1 MBD (B2B) BUSINESS OFFERS # 16 WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2018/01/20      2 COCA-COLA PLEDGES TO RECYCLE ALL PACKAGING BY 2030 WWW.BBC.COM PUBLISHED:2018/01/20      3 HOFMANN ENGINEERING WORKERS CAUGHT UP IN MONGOLIAN VISA ROW AT RIO TINTO MINE WWW.THEWEST.COM.AU PUBLISHED:2018/01/20      4 STATE BANK`S 30 DIRECTORS LAID OFF WWW.GOGO.MN PUBLISHED:2018/01/19      5 MONGOLIA SAYS REPORTS OF LITHUANIA IMPOSING SANCTIONS AGAINST MONGOLIA UNTRUE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/01/19      6 MONGOLIA’S MISSION TO MAKE EVERYONE HEARD WWW.GOVINSIDER.ASIA PUBLISHED:2018/01/19      7 MONGOLIAN AND CHINESE ARCHAEOLOGISTS DISCOVER RARE ITEMS WWW.NEWS.MN PUBLISHED:2018/01/19      8 MONGOLIA TO COOPERATE WITH CHINA ON TAVAN TOLGOI RAIL PROJECT WWW.NEWS.MN PUBLISHED:2018/01/19      9 CPI UP 6.4 PERCENT BELOW BOM’S 8 PERCENT TARGET IN 2017 WWW.GOGO.MN PUBLISHED:2018/01/19      10 MOODY'S UPGRADES MONGOLIA'S RATING TO B3; OUTLOOK STABLE WWW.MOODYS.COM PUBLISHED:2018/01/18      MBD БИЗНЕС САНАЛУУД # 16 WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2018/01/20     ГАНЦМОД БООМТ ХЭВИЙН АЖИЛЛАЖ ЭХЛЭВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/01/19     ЭНЭ ЖИЛ УЛААНБААТАР ХОТОД УЛС, НИЙСЛЭЛИЙН ТӨСВӨӨР 412.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ ХИЙГДЭНЭ WWW.SONIN.MN НИЙТЭЛСЭН:2018/01/19     MADE IN MONGOLIA ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/01/19     ГУТАЛ ХК: 2017 ОНЫ ЦЭВЭР АШГААС 35-40 ХУВИЙГ НОГДОЛ АШИГ БОЛГОН ТАРААНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/01/19     1-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ WWW.MSE.MN НИЙТЭЛСЭН:2018/01/19     “УАЗ 469” МАШИН ХУДАЛДАН АВСАН ОРНУУДЫГ МОНГОЛ УЛС ТЭРГҮҮЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/01/19     PDAC-2018 ЧУУЛГА УУЛЗАЛТАД УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОНО WWW.SHUURHAI.MN НИЙТЭЛСЭН:2018/01/19     АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ПАРЛАМЕНТЫН ЧУУЛГАНД УИХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА. WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/01/19     ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ А-92, А-80 ШАТАХУУНЫ ҮНИЙГ НЭМЭХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/01/19    

Амны хаалт, агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг татвараас чөлөөллөө www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулийн төслүүдэд Агаарын бохирдлыг бууруулах тусгай сан байгуулах, мөн амны хаалт, агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай асуудлыг тусгасан. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хуулийн төслийг 2019 оноос хэрэгжүүлнэ гэсэн заалт нь чуулганы өчигдрийн хуралдааны үеэр санал хураалт явуулахад унасан байхад дахин яагаад оруулж ирснийг тодруулж байв. Агаарын бохирдлыг бууруулах тусгай сан байгуулах асуудал нь 2019 оноос хэрэгжинэ. Учир нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэсэн заалтад нийцүүлж хуулийн дагаж мөрдөх хугацааг ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөр хэмээн тусгасан болохыг албаны хүмүүс тайлбарлаж байв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг цогцоор нь шийдсэн хуулийн төсөл оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ирэх жилүүдэд Улаанбаатарын утаа хэвээр байх болно шүү хэмээн анхааруулсан бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү бүтэн жил зүгээр сууя гэсэнтэй адил хууль батлах гэж байна хэмээн шүүмжиллээ. Ингээд хэлэлцэж буй хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад олонх дэмжив. Хууль батлагдсанаар амны хаалт, агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг хилээр оруулж ирсэн тохиолдолд татвараас чөлөөлөх асуудал өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх юм.



Нийтэлсэн огноо2018-01-12