1 PM U.KHURELSUKH PAYING AN OFFICIAL VISIT TO THE UNITED STATES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/09/18      2 ELON MUSK UNVEILS FIRST TOURIST FOR SPACEX 'MOON LOOP' WWW.BBC.COM PUBLISHED:2018/09/18      3 CHINESE DELEGATION INFORMS MONGOLIANS ON TIBET'S DEVELOPMENT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/09/18      4 CHINA REPORTS NEW AFRICAN SWINE FEVER OUTBREAK IN INNER MONGOLIA WWW.REUTERS.COM PUBLISHED:2018/09/18      5 MORE MONGOLIANS VISITING SOUTH KOREA FOR MEDICAL SERVICES WWW.NEWS.MN PUBLISHED:2018/09/18      6 CHINA RAILWAY TO BUILD INFRASTRUCTURE FOR RUSSIA’S FAR EAST WWW.RT.COM PUBLISHED:2018/09/18      7 MOST PROFITABLE MINING COMPANIES IN 2017 WWW.MINING.COM PUBLISHED:2018/09/18      8 MINISTRY OF ENERGY PLANS TO TAKE CONTROL OF POWER PLANTS FOLLOWING SATURDAY BLACKOUT WWW.ZGM.MN PUBLISHED:2018/09/18      9 IRRESPONSIBILITY AT WORKPLACE RESULTS IN CITYWIDE BLACKOUT WWW.ZGM.MN PUBLISHED:2018/09/17      10 SALESFORCE BILLIONAIRE MARC BENIOFF TO BUY TIME MAGAZINE WWW.BBC.COM PUBLISHED:2018/09/17      БНХАУ-ЫН 200 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ИМПОРТОД 10 ХУВИЙН ТАРИФ НОГДУУЛАХ ШИЙДВЭР ИРЭХ 7 ХОНОГООС ХЭРЭГЖИНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/09/18     ӨВӨЛ ЦАХИЛГААН СААТВАЛ ХОТ ДӨРВӨН ЦАГИЙН ДОТОР Л ХӨЛДӨНӨ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/09/18     ИРЭХ ОНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН 20 ХУВИАР НЭМЭГДЭНЭ WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/09/18     ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНК ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙН БҮСИЙН ХӨТӨЛБӨРӨӨ МОНГОЛД ЭХЛҮҮЛЖ БАЙНА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/09/18     ХАЙЛААР, ЧИТА, ЧОЙБАЛСАНГ ХОЛБОСОН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОРИДОР БАЙГУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/09/18     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2500 ТӨГРӨГ ДАВЛАА WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2018/09/18     ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН 6500 ГАРУЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧ "CROCUS"-Т ЧУУЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/09/18     ХОККАЙДО-МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГ ДЭМЖИХ НИЙГЭМЛЭГИЙН ТЭРГҮҮН ТАКЭБЭ ЦҮТОМҮТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АСУУДЛААР ЯРИЛЦЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/09/18     УЛААНБААТАР ХОТОД САЙЖРУУЛСАН ТҮЛШ НӨӨЦЛӨХ АГУУЛАХ БАРИНА WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2018/09/17     МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРОЛЦОО ЧУХАЛ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2018/09/17    

Азербайжан улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ www.unuudur.mn

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Эльмар Мамедьяровтой Баку хотноо уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Сайд Д.Цогтбаатар түүхийн нийтлэг өв уламжлалтай, найрсаг харилцаа бүхий Азербайжан улстай Монгол Улс хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлээд хоёр улсын хооронд худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах ихээхэн боломж байгааг онцлов.

Тухайлбал, Азербайжаны их, дээд сургуулиудад Монголын оюутнууд суралцаж байсан уламжлалыг сэргээж, Азербайжаны Засгийн газрын тэтгэлгээр тус улсад Монголын оюутнуудыг суралцуулах, жудо, чөлөөт бөх, бокс, уран сайхны гимнастикийн холбоодын хооронд хамтын ажиллагаа эхлүүлэх боломжтой талаар тэмдэглэв.

Түүнчлэн Улаанбаатар хотноо байгуулагдаж буй Далайд гарцгүй Хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах олон талт хэлэлцээрт Азербайжан улсыг нэгдэхийг уриалж, ирэх 6 дугаар сард Улаанбаатар хотноо болох тус төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох завшаанд Монгол Улсад айлчлах урилгыг Азербайжаны Гадаад хэргийн сайдад уламжлав.

Азербайжаны Гадаад хэргийн сайд Эльмар Мамедьяров Азербайжан, Монголын харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх талаарх хоёр улсын Засгийн газар болон бусад байгууллагын санал, санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын дараа Монгол, Азербайжаны Гадаад хэргийн яамд хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурав.

 
 
 


Нийтэлсэн огноо2018-03-13