1 WHY IS MONGOLIA OVERDOSING ON ANTIBIOTICS WWW.OZY.COM PUBLISHED:2018/12/16      2 MONGOLIA'S CENTRAL BANK KEEPS KEY INTEREST RATE UNCHANGED WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/15      3 OVER 36,500 SIGN PETITION URGING UN ATTENTION TO AIR POLLUTION IN MONGOLIAN CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/15      4 EXPERTS WARN OF POTENTIAL OBSTRUCTION TO EXPORT PLAN IN 2019 WWW.ZGM.MN PUBLISHED:2018/12/14      5 MONGOLIA'S CRIME CASES UP 14.6 PCT IN FIRST 11 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/14      6 CANADIAN COAL PLANTS TO BE PHASED OUT BY 2030 WWW.MINING.COM PUBLISHED:2018/12/14      7 MONGOLIA TO INAUGURATE TRADE REPRESENTATIVES OFFICE IN TOKYO WWW.ZGM.MN PUBLISHED:2018/12/14      8 NORTH KOREAN ATHLETES TO PARTICIPATE IN MONGOLIA’S BASKETBALL LEAGUE WWW.NEWS.MN PUBLISHED:2018/12/14      9 US CITIZEN FOUND DEAD IN UB HOTEL WWW.NEWS.MN PUBLISHED:2018/12/14      10 JAPAN, MONGOLIA CONFIRM COOPERATION OVER N. KOREAN ABDUCTION ISSUE WWW.MAINICHI.JP PUBLISHED:2018/12/14      ҮСХ: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ САРЫН ДҮНГЭЭР 38%-ИАР БУУРАВ WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM НИЙТЭЛСЭН:2018/12/14     МАЛ ТООЛЛОГО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     CHANGE.ORG: УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ӨРГӨДӨЛ 35 МЯНГАН ДЭМЖИГЧТЭЙ БОЛЛОО WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     990 АЙЛЫГ 0,4КВТ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРТ ХОЛБОЛОО WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2018/12/14     МОНГОЛ, ЯПОН ХОЁР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     УЛААНБААТАР ХОТЫН ИНФЛЯЦИ 9.3 ХУВЬ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 911 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     АЛТНЫ ИЛ ТОД БАЙДАЛ ХУМИГДАЖ БОЛЗОШГҮЙ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН БАНКНААС 60 САЯ АМ.ДОЛЛАР ЗЭЭЛНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/13     2019 ОНД ЭКСПОРТЫН ОРЛОГО ТӨЛӨВЛӨСӨН ХЭМЖЭЭНД ХҮРЭХГҮЙ БАЙХ БОДИТ ЭРСДЭЛ БАЙНА ГЭЖ ЭДИЙН ЗАСАГЧИД АНХААРУУЛАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/13    

Төгрөгийн ханш чангарч төсөв төгрөгийн ашигтай гарчээ www.news.mn

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2018.03.13/ Монгол Улсын нийгэм эдийн засгийн эхний хоёрдугаар сарын нөхцөл байдлыг танилцуулав. Өнгөрсөн сарынхтай харьцуулбал нийгмийн салбарт зарим индексүүд өссөн хэлбэртэй гарчээ. Мэдээллийг Үндэсний тооцоо судалгаа шинжилгээний газрын статистакч Ю.Батзоригт, ахлах шинжээч С.Норов нар танилцууллаа.

Бүртгэлтэй ажилгүй иргэд 24.6 байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны хоёрдугаар сарын эцэст 36.3 мянга болсны, 24.6 (67.7%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.7 (32.3%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 9.5 (27.8%) мянган хүнээр буурч, өмнөх сараас 344 (1.4%) хүнээр өсөж, 24.6 мянга болсны 12.8 (52.2%) мянга нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний 2 сард ажилгүй 12.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.8 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 11.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Говьсүмбэр, Увс, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь, Дорнод, Төв, Архангай, Сэлэнгэ, Орхон, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд, Өмнөговь аймгуудад улсын дунджаас 0.1-21.1 пунктээр илүү байна.

