1 JEFF BEZOS IS NOW WORTH MORE THAN BILL GATES AND LARRY PAGE COMBINED WWW.CNN.COM PUBLISHED:2018/07/17      2 APARTMENT COMPLEX FOR YOUNG FAMILIES UNDER CONSTRUCTION IN ERDENET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/17      3 NUM GRADUATES INVITED TO WORK FOR TOSHIBA CORPORATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/17      4 RUSSIA & UNITED STATES CAN COMPETE & WORK TOGETHER IN ENERGY MARKET - PUTIN WWW.RT.COM PUBLISHED:2018/07/17      5 TESLA IS GETTING A CHINA FACTORY. THIS $4 BILLION STARTUP WILL BE WAITING WWW.BLOOMBERGTV.MN PUBLISHED:2018/07/17      6 HOW MINING TYCOONS ARE TRYING TO FOIL A BIG UK BRIBERY PROBE WWW.MINING.COM PUBLISHED:2018/07/17      7 MONGOLIA'S TOURISM REVENUE INCREASES BY 20 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2018/07/16      8 WATER LEVELS OF MAJOR MONGOLIAN RIVERS EXCEED ALARM LINE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/07/16      9 CHINA SETS RECORD DAILY STEEL OUTPUT FOR THIRD MONTH IN A ROW WWW.REUTERS.COM PUBLISHED:2018/07/16      10 RUSSIAN RETAILERS, HOTELS EMERGE AS WORLD CUP WINNERS WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2018/07/16      ОЛОН УЛСЫН ИННОВАЦИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 53-Т ЖАГСЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     ШАДАР САЙД НҮБ-ЫН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     "ТАВАНТОЛГОЙ"-Н ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ УРАГШЛАХ ЭСЭХ НЬ SHENHUA-ГААС ШАЛТГААЛАХААР БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ БУУДАЛД 5.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛНА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     2017 ОНЫ САНХҮҮГИЙН НЭГДСЭН ТАЙЛАН ЗӨРЧИЛГҮЙ ДҮГНЭГДЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ ХЯТАДЫН ДНБ 6,8 ХУВИАР ӨСЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     МОНГОЛ УЛС ЯПОН УЛСАД 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     ОУВС-ГААС МАНАЙ УЛС 184.5 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АВААД БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     МАНАЙ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ДЭЭШИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/16     “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” 40 САЯ ДАХЬ ТОНН НҮҮРСЭЭ ОЛБОРЛОЖЭЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2018/07/16    

Гурван жилийн хугацаанд 197 иргэн цахим