1 MONGOLIA TO STRENGTHEN ECONOMIC TIES WITH RUSSIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/11/19      2 VOLKSWAGEN TO SPEND $50 BILLION ON ELECTRIC CAR 'OFFENSIVE' WWW.CNN.COM PUBLISHED:2018/11/19      3 HABITABILITY OF MONGOLIA UNDER THREAT FROM CLIMATE CHANGE WWW.ADELAIDENOW.COM.AU PUBLISHED:2018/11/19      4 THE SURPRISE FUEL FLOWS SPARKED BY A RAGING U.S.-CHINA TRADE WAR WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2018/11/19      5 MONGOLIA’S COAL EXPORTS IN FIRST 10 MONTHS UP 10PC WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/11/19      6 ABOUT 100 THOUSAND PASSENGERS PASSED THROUGH MONGOLIA-XINJIANG BORDER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/11/19      7 CHINA'S ‘ONE BELT, ONE ROAD’ GLOBAL INVESTMENT PLAN MAPPED OUT WWW.RT.COM PUBLISHED:2018/11/19      8 ASIA SUMMIT ENDS IN HISTORIC FAILURE WWW.CNN.COM PUBLISHED:2018/11/19      9 INAUGURATION OF SHERAB KYETSEL LING INSTITUTE WWW.DALAILAMA.COM PUBLISHED:2018/11/19      10 US-MONGOLIA 'THIRD NEIGHBOR TRADE ACT' ON THE WAY WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2018/11/17      БНХАУ-ЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ҮЗЭСГЭЛЭН БНХАУ-ОХУ-ЫН БИЗНЕСИЙН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/11/19     АМЧАМ МОНГОЛ 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРЛАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2018/11/19     ЗЭСИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦОЙЛУУЛАХ ХАРМАГТАЙ WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/11/19     ГАШУУНСУХАЙТ АВТО ЗАМ ХХК: БЯМБА ГАРАГТ ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТООР НҮҮРС ТЭЭВРИЙН 99 АВТОМАШИН НЭВТЭРСЭН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/11/19     НЭГ АЖИЛТАНД НОГДОХ ДНБ III УЛИРЛЫН БАЙДЛААР 3.7 САЯ ТӨГРӨГ БОЛЖ ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/11/19     ХЯТАДЫН ХЯЗГААРЛАЛТ $300-450 САЯЫГ ГАЦААНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/11/19     АЗЕРБАЙЖАН УЛС МАНАЙД ДАРС НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/11/19     ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ОРЛОГО ОНЫ ЭХНИЙ 9 САРД 21.4 ХУВИАР ӨСӨВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/11/19     БНСУ-ЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АУТСОРСИНГ ЗАХИАЛГЫГ ГҮЙЦЭТГЭХ ЗАЛУУЧУУДЫГ СОНГОН, ШАЛГАРУУЛНА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 10 ХУВИАР ӨСӨЖ, 31.3 САЯ ТОНН БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17    

2017 онд барилга угсралт, их засварын ажлын хэмжээ өмнөх оноос 45.9 тэрбум төгрөгөөр өсжээ www.bloombergtv.mn

Дотоодын барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2017 онд өмнөх оноос 1.5 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Барилгын компаниуд өнгөрсөн онд урьдчилсан гүйцэтгэлээр гурван их наяд 130.7 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн байна.

Үүнээс 39.4 хувийг орон сууцны барилга эзэлсэн бол орон сууцны бус барилга 35.5 хувийг, 22.4 хувийг инженерийн барилга, байгууламж, үлдсэн 2.7 хувийг их засварын ажил эзэлж байна. Өнгөрсөн онд барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаад болон дотоодын бизнесүүдийн идэвх бага зэрэг өсжээ. Ялангуяа орон сууцны зориулалттай барилгын ажлын хэмжээ 12 хувиар өссөн байна. Өнгөрсөн онд нэг их наяд 234 тэрбум төгрөгийн орон сууцны барилга баригджээ. Орон сууцны бус барилгын ажлын хувьд өмнөх оноос 12 хувиар буурсан бөгөөд 271.5 тэрбум төгрөгөөр худалдаа үйлчилгээний зориулалттай барилга бариад байгаа нь 2016 онтой харьцуулахад 35 хувиар буурсан дүн юм. Мөн 395 тэрбум төгрөгийн үйлдвэрийн барилга ашиглалтад оруулсан нь өмнөх оноос 20 хувиар бага байна. Харин сургуулийн барилгын ажил 12 хувиар өсөж, энэ чиглэлд бизнесүүд 259.6 тэрбум төгрөг зарцуулсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

2017 онд орон сууцны бус барилгын төслүүдээс 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар боссон "Naadam Center" төвд 35 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна 650 автомашины дулаан зогсоол баригджээ. Мөн худалдаа, үйлчилгээний чиглэлээр баригдсан "Solo Mall" үйлчилгээний төвийг “Орчлон Констракшн” 22 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьсан байна. Үүнээс гадна өнгөрсөн онд баригдсан сургууль, соёлын нэг том бүтээн байгуулалт нь Монголын хамгийн том номын сан болох МУИС-ийн номын сан байв. Номын сангийн барилгад 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулжээ. Эдгээрээс гадна инженерийн барилга дотроо гүүр, гүүрэн гарцын барилгын ажил хоёр дахин нэмэгдэж, 57.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Тухайлбал, Монголд анхны шилэн гүүрэн гарцыг ашиглалтад оруулсан бөгөөд энэхүү гүүрийг нийслэлийн төсвөөс 847 сая төгрөгийн хөрөнгөөр барьж байгуулжээ.



Нийтэлсэн огноо2018-01-17