Нийт ажиллагчдын 35.2 хувь 500-900 мянган төгрөгийн цалинтай байна

Дундаж цалинг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн боловсруулдаг.

Уг тайланд 2017 оны 4 дүгээр улиралд нийт 38.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 613.9 мянган ажиллагчид хамрагдсан байна.

Шимтгэл төлж буй ААНБ өмнөх улирлаас 0.5 (1.2%) мянгаар, ажиллагчид/даатгуулагчид 7.7 (1.3%) мянгаар тус тус нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 632.3 мянган төгрөг байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 642.6 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 822.2 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 934.7 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.5 сая төгрөг байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 4 дүгээр улирлын байдлаар 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.0 (10.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 83.0 (8.7%) мянган төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого 11 хувиар өсжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний 2 сард 337.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 33.4 (11.0%) тэрбум төгрөг, зарлага 325.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 28.9 (9.8%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 33.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 2.2 (26.9%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн орлого 20.0 (8.9%) тэрбум төгрөгөөр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 12.6 (70.4%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 2.5 (17.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2018 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 28.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2.0 (28.4%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн зарлага 23.5 (10.2%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 4.3 (11.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2018 оны эхний 2 сард 132.6 мянган хүнд 20.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 30.0 (18.4%) мянгаар буурч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 0.3 (1.6%) тэрбум төгрөгөөр өсжээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2018 оны эхний 2 сард 51.4 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 3.1 (6.5%) мянгаар, олгосон тэтгэврийн хэмжээ 2.1 (18.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Энэ оны эхний 2 сард 18 хүртэлх насны 1.4 сая хүүхдэд 27.1 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.

ДОХ-ын нийт тохиолдол 252 болсон байна

Улсын хэмжээнд 2018 оны эхний 2 сард 11940 эх амаржиж, 12017 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1735 (17.0%)-аар, амьд төрсөн хүүхэд 1744 (17.0%)-өөр нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 оны эхний 2 сард 190 болж, өмнөх оны мөн үеэс 12 (6.7%)-оор, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 221 болж, өмнөх оны мөн үеэс 13 (6.3%)-аар нэмэгдсэн байна.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний 2 сард 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр буурсан байна.

Эхийн эндэгдэл 2018 оны эхний 2 сард 1 болж, өмнөх оны мөн үеэс 1 (50.0%)-ээр буурлаа. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2018 оны эхний 2 сард 8 болж, өмнөх оны мөн үеэс 11-ээр буурчээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний 2 сард 6003 болж, өмнөх оны мөн үеэс 430 (6.7%)-аар буурахад салхин цэцгээр өвчлөгчид 416 (21.4%)-гаар, трихомониазаар өвчлөгчид 179 (21.0%)-өөр, мөөгөнцрөөр өвчлөгчид 16 (5.2%)-гаар, тэмбүүгээр өвчлөгчид 52 (5.0%)-оор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин цусан суулгаар өвчлөгчид 231 (79.7%)-ээр, вирүст хепатитаар өвчлөгчид 20 (28.2%)-оор, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 42 (14.7%)-оор өссөн байна.

Улаанбаатар хотод 2018 оны 2 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 252 болсон байна.

Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 2590-р өсжээ

Улсын хэмжээнд 2018 оны эхний 2 сард 7368 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2590 (54.2%)-ээр өсжээ.

Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд хулгайн гэмт хэрэг 1397 (91.5%), залилах гэмт хэрэг 559 (2.4 дахин), дээрмийн гэмт хэрэг 242 (3.7 дахин), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 284 (19.6%), хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 118 (65.6%), хөрөнгө завших гэмт хэрэг 104 (3.7 дахин)-өөр өссөн нь голлон нөлөөлөв. Харин бүртгэгдсэн гэмт хэрэг 2018 оны 2 дугаар сард 3382 болж, өмнөх оны мөн үеэс 1303 (62.7%)-аар өсөж, өмнөх сараас 637 (15.8%)-гоор буурсан байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 220 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 57 (20.6%)-гоор буурсан байна.

