1 MONGOLIA-CHINA AGREE TO COLLABORATE IN INCREASING MEAT EXPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/09/21      2 U.S. AND MONGOLIA SEEK TO STRENGTHEN ECONOMIC RELATIONSHIP WWW.STRTRADE.COM PUBLISHED:2018/09/21      3 MONGOLIA, U.S. LEADERS DISCUSS BILATERAL TIES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/09/21      4 BELT AND ROAD SIGNIFICANT TO MONGOLIA, PEOPLE AROUND WORLD -- ACADEMIC WWW.ENG.YIDAIYILU.GOV.CN PUBLISHED:2018/09/21      5 PETRO MATAD UPDATES MONGOLIA EXPLORATION WWW.OGJ.COM PUBLISHED:2018/09/21      6 RIO TINTO’S EXIT FROM COAL PAYS OFF, TO RETURN $3.2B FROM SALES PROCEEDS TO SHAREHOLDERS WWW.MINING.COM PUBLISHED:2018/09/21      7 OPENING CEREMONY OF SAINSHAND SALKHIN PARK HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/09/21      8 ALIBABA’S MA SAYS TRUMP’S TRADE WAR ‘DESTROYED’ HIS PROMISE TO CREATE JOBS FOR 1MN AMERICANS WWW.RT.COM  PUBLISHED:2018/09/21      9 LEGAL DISPUTE OVER EMC OWNERSHIP COMES TO AN END WWW.ZGM.MN PUBLISHED:2018/09/20      10 ERDENES TAVAN TOLGOI REVENUE SURGES DUE TO HIGHER COAL PRICES WWW.NEWS.MN PUBLISHED:2018/09/20      НУРАХ ДӨХСӨН БАЙРУУДЫГ ШИНЭЧЛЭХ КОМПАНИ ОЛДОХГҮЙ БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     МОНГОЛ УЛС ВАШИНГТОН, ПЁНЬЯНЫ ХЭЛЭЛЦЭЭРТ ЗУУЧЛАХАД БЭЛЭН ГЭДГЭЭ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     УЛСЫН ХЭМЖЭЭНД 85.3 МЯНГАН ТОНН ТӨМС ХУРААН АВААД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     ЗГ: БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ УСНЫ НӨӨЦИЙГ САЙЖРУУЛАХ, ХЭРЭГЛЭСЭН УСЫГ БУЦААН АШИГЛАХАД ЗАРЦУУЛНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     ҮСХ: УЛААНБААТАРТ АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН УЛСЫН ДУНДЖААС 121.7 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ИХ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН XII УУЛЗАЛТААР ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     2019 ОНЫГ МОНГОЛ, АМЕРИКИЙН ЗАЛУУЧУУДЫН ЖИЛ БОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     УУРХАЙЧДЫН АЖЛЫН БАЙР НЭМЭГДЭЖ, ЦАЛИН ӨСЧ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/09/20     “ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВИЙН ӨМЧЛӨЛ ТОЙРСОН ХУУЛЬ ЗҮЙН МАРГААН ЭЦЭС БОЛЛОО WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/09/20    

Худалдааны дайныг эс тооцвол юанийн ханш тогтворжино www.news.mn

АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны дайн дэгдэж эхэлсэн нь ам.доллар, юанийн ханшид тодорхойгүй байдал дагуулж байна. Энэ эрсдэлийг эс тооцвол төгрөгтэй харьцах юанийн ханш дунд хугацаанд тогтвортой гэж шинжээчид таамаглаж байна. Манай улсын гадаад худалдааны гол хэрэгсэлд ам.долларын араас юань бичигдэж байна. Ялангуяа, Монголоос гадагш чиглэсэн худалдааны урсгал буюу импортын 70 хувийг ам.доллар, 13 хувийг юаниар хийдэг гэж төв банк мэдээлэв. 2017 оны байдлаар манай улсын нийт импорт 4.3 тэрбум ам.доллартай тэнцсэн гэж үзвэл монголчууд жилд дунджаар 560 орчим сая ам.доллартай тэнцэх юанийн санхүүжилтээр гадагш худалдан авалт хийдэг аж. Өөрөөр хэлбэл, нэг ам.доллар 6.2831 юаньтай (лхагва гарагийн байдлаар) тэнцэж байгаа гэж үзвэл нийт 3.5 тэрбум юанийг импортод зарцуулдаг гэсэн тооцоо гарч байна. Энэ нь харьцангуй өссөн дүн болохыг төв банкны мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Монгол болон Хятадын төв банк юанийн своп хэлцэл хийж, хэмжээ болон хугацааг нь сунгасан.

