1 PLASTIC BAG TO BE BANNED FROM MARCH 2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/06/20      2 RUSSIA & INDIA DITCHING US DOLLAR IN DEFENSE DEALS WWW.RT.COM PUBLISHED:2018/06/20      3 MONGOLIA WILLING TO STRENGTHEN COOPERATION WITH FINLAND WWW.XINHUANET.COM.CN PUBLISHED:2018/06/20      4 DRAFT AMENDMENT TO LAW ON CURRENCY SETTLEMENTS SUBMITTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/06/20      5 TOP BITCOIN EXCHANGE SAYS OVER $30 MILLION IN CRYPTOCURRENCIES STOLEN WWW.CNN.COM PUBLISHED:2018/06/20      6 XANADU MINES ATTRACTS $10 MILLION FOR COPPER-GOLD PROJECT IN MONGOLIA WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU PUBLISHED:2018/06/20      7 CONSTRUCTION OF MONGOLIA’S FIRST OIL REFINERY TO BEGIN LATER THIS MONTH WWW.NEWS.MN PUBLISHED:2018/06/20      8 US-CHINA TRADE SPAT WIPES $57B FROM TOP MINING STOCKS IN FORTNIGHT WWW.MINING.COM PUBLISHED:2018/06/20      9 KPMG'S AUDIT WORK UNACCEPTABLE, SAYS WATCHDOG WWW.BBC.COM PUBLISHED:2018/06/19      10 RAJNATH SINGH TO VISIT MONGOLIA WWW.BUSINESSWORLD.IN PUBLISHED:2018/06/19      АНУ НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗӨВЛӨЛӨӨС ГАРЧ БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     НГА: 2018 ОНД СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ 26 ГА ГАЗАР ЗУСЛАНГИЙН ЗОРИУЛАЛТААР ӨМЧЛҮҮЛНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     ГААЛИЙН ЗӨРЧЛҮҮДЭД 18.2 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЖ, 44.3 САЯ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛЭЭ WWW.MNB.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ЧАНГАРЧ БАЙНА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     БНХАУ-ТАЙ ТҮНШИЛЖ, АНУ-ЫГ ТУЛАХ БОЛОМЖ БИЙ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     ӨНДӨР БАРИЛГА ДАГАЖ ӨССӨН БИЗНЕС WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН ИНДЕКС VI САРД 63.3 НЭГЖ БОЛЖ, ӨМНӨХ САРААС 0.1 НЭГЖЭЭР БУУРАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     ХАВРЫН ТАРИАЛАЛТ ДУУСАХ ШАТАНДАА ЯВЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     "ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ" ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 3500 ӨРХИЙГ ЯДУУРЛААС ГАРГАНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/06/19     ОРОС УЛС ДАШТ-НЭЭС 900 ТЭРБУМ РУБЛЬ ОЛНО ГЭЖ ТООЦООЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/06/19    

МХБ: 115 ХК санхүүгийн тайлангаа ирүүлсэн www.bloombergtv.mn

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 115 хувьцаат компани 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл ХК-иудын 52.6 хувь нь тайлангаа ирүүлж, үүргээ биелүүлээд байгаа аж. Компанийн нээлттэй, ил тод байдлыг хангах гол үзүүлэлтийн нэг нь санхүүгийн тайланг олон нийтэд цаг тухайд нь танилцуулах байдаг. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор биржид хүргүүлэх үүрэгтэй аж. Харин охин компанитай хувьцаат компаниуд гуравдугаар сарын нэгний дотор хүргүүлэх үүрэгтэй байдаг талаар Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Өөрөөр хэлбэл тайлангаа ирүүлэх хугацаа дуусаад байгаа ч 100 орчим ХК тайлангаа ирүүлээгүй байгаа ажээ.

Үүнээс гадна Монголын Хөрөнгийн биржид хувьцаа нь арилжигдаж байгаа 53 хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлаад байна. Хуульд зааснаар тухайн оны тавдугаар сарын нэгнээс өмнө зарлан хуралдуулсан байх үүрэгтэй аж. Түүнчлэн сүүлийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлтэй 313 хувьцаат компанийн 258 нь таваас дээш хувийн багцыг эзэмшиж байна. Энэ нь хувьцааны төвлөрөл өнгөрсөн оныхоос 12.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа юм. Монголын Хөрөнгийн биржийн мэдээлснээр хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагч дотоодын иргэд, аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгджээ. Тухайлбал, 2018 оны хоёрдугаар сард 10 мянга гаруй данс нээгдсэнээс 99.9 хувь нь дотоодын иргэд, аж ахуйн нэгж байсан байна. Мөн шинээр нээсэн дансны тоо хоёрдугаар сард өмнөх сараас гурав дахин нэмэгджээ.



Нийтэлсэн огноо2018-03-13