1 MONGOLIA'S INDUSTRIAL OUTPUT RISES 19.5 PCT IN FIRST 11 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/13      2 POWER FOR EVERY STAGE OF THE MINE LIFECYCLE WWW.AGGREKO.COM PUBLISHED:2018/12/13      3 CHINA EXPRESS PLANS SCHEDULED FLIGHTS TO MONGOLIA, LAOS, THE PHILIPPINES AND SINGAPORE IN 2019 WWW.KUCINTA-SETIA PUBLISHED:2018/12/13      4 REVENUE OF RAIL AND AIR TRANSPORTS INCREASES RESPECTIVELY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/13      5 TAX REVENUE INCREASES BY 30.8 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/13      6 CONSTRUCTIONAL PROJECT OF THERMAL POWER PLANTS ADVANCES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/13      7 GOVERNOR OF BOM COMMENTS ON FX INTERVENTION OF THIS YEAR WWW.ZGM.MN PUBLISHED:2018/12/13      8 SME DEMAND FOR GREEN CREDIT TOTALS USD 1.5 BILLION WWW.ZGM.MN PUBLISHED:2018/12/13      9 MONGOLIA CALLS FOR POLITICAL FINANCE REFORM AMID POLITICAL TURMOIL WWW.IDEA.INT PUBLISHED:2018/12/12      10 RIO TINTO'S PARTNER IN AUSSIE COPPER PROJECT REPORTS 'WEAK MINERALIZATION' WWW.MINING.COM PUBLISHED:2018/12/12      АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН БАНКНААС 60 САЯ АМ.ДОЛЛАР ЗЭЭЛНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/13     2019 ОНД ЭКСПОРТЫН ОРЛОГО ТӨЛӨВЛӨСӨН ХЭМЖЭЭНД ХҮРЭХГҮЙ БАЙХ БОДИТ ЭРСДЭЛ БАЙНА ГЭЖ ЭДИЙН ЗАСАГЧИД АНХААРУУЛАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/13     “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ”-Н IPO-Г ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-Д ТАНИЛЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/12/13     ИНФЛЯЦИ 2018 ОН ГАРСНААС ХОЙШИХ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/12/13     ТОКИОД МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР НЭЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/13     НИЙТИЙН ТЭЭВРИЙНХЭНД 73.4 ТЭРБУМ ТӨГРӨГ ӨГНӨ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/12/13     “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ДОТООДЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ХАМРАГДАХ 30 ОЮУТАН ШАЛГАРЛАА WWW.OT.MN НИЙТЭЛСЭН:2018/12/13     БНСУ-ЫН БАЙГУУЛЛАГУУД МОНГОЛД ОЙЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/12/13     2019 ОНД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД 21.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/12/12     ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСЫГ ЗОРИЛОО WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/12/12    

Гурилын үнийг өсгөхгүйн тулд 7.8 тэрбум төгрөг зарцуулжээ www.gogo.mn

Өнгөрсөн зун хэт халалт олон хоногоор үргэлжилж, хур тунадас бага байснаас тодорхой бүс нутгуудаар га-гаас хураах ургацын хэмжээ эрс буурсан. Иймд жилийн хэрэгцээт буудайнхаа 40 гаруй хувийг л дотоодоосоо хангасан байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд нийт 367 мянган га-д улаанбуудай тариалж, 230 мянган тонн ургац хураан авсан.

Үүнээс зохих стандартын шаардлагад 128 мянган тонн хүнсний буудай нийцжээ. Эдгээрийг 13 аймгийн 54 сумын 597 иргэн, аж ахуйн нэгж зах зээлд нийлүүлсэн байна. Дээрх буудайн

23.2 мянган тонныг Тариалан эрхлэлтийг дэмжих сан, ОБЕГ-ын Улсын нөөцийн салбарт,
104,8 мянган тонныг гурилын 32 үйлдвэрт нийлүүлжээ.
Хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн тул гурилын хүртээмжийг хэвийн хэмжээнд, үнийг тогтвортой байлгахын тулд Засгийн газар 2018 оны “Хүнсний улаанбуудайн урамшууллыг шинэчлэн тогтоох, үрийн улаанбуудайн үнийг хөнгөлөх тухай” тогтоол гаргасан. Энэ дагуу хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох урамшууллыг улаанбуудайн чанартай нь уялдуулжээ.

1-3 дугаар ангиллын буудайд 60.0 мянган төгрөг,
4 дүгээр ангиллын буудайд 50.0 мянган төгрөгөөр тогтоон тариаланчдад нийт 7,8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олголоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 
Тэгвэл яг жилийн өмнө I гурилын улсын дундаж үнэ 1025 төгрөг байсан энэ сарын 14-ний байдлаар 1075 төгрөг байна гэж ҮСХ мэдээлсэн юм.

Баян-Өлгий аймагт өнгөрсөн сард 960 төгрөгийн үнэтэй байсан I гурил энэ сард 1000 төгрөг болж өсөөд байна. Мөн Хэнтий аймагт 1150-1200 төгрөг болж өссөн бол бусад аймгуудад гурилын үнэ тогтвортой байна.

Мөн Увс, Завхан зэрэг баруун аймгуудын тариаланчдад Засгийн газрын холбогдох тогтоолыг үндэслэн

1-3 дугаар ангиллын буудайн тонн тутамд 90.0 мянган төгрөг,
4 дүгээр ангиллын буудайн тонн тутамд 75.0 мянган төгрөгийн урамшуулал олгожээ.
Одоо Тариалан эрхлэлтийг дэмжих сан 32,4 мянган тонн үрийн буудай хадгалж байна.

2017 оны ургацын байдал, тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн боломж, хадгалж буй үрийн хэмжээг харгалзан дэрх үрийн буудайн үнийг тодорхой хэмжээгээр хөнгөлөн, нийт тариаланчдад дахин дэмжлэг үзүүлэх шийдвэрийг ч салбар яамнаас гаргажээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалж буй дотоодын болон импортын үрийн буудайн үнийг тонн тутамд 200,0 мянган төгрөгөөр хөнгөлж, борлуулах аж.



Нийтэлсэн огноо2018-02-21