1 US TO PURSUE HUAWEI EXECUTIVE EXTRADICTION WWW.NHK.OR.JP PUBLISHED:2019/01/23      2 BURNS NIGHT TO BE CELEBRATED FOR THE EIGHTH YEAR IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/01/23      3 MAJOR STOCK HOLDER OF GOLOMT BANK DETAINED WWW.NEWS.MN PUBLISHED:2019/01/23      4 GOVT TO REDUCE DEBT-TO-GDP RATIO BY 8.1 PERCENT IN 2019 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/01/23      5 INNER MONGOLIA'S TRADE WITH BRI PARTICIPATING COUNTRIES REACH 69.93 BILLION YUAN IN 2018 WWW.ENG.YIDAIYILU.GOV.CN PUBLISHED:2019/01/23      6 MONGOLIA FOG ENVELOPS INVESTOR VIEW WWW.ATIMES.COM PUBLISHED:2019/01/23      7 CHINA-EUROPE RAIL FREIGHT VIA MONGOLIA GROWS WWW.CONTAINER-NEWS.COM PUBLISHED:2019/01/22      8 MONGOLIA'S FOREIGN EXCHANGE RESERVES REACH 3.5 BLN USD BY END OF 2018 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/01/22      9 MONGOLIAN VAT LOTTERY WINNER TO TAKE MNT 225 MILLION WWW.NEWS.MN PUBLISHED:2019/01/22      10 EXPERTS SUGGEST FORWARDING TREASURY FUND BILL WWW.ZGM.MN PUBLISHED:2019/01/22      АЛБАН ТУШААЛТНУУДЫН 37 ХУВЬ НЬ Л ХОМ-ЭЭ ӨГӨӨД БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/01/23     ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР ОРХОН АЙМАГ ТЭРГҮҮЛЖ, АРХАНГАЙ АЙМАГ СҮҮЛ МУШГИЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/01/23     “CHINA SHENHUA ENERGY”-ИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ ӨСӨЖ, 461 САЯ ТОНН ХҮРЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/23     МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 2020 ОНООС СААРАХ ТӨЛӨВТЭЙ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/23     НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ШИЛЖҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/01/23     200 МОНГОЛ ИРГЭН ЭРХҮҮД 15 ЦАГИЙН ТУРШ СААТАЖ БАЙНА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2019/01/23     УЛААНБААТАР-СӨҮЛИЙН ЧИГЛЭЛД ХОЁРДОГЧ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ ОРУУЛАХАА БНСУ-ЫН ТАЛ МЭДЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/01/22     МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 3.3 ТОНН ГАХАЙН МАХ УСТГАЖЭЭ WWW.BLOOMBERTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/22     ХУУЛЬЧИД ЖДҮХС-ААС ЗЭЭЛ ОЛГОСОН АЛБАН ТУШААЛТНЫ ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХААР ШҮҮХЭД ХАНДЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/01/22     “ОЮУ ТОЛГОЙ”-Н АЛТНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ 150 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/01/22    

Ноос, ноолуурын салбарт менежмент хэрэгтэй байна www.news.gogo.mn

“Ноос ноолууран бүтээгдэхүүний экспортын шинэ боломж” хурал өчигдөр боллоо. 60 гаруй сая толгой малтай манай улсад ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 100 орчим үйлдвэр бий. Үүнээс 50 нь тогтмол үйл ажиллагаа явуулж, 80 гаруй оронд бүтээгдэхүүн экспортлодог болжээ. Хуралд оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.

Доктор Л.Оюунчимэг: НООС НООЛУУРЫН МАРКЕТИНГ ХОЦРОГДМОЛ БАЙНА
-Ноос ноолуур нөхөн сэргээгддэг ээлтэй бүтээгдэхүүн. Манай улсын бэлчээрийн мал аж ахуй фермерийнхээс давуу талтай, сайн чанарын бүтээгдэхүүн гаргадаг. Гадны экспертүүд хэлэхдээ “Монголын ноос ноолууран бүтээгдэхүүний боловсруулалтын чанар дэлхий нийттэй энэ зэрэгцэх түвшинд байна. Харин маркетинг талдаа буюу загвар, өнгө, дизайн болон борлуулах тал дээр хоцрогдмол байна”гэж дүгнэсэн. Тиймээс энэ чиглэлд анхаарал тавьж дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэхээр эрчимтэй ажиллах шаардлагатай. Манай үйлдвэрүүд ноос ноолуураар ихэвчлэн хувцас хэрэглэл хийдэг.
Харин одоо яригдаж байгаа шинэ боломж гэдэг нь Европт эрэлттэй байгаа гэр ахуйн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний маш том зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх юм. Энэ зах зээл рүү орох бодлого байхгүй. Европт ноолууран хөнжил гэхэд дунджаар 200-300 орчим еврогоор зарагддаг. Хэрэв бид гэр ахуйн ноос ноолууран хэрэглэлийг дээд зэргийн чанар хийц, өнгөний сонголттой хийдэг болбол манай улсад эдийн засгийн өндөр ашигтай.
Ноос ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч Г.ЁНДОНСАМБУУ: ТҮҮХИЙ ЭДИЙН ЧАНАР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРТ НӨЛӨӨЛДӨГ
-Жил ирэх тусам монгол ноолуур дэлхийн зах зээл дээр үнэлэгдэж, зарагдах, борлуулагдах хэмжээ нэмэгдэж байгаа нь бидний хийж буй бүтээгдэхүүн чанартай сайн байгаагийн илрэл юм. Жишээ нь борлуулалтын хувьд өнгөрсөн жилийнхээс 50 хувиар өссөн. Гэхдээ манай ноолуурын чанар үе, үе муудаж тогтворгүй болдог тал бий. Үүнийг засахын тулд түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог хэрэгжүүлэх хэрэгтэй.
Түүхий эдийн чанар нь бүтээгдэхүүний эцсийн чанарт шууд нөлөөлдөг. 1990 оноос өмнө манай улс түүхий эдийн зөв тогтолцоотой байсан. Бүх түүхий эдээ хоршоонд нийлүүлж, тэндээ засч янзлан түүхий эдийн баазуудад тушаадаг байлаа. Одоо энэ тогтолцоог сэргээж чадахгүй учраас биржийн хуулиа дагаж ажиллах ёстой. 2011 онд биржийн хууль батлагдсан ч өдий хүртэл хэрэгжээгүй байна. Хуралд оролцсон энэ салбарынхан ийнхүү байр сууриа илэрхийлэв.
Манай улс жилд дунджаар 19000-25000 тонн хонины ноос, 1100 тонн тэмээний ноос, 200 тонн сарлагийн ноос бэлтгэдэг. Сүүлийн жилүүдэд ноосон бүтээгдэхүүний экспорт өсөх хандлагатай байгаа ч нийт экспортод эзлэх хувь бага байгаа юм. Ноосны салбар дахь Засгийн газрын бодлого, менежмент хангалтгүй, санхүүгийн эх үүсвэрийг шийдээгүй зэрэг асуудал тулгарч байгааг зохион байгуулагчид хэлэв.



Нийтэлсэн огноо2017-12-13