Улсын хэмжээнд 2018 оны эхний 2 сард 13.8 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 1.4 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 301 (2.1%)-ээр буурч, харин баривчлагдсан хүн 13 (0.9%)-аар өссөн байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2018 оны эхний 2 сард 6248 болж, 275 (4.4%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 2684 (43.0%) нь эмэгтэйчүүд байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2018 оны эхний 2 сард 31.9 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 2.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 34.0 (51.6%) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 23.6 (91.9%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 57.4 тэрбум төгрөгөөр буурлаа

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2018 оны 2 дугаар сарын эцэст 15.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 135.5 (0.9%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.6 (29.0%) их наяд төгрөгөөр өссөн байна. Мөнгөний нийлүүлэлт 2018 оны 2 дугаар сард өмнөх сараас 135.5 тэрбум төгрөгөөр өсөхөд валютын харилцах 152.4 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч валютын хадгаламж 114.5 тэрбум төгрөг,төгрөгийн харилцах 78.5 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 70.8 тэрбум төгрөг, хадгаламжийн байгууллагаас гадуурхи мөнгө 24.1 тэрбум төгрөгөөр ссөн нь нөлөөллөө.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 2 дугаар сарын эцэст 13.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 170.9 (1.3%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 1.2 (9.8%) их наяд төгрөгөөр өсөв.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 2 дугаар сарын эцэст 993.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 56.0 (6.0%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 57.4 (5.5%) тэрбум төгрөгөөр буурлаа.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.3 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 1.1 пунктээр буурсан байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2018 оны 2 дугаар сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 72.5 (6.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 196.0 (18.3%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.5 пункт, өмнөх оны мөн үеэс 0.7 пунктээр өссөн байна.

Төгрөгийн америк доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны 2 дугаар сард 2402.9 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.0 хувь, өмнөх сараас 0.9 хувиар чангарчээ. Төгрөгийн юаньтай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны 2 дугаар сард 380.19 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.5 хувь, өмнөх сараас 0.8 хувиар суларчээ.

Төгрөгийн рубльтэй харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны 2 дугаар сард 42.28 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.3 хувь, өмнөх сараас 1.2 хувиар чангарсан байна.

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2018 оны 2 дугаар сард 21116.0 нэгж болж, өмнөх сараас 31.21 нэгжээр буурч, өмнөх оны мөн үеэс 8993.78 нэгжээр өсөв.

Төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 73.1 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний 2 сард 1.2 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.1 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 73.1 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 284.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 28.5 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2018 оны эхний 2 сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 58.1 (4.9%) тэрбум төгрөгөөр буурахад бараа, ажил үйлчилгээний зардал 14.8 (3.5%) тэрбум төгрөг, татаас 8.2 тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч хүүгийн зардал 40.9 (27.5%) тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 11.6 (9.3%) тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 28.9 (82.5%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Нийт бараа эргэлт 248.1 сая америк доллараар өслөө

Монгол Улс 2018 оны эхний 2 сард дэлхийн 109 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.6 тэрбум америк доллар, үүнээс экспорт 838.4 сая америк доллар, импорт 726.0 сая америк долларт хүрлээ.

Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний 2 сард 334.2 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2018 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 221.9 (67.4%) сая америк доллараар буурч, 112.4 сая америк доллар боллоо.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 248.1 (18.9%) сая америк доллар, үүнээс экспорт 13.1(1.6%) сая америк доллараар, импорт 235.0 (47.9%) сая америк доллараар тус тус өссөн байна.

Экспорт 2018 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 13.1 сая америк доллараар өсөхөд боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 41.4 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.



Нийтэлсэн огноо2018-03-13