Мөн сүүлийн хоёр жилийг эс тооцвол Монголбанк юанийн интервенцийг идэвхтэй хийсэн нь импортод эзлэх урд хөршийн мөнгөн тэмдэгтийн хувь хэмжээг нэмэгдүүлжээ. Хэдийгээр Монгол Улс урд хөрштэйгээ нийт гадаад худалдааныхаа 80 гаруй хувийг хийдэг ч дийлэнхийг нь ам.доллараар гүйцэтгэдэг. Төв банкны Судалгаа, статистикийн газрын мэдээлснээр Монгол Улс нүүрсний экспортоос юанийн орлого олж, үүнийгээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортод зарцуулдаг байна. Сүүлийн жилүүдэд Монгол болон өмнөд хөршийн банк санхүүгийн байгууллагууд хооронд төлбөр тооцооны шинэ хэрэгсэл нэвтрүүлж, юанийн гүйлгээг улам хялбар болгосон. Тодруулбал, манай худалдаачид урд хөршийг зорихдоо төгрөгийг юань руу бэлнээр солиулах шаардлагагүй болж, Өвөр Монголын хотуудад өөрийн данснаасаа төгрөгийн санхүүжилтээ юаниар авах боломж бүрджээ. Юанийн хэрэглээ ийн хялбаршиж байгаа нь юанийг дэлхийн валют болгох Ши Жиньпинийн бодлогын үр дүн. Хэрэглээний эдийн засагтай, үйлдвэрлэгч бус улсад гадаад валютын ханш онцгой чухал нөлөөтэй. Тэр тусмаа өмнөд хөршөөсөө худалдаа, эдийн засгийн хувьд үлэмж хамааралтай Монгол Улсад юанийн нөлөө чамгүй их. Он гарсаар юанийн ханш тасралтгүй чангарч, өнгөрсөн хоёрдугаар сард түүхэн дээд цэг болох 384 нэгжийг шүргэсэн.

• Монгол Улс нүүрсний экспортоос юанийн орлого олж, үүнийгээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортод зарцуулдаг байна.

• Дэлхийн худалдаанд дэндүү том байр суурь эзэлдэг АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны дайн дэгдэж эхэлсэн нь ам.доллар, юанийн ханшид тодорхойгүй байдал дагууллаа.

• Юанийн ханшид нөлөөлдөг ам.долларын ханш төгрөгийн эсрэг өнгөрсөн оны есдүгээр сараас хойш тасралтгүй суларч буй төдийгүй цаашид тогтворжихоор байгаа аж.

Гэхдээ өнгөрсөн нэг сарын хугацаанд ялимгүй суларсан ч лхагва гарагийн байдлаар 380.83 нэгжид хэлбэлзэж байна. Өнгөрсөн оны гуравдугаар улирлаас энэ оны нэгдүгээр сар хүртэл юаньтай харьцах төгрөгийн ханш 3.5 хувиар суларчээ. Харин нэг жилийн хугацаанд 7.7 хувиар буурсан байна. Ингэснээр юань нь төгрөгийн эсрэг хамгийн огцом чангарсан гадаад валютад тооцогдов. Тэгвэл эрчээ авч буй юанийн ханш цаашид хааш чиглэх бол. Өнөөг хүртэл энэ асуулт Монгол төдийгүй дэлхий нийтэд хариулт нэхсэн асуулт болчихоод байна. Учир нь дэлхийн худалдаанд дэндүү том байр суурь эзэлдэг АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны дайн дэгдэж эхэлсэн нь ам.доллар, юанийн ханшид тодорхойгүй байдал дагууллаа. Хоёр улсын хооронд үүссэн худалдааны саад тотгор цаашид хэрхэн өрнөхөөс хамаарч, эдгээр валютын ханш тодрохоор байна. Үүнээс үүдэн төгрөгтэй харьцах юанийн ханш богино хугацаанд хөдөлж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Үүнийг эс тооцвол төгрөгтэй харьцах юанийн ханш дунд хугацаанд тогтворжих хандлагатай байгаа гэж төв банк мэдээллээ. Хэдийгээр өдгөө юанийн ханш чанга хэвээр байгаа ч энэ нь түр зуурынх буюу улирлын шинж чанартай.

Мөн монголчуудын уламжлалт баяраас үүдэлтэй өсөлт давамгайлжээ. Үүнээс гадна юань нь ам.долларын ханшийг дагах хандлага ажиглагддаг. Гэтэл юанийн ханшид нөлөөлдөг ам.долларын ханш төгрөгийн эсрэг өнгөрсөн оны есдүгээр сараас хойш тасралтгүй суларч буй төдийгүй цаашид тогтворжихоор байгаа аж. Учир нь Монгол Улсыг чиглэх мөнгөний урсгал энэ онд нэмэгдэх дүр зураг бий. Тухайлбал, ОУВС- гийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд 860 гаруй сая ам.долларын санхүүжилт Монголыг чиглэнэ. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар үүний 100 гаруй сая ам.доллар нь манай улсад шилжсэн бөгөөд дахин 600-700 сая ам.долларын дотогшлох урсгал хүлээгдэж буй. Тэрчлэн алт болон нүүрсний орлого, “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт (улс төрийн нөлөөг тооцохгүйгээр) гээд шил шилээ дарсан санхүүлжилт хүлээгдэж байгаа нь манай улсын төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлөх шалтгаан. Тэгвэл үүнийг даган юанийн ханш харьцангуй тогтвортой байх хандлагатай байна. Энэ сарын байдлаар ам.долларын ханш юанийн эсрэг 0.5 хувиар чангараад байна. Гэхдээ Хятадын төв банк юанийн ханшийг ам.доллартай “уях” бодлого баримталсаар ирсэн. Юанийн ханш тогтвортой түвшинд хадгалагдаж байгаатай зэрэгцээд БНХАУ-ын гадаад валютын албан нөөц өссөөр байгаа юм. Тодруулбал, дэлхийд валютын нөөцөөрөө тэргүүлэгч тус улсын гадаад валютын албан нөөц 3.12 их наяд ам.доллартай тэнцэж байна. 2018 онд юанийн ханш ам.долларын эсрэг төдийлэн сулрахгүй гэж Францын Societe General банк таамаглажээ.



Нийтэлсэн огноо2018-04-13