариуцан хэрэгжүүлнэ.

IV.Хөтөлбөрийн санхүүжилт, нөхцөл:

Хөтөлбөрийн “Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдал нөхөх төсвийн дэмжлэг байдлаар авна. Дэлхийн банкны ОУХА-ийн зээл нь 30 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 0.75 хувийг нэмсэнтэй тэнцүү байна.

V.Хөтөлбөрийн эхний шатны хэрэгжилт:

Хөтөлбөрийн эхний үе шатны хүрээнд 9 бодлогын арга хэмжээг урьдчилсан нөхцөлөөр тусгасан бөгөөд эдгээр бодлогын арга хэмжээ нь бүрэн хэрэгжиж дуусаад байна гэж төсөлд дурдагджээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Нийтэлсэн огноо2017-12-07