1 CENTRAL BANK APPROVES REGULATION ON DIGITAL CURRENCY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/04/23      2 TOURIST ARRIVALS TO MONGOLIA UP 11 PCT IN Q1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/04/23      3 CENTRAL ASIA TRIO TEST INVESTOR CONVICTION WWW.FINANCIALTRIBUNE.COM PUBLISHED:2018/04/23      4 YARMAG TWIN BRIDGES PLANNED TO OPEN IN NOVEMBER WWW.THEUBPOST.MN PUBLISHED:2018/04/23      5 TAKING A CLOSER LOOK AT MONGOLIAN CASHMERE INDUSTRY WWW.THEUBPOST.MN PUBLISHED:2018/04/23      6 CHINA TRASH BAN IS A GLOBAL RECYCLING WAKE UP CALL WWW.CNN.COM PUBLISHED:2018/04/23      7 INSURANCE SECTOR IN GDP WWW.GOGO.MN PUBLISHED:2018/04/23      8 OFFSHORE ASSETS OF SOME GOVERNMENT OFFICIALS DISCLOSED WWW.UBINFO.MN PUBLISHED:2018/04/23      9 YUAN BECOMING SAFE HAVEN FOR INVESTORS AMID RUSSIA-US STANDOFF WWW.RT.COM PUBLISHED:2018/04/23      10 TREATED WASTEWATER TO BE REUSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/04/23      МОНГОЛЫН СПОРТЫН ХАМГИЙН ТОМ ГЭРЭЭ WWW.UBINFO.MN НИЙТЭЛСЭН:2018/04/23     ТАВАНТОЛГОЙ ХК: IV/26-НД 2017 ОНЫ НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ ТУЗ-ИЙН ШИЙДВЭР ТАНИЛЦУУЛНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/04/23     УЛААНБААТАР ХОТЫН 1.4 САЯ ИРГЭНЭЭС 57792 ХҮН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ОРОЛЦЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/04/23     Ч.ХҮРЭЛБААТАР:ДЭЛХИЙД, АЗИД ЭДИЙН ЗАСАГ 2018, 2019 ОНУУДАД ӨСӨХӨӨР БАЙГАА НЬ МАНАЙД ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/04/23     ТАЙВАНЬ МОНГОЛЫН АЖ АХУЙН НЭГЖ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛАХ БОЛОМЖ БҮРДЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/04/23     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ 30.5 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/04/23     “S&P” АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ "B-" ТҮВШИНД БАТАЛГААЖУУЛЛАА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/04/23     ЗГ: САЙЖРУУЛСАН ТҮЛШИНД 4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ, 46.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАТАЛГАА ГАРГАНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/04/23     32,9 МЯНГАН ТОНН БУУДАЙН ҮРЭЭР 210 МЯНГАН ГА ТАЛБАЙГ ХАНГАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/04/20     “ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫН ОЙРОЛЦООХ 1.09 ГА ГАЗРЫГ 138 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/04/20    

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төлөөлөгчид Энэтхэгт айлчлав www.news.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн төлөөлөгчид 2017 оны 12 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд Энэтхэг улсад ажиллаж, тус улсын Гадаад хэргийн яам, “Инженерс Индиа Лимитэд” компани болон ЭКСИМ Банк зэрэг байгууллагад ажлын уулзалтууд хийв. Төлөөлөгчид Энэтхэгийн Засгийн газраас Монгол улсад олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулж буй ажлын явц, уг үйлдвэрийн техник, технологийн шийдэл цаашид гүйцэтгэх ажлуудын талаар санал солилцов. Газрын тосны салбарт олон жил амжилттай ажиллаж томхон үйлдвэрүүдийг барьж байгуулсан туршлагатай, Энэтхэгт төдийгүй олон улсад нэр хүндтэй “Инженерс Индиа Лимитэд” компани Монгол улсад Газрын тосны үйлдвэр барьж байгуулах төслийн нарийвчилсан үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэлийг 2018 оны 2 дугаар сард хүлээлгэн өгөхөөр шамдан ажиллаж буйгаа танилцуулав.

Сайншандын Аж үйлдвэрийн цогцолборт барьж байгуулах Газрын тосны үйлдвэр нь дотоодын түүхий эдэд түшиглэн 1.5 сая тонн “Евро-V” стандартын бензин, дизель түлш жилдээ үйлдвэрлэх бөгөөд дагалдах 30 гаруй жижиг үйлдвэр байгуулагдаж 600 гаруй ажлын байр бий болох аж. Өмнө Монгол Улсын Засгийн газар Энэтхэгийн Засгийн газраас олгосон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар шийдвэрлэснийг Улсын Их Хурал 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр соёрхон баталсан юм. Хорин жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс таван жил чөлөөлөгдөх, жилийн 1.75 хувийн хүүтэй, дэд бүтцийн салбарт 200 сая ам.доллараас дээш, бусад салбарт 100 сая ам.доллараас давсан өртөгтэй, стратегийн ач холбогдол бүхий төсөл хэрэгжүүлэхэд долоон жил төлбөрөөс чөлөөлөгдөх, нийт хугацаа нь 25 жил байх энэхүү зээлийг 20 жилийн дараа эгүүлж төлөхөд өнөөгийн өртөгөөр 1.4-1.5 тэрбум ам.доллар болох боловч үйлчилгээний төлбөрийг 1.75 хувиар тооцон зөрүүг Энэтхэгийн Засгийн газар төлж барагдуулах тул харьцангуй хямд өртөгтэй юм байна. Зээлийн санхүүжилт өнгөрөгч 8 дугаар сарын 25–ны өдрөөс эхэлж, 60 сарын хугацаанд үргэлжлэх аж.

Хоёр талын мэргэжилтнүүд уулзалтаар манай химийн аж үйлдвэрийн цоо шинэ энэ салбарт ажиллах үндэсний мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, орон нутгийн ажиллах хүч, туслах материал, дэд бүтцийг түлхүү ашиглах, байгаль орчны төлөв байдлын суурь судалгаа, ерөнхий үнэлгээг гаргуулах, газар эзэмших эрхийг баталгаажуулах зэрэг асуудлаар мөн санал солилцов. Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайдын яам, “Инженерс Индиа лимитэд” компани хамтран энэхүү төслийн ерөнхий мэдээллийг багтаасан “Монгол Улс: Газрын тос” товхимлыг нийтэд танилцуулжээ.



Нийтэлсэн огноо2017-12-13