1 EUROPE HAS FINED GOOGLE $5 BILLION. BUT THAT WON'T HURT IT WWW.CNN.COM PUBLISHED:2018/07/19      2 EDCC EXCHANGE STUDENT FROM MONGOLIA MISSING SINCE JULY 1 WWW.HERALDNET.COM PUBLISHED:2018/07/19      3 9.6 THOUSAND FOREIGN WORKERS FROM 92 COUNTRIES EMPLOYING IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/19      4 MARKET CAPITALIZATION OF LISTED DOMESTIC COMPANIES REACHES MNT 2.5 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/19      5 PARLIAMENTARY WORKING GROUP TO REPORT ON OT AGREEMENT REVIEW PUBLISHED:2018/07/19      6 FLOODING KILLS 48 IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/07/19      7 MONGOLIA DEBT-RESCUE ANNIVERSARY SHUNS CELEBRATION WWW.ATIMES.COM PUBLISHED:2018/07/19      8 LOTTE MART TO ENTER MONGOLIA NEXT YEAR WWW.RETAILANALYSIS.IGD.COM PUBLISHED:2018/07/19      9 US TRADE WAR COULD COST GLOBAL ECONOMY $430 BILLION, IMF WARNS WWW.RT.COM PUBLISHED:2018/07/18      10 US PLANS G7 TALKS ON CHINA WWW.NHK.OR.JP PUBLISHED:2018/07/18      ХЯТАД УЛС БИЗНЕСИЙН ОРЧНОО САЙЖРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     ҮЕРТ ӨРТСӨН ЗАМ, ГҮҮРИЙН АШИГЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ШАЛГАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     ЯПОН УЛСЫГ СОНГОН АЯЛАХ ЖУУЛЧДЫН ТОО НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС МОНГОЛ ХҮҮХДҮҮД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ WWW.ZINDAA.MN  НИЙТЭЛСЭН:2018/07/19     ТӨСВИЙН ОРЛОГО ӨСЧ, ГАДААД ХУДАЛДААНЫ АШИГ БУУРАВ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     9.7 САЯ АМ. ДОЛЛАРЫГ ХОГ ХАЯГДАЛ ДАХИН БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖИД ЗАРЦУУЛНА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     Б.САРАН: ИРГЭДИЙН ШААРДЛАГААР “ЭКО АЛТАН ЗААМАР”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТҮР ЗОГСООД БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     ХҮН АМЫН ШИЛЖИЛТ ЭРДСИЙН ХАНШ ДАГАН ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     ГЕРМАНЫ “ЧИНГИС ХААН” ХАМТЛАГ ИРЭХ ОНД МОНГОЛД ТОГЛОЛТОО ХИЙНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     АНУ, ОХУ ХҮЙТЭРСЭН ХАРИЛЦААНДАА ЦЭГ ТАВИЛАА WWW.UBINFO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18    

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсөв www.bloombergtv.mn

11 дүгээр сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс өмнөх сараас 0.1 хувиар, өмнөх оны эцсээс 5.8 хувь, өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өслөө. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.7 хувиар, тээврийн бүлгийн үнэ 9.8 хувиар, орон сууц, ус цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 6.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин банкны салбарыг харвал Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 11 дүгээр сарын эцэст 893.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар буурсан байна. Харин чанаргүй зээл 0.9 хувиар буурч, 1.2 их төгрөг болжээ. Оны эхний 11 сард улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 980.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Хэдий тийм боловч төсвийн алдагдал өмнөх оноос 1.7 их наяд төгрөгөөр буурсан тул эерэг үзүүлэлт болж байгаа юм. Үүнд татварын орлого 1.2 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Ялангуяа нэмэгдсэн өртгийн албан татвар 485 тэрбум төгрөг болж, 48.8 хувиар өссөн байна.

Харин гадаад худалдааны эргэлт 9.6 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 5.7 тэрбум ам.доллар, импорт 3.9 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум ам.доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Энэ хугацаанд нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 9.3 мянган хүнээр буурч, 24.1 мянга болжээ. Үүнээс 61.3 хувийг 15-34 насны залуучууд бүрдүүлж байна.



Нийтэлсэн огноо2017-12-13