1 EUROPE HAS FINED GOOGLE $5 BILLION. BUT THAT WON'T HURT IT WWW.CNN.COM PUBLISHED:2018/07/19      2 EDCC EXCHANGE STUDENT FROM MONGOLIA MISSING SINCE JULY 1 WWW.HERALDNET.COM PUBLISHED:2018/07/19      3 9.6 THOUSAND FOREIGN WORKERS FROM 92 COUNTRIES EMPLOYING IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/19      4 MARKET CAPITALIZATION OF LISTED DOMESTIC COMPANIES REACHES MNT 2.5 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/19      5 PARLIAMENTARY WORKING GROUP TO REPORT ON OT AGREEMENT REVIEW PUBLISHED:2018/07/19      6 FLOODING KILLS 48 IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/07/19      7 MONGOLIA DEBT-RESCUE ANNIVERSARY SHUNS CELEBRATION WWW.ATIMES.COM PUBLISHED:2018/07/19      8 LOTTE MART TO ENTER MONGOLIA NEXT YEAR WWW.RETAILANALYSIS.IGD.COM PUBLISHED:2018/07/19      9 US TRADE WAR COULD COST GLOBAL ECONOMY $430 BILLION, IMF WARNS WWW.RT.COM PUBLISHED:2018/07/18      10 US PLANS G7 TALKS ON CHINA WWW.NHK.OR.JP PUBLISHED:2018/07/18      ХЯТАД УЛС БИЗНЕСИЙН ОРЧНОО САЙЖРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     ҮЕРТ ӨРТСӨН ЗАМ, ГҮҮРИЙН АШИГЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ШАЛГАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     ЯПОН УЛСЫГ СОНГОН АЯЛАХ ЖУУЛЧДЫН ТОО НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС МОНГОЛ ХҮҮХДҮҮД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ WWW.ZINDAA.MN  НИЙТЭЛСЭН:2018/07/19     ТӨСВИЙН ОРЛОГО ӨСЧ, ГАДААД ХУДАЛДААНЫ АШИГ БУУРАВ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     9.7 САЯ АМ. ДОЛЛАРЫГ ХОГ ХАЯГДАЛ ДАХИН БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖИД ЗАРЦУУЛНА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     Б.САРАН: ИРГЭДИЙН ШААРДЛАГААР “ЭКО АЛТАН ЗААМАР”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТҮР ЗОГСООД БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     ХҮН АМЫН ШИЛЖИЛТ ЭРДСИЙН ХАНШ ДАГАН ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     ГЕРМАНЫ “ЧИНГИС ХААН” ХАМТЛАГ ИРЭХ ОНД МОНГОЛД ТОГЛОЛТОО ХИЙНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     АНУ, ОХУ ХҮЙТЭРСЭН ХАРИЛЦААНДАА ЦЭГ ТАВИЛАА WWW.UBINFO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18    

Татварын систем иргэдийн амьжиргааг тэнцвэржүүлэх үүргээ биелүүлсэнгүй гэж дүгнэв www.montsame.mn

Улаанбаатар/МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын захиалгаар МУИС-ын Бизнесийн сургуулийн эрдэмтэн, судлаачид “Монгол Улсын татварын тогтолцооны шинэчлэл , татварын оновчлол” судалгааг хийсэн байна. 

Тус судалгаанд оролцсон татвар төлөгчдийн 57. 5 нь татварын орчин тааламжгүй байна гэсэн бол 28 хувь нь Засгийн газраас нэн түрүүнд татварын дарамтыг багасгаж оновчтой бодлого явуулах хэрэгтэй гэж үзсэн нь татварын тогтолцооны асуудлаар бие даасан томоохон судалгааны ажил хийх хэрэгцээ бий болсныг харуулсан гэдгийг судлаачид тодотголоо.

Монгол Улсын татварын системд дорвитой шинэчлэл хийх зорилготой уг судалгааны ажлын явцад эдийн засгийн шинжилгээний уламжлалт аргуудаас гадна дэвшилтэт арга загваруудыг ашиглан татварын эдийн засагт үзүүлж буй нөлөөг судалж дүгнэлт гарган цаашид сайжруулах арга замыг тодорхойлжээ. Судалгааны үр дүнд татварын системийг төгөлдөршүүлэх, татварын гол үүрэг болох төсвийн орлого зарлагыг оновчтой болгох аргачлал зөвлөмж, гүйцэтгэх зааварчилгааг гаргасан байна.

Сүүлийн 10 жилийн дунджаар Монгол улсын нийт төсвийн орлогын 98.9 хувийг урсгал орлого, урсгал орлогын 85.5 хувийг татварын орлогоор бүрдүүлсэн нь татвар төсвийг санхүүжүүлэх үүргээ байнга биелүүлж ирснийг илтгэж байна. Гэвч татвараар бүрдүүлсэн орлого, түүний зарлагын хооронд байнга алдагдалтай гарсаар байгаа нь хяналттай байх үүрэг нь хангалтгүй байгааг илтгэж буй юм хэмээн гэж судлаачид онцлов. Улмаар ялгаатай татвар оногдуулах замаар хүн амын амьжиргааг тэнцвэржүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл их орлогод их, бага орлогод бага татвар оногдуулах, хөдөлмөрийн чадвараа 50 хүртэлх хувиар алдсан иргэнийг ажиллуулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон төрийн бус байгууллагуудад хандив өгсөн бол татвар ногдох орлогоос хасч тооцох зэрэг хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого явуулдаг ч энэ нь төдийлөн үр дүнгээ өгөөгүй гэж үзжээ. Учир нь сүүлийн 5 удаагийн судалгаагаар Монгол Улсад ядуурал тогтмол 30 орчим хувьтай, амьжиргааны баталгаажих доод түвшин 185.3 мянган төгрөг, дундаж цалин 861,9 мянган төгрөг байгаа нь манай татварын систем иргэдийн амьжиргааг тэнцвэржүүлэх үүргээ биелүүлж чадсангүй гэсэн дүгнэлтийг судлаачид өгч байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав ярихдаа, "Татварыг хэрэглэж байгаа гол субъект нь төсвийн зардал. Төсвийн зардлын задаргааг Монгол Улс нарийвчлалтай гаргах хэрэгтэй байгаа. Судалгааны ажлын гол онцлог нь хөрөнгийн бирж дээр ашигладаг багцын онолыг манай докторууд төсөв дээр ашиглахыг санал болгосон. Бид сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтыг зөв явуулж чадаагүйгээс хөрөнгө оруулалт царцаж, дутсан. 10 жилийн өмнө дээрх онолыг ашигласан бол эрсдлээс гарах боломж байж. Татварын гурван хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Тиймээс бид УИХ-д багцын онолын загварыг санал болгоно. ОУВС ч гэсэн энэ аргыг ашигладаг. Харин бидний давуу тал бол макро түвшний бодлого гаргахаас гадна микро түвшин буюу аж ахуйн нэгжийн үйл явцыг харгалзан дүгнэлт гаргах нь чухал. Татварын хэмжээ, төсвийн зарлага, орлогыг улс төрчид дур мэдэн шийддэг байдлыг халах ёстой. Өглөө босоход татвар нэмэх бодлоггүй шийдвэр их хямралын суурийг тавьсан. Тиймээс үүнээс бид суралцах ёстой. Өнөөдрийнх шиг загвар онол байгаагүй учраас улс төрчдөд санхүү эдийн засгийг дур мэдэн шийдэх эрх өгсөн" гэв.



Нийтэлсэн огноо2017-12-13