1 BUSINESS DEVELOPMENT AND OPPORTUNITY WITH AGROFERT OF CZECH REPUBLIC WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2018/08/21      2 CHINESE FOREIGN MINISTER WANG YI TO PAY AN OFFICIAL VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/08/21      3 MONGOLIA’S SALES MANAGERS INDEX REACHES A FOUR-MONTH LOW IN AUGUST WWW.GOGO.MN PUBLISHED:2018/08/21      4 RUSSIAN MILITARY BRACES FOR MASSIVE WAR GAMES IN THE EAST WWW.APNEWS.COM PUBLISHED:2018/08/21      5 THE 'CHINGGIS FACTOR": MONGOLIANS RANKED 6TH IN THE WORLD BY IQ LEVEL WWW.NEWS.MN PUBLISHED:2018/08/21      6 MONGOLIA GDP GROWTH REACHES 6.3 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2018/08/21      7 RIO OPENS NEW DIAMOND PIPE IN SUBARCTIC CANADA WWW.MINING.COM PUBLISHED:2018/08/21      8 INCREASE OF MINIMUM WAGE RATE TO COME INTO EFFECT FROM NEXT JANUARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/08/21      9 MONGOLIA'S MINISTER OF HEALTH IN LUXEMBOURG TO DISCUSS DEVELOPMENT AID WWW.CHRONICLE.LU PUBLISHED:2018/08/21      10 MBD PROJECTS ON "DOING BUSINESS WITH BRITAIN IN 2018" WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2018/08/20      АГРОФЕРТ-ТЭЙ БИЗНЕС ХӨГЖЛИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2018/08/21     ЗАЛУУЧУУДЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИН 170 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     ДАРХАН НЭХИЙ ХК: 2018 ОНД БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОО 44 ХУВИАР ӨСГӨНӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     ЕВРОП РУУ ХИЙДЭГ ТАТВАРГҮЙ БАРААНЫ ЭКСПОРТОД ХҮНИЙ ЭРХИЙН ШАЛГУУР ТАВЬДАГ ГЭВ WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     ДОТООД ЗАСЛЫН ЗАРДЛЫГ ХАСВАЛ БАЙРНЫ ҮНЭ 20-25 ХУВЬ БУУРНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     Г.ГАНБОЛД: ”ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИ “ДИСКОВЕР МОНГОЛИА”-Д ЭРДЭС БАЯЛГИЙН БИРЖЭЭР ИЛТГЭЛ ТАВИХААР БЭЛДЭЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ТҮҮХЭНД ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРСЭН ЭНЭ ҮЕД “COAL MONGOLIA-2018” БОЛОХ ГЭЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     БАГА ЗАРДЛААР АЯЛАХ БОЛОМЖТОЙ ОРНЫ ТООНД МОНГОЛ УЛС БАГТАЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     MBD ИЙН ИХ БРИТАНИ УЛСТАЙ 2018 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БИЗНЕС ТӨСЛҮҮДИЙН ТАЛААРХ УУЛЗАЛТ БОЛЛОО WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2018/08/20     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ХЭРХЭН ТОГТОХЫГ УИХ ШИЙДНЭ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/08/20    

Монголдоо бүтээцгээе: Дотоодын чихрийн үйлдвэрлэл эрчимжиж байна www.bloombergtv.mn

Баярын ширээний гол чимэглэл чихрийн хэрэглээг дотоодын үйлдвэрлэгчид хангахаар зорьж байна. Одоогоор "Атар-Өргөө", "Есөн од фүүд энтернэйшнл", "Цайдам трейд", 
"Сувдан" зэрэг үйлдвэр чихэр үйлдвэрлэж байгаа юм. "Есөн од фүүд энтернэйшнл" буюу "Алтан говь" шоколадны үйлдвэр нь набор, шоколадаас гадна өнгөрсөн оноос хатуу чихэр үйлдвэрлэж эхлээд байгаа юм. Одоогоор карамельтэй хатуу чихрийг үйлдвэрлэж байгаа бол энэ онд ирис, шоколадтай чихэр үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн юм. Зах зээлд худалдаанд гарснаас хойш хагас жилийн хугацаанд зөвхөн хатуу чихрийн борлуулалт нь 60 орчим сая төгрөгт хүрчээ. Харин чихэр үйлдвэрлэгч хамгийн отгон компани "Цайдам трейд" ХХК "Бурамхан" нэрийн хатуу чихрийг зах зээлд өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн нийлүүлж буй. Гар аргаар хийдэг энэхүү чихрийг байгалийн гаралтай жимсний охиор гурван төрлийн савлагаатай худалдаанд гаргаад байна. Мөн тусгай захиалгын чихэр үйлдвэрлэж байгаа талаар онцолсон юм. Цаашид дотоодод төдийгүй дэлхийн зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа талаараа мэдээлсэн.

Түүнчлэн хүнсний ууган үйлдвэрүүд болох "Талх чихэр", "Атар-Өргөө", "Өгөөж" чихэр, шоколадан бүтээгдэхүүн мөн үйлдвэрлэдэг. "Атар-Өргөө" компанийн хувьд "Нахиа", "Мичид", "Алтанзул" гэх гурван төрлийн чихрийг 2000 оноос үйлдвэрлэж эхэлсэн. Өдөрт 100-200 кг чихэр үйлдвэрлэдэг аж. "Нахиа" чихрийн тухайд 2017 оны шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан байна. Цаашдаа экспортод гаргах төлөвлөгөөтэй байгаа талаар компанийн зүгээс онцолсон. Харин чихэр, шоколадны борлуулалтын оргил үе нь цагаан сар болон VIII, IX сар байдаг гэж үйлдвэрлэгчид дурдсан юм.



Нийтэлсэн огноо2018-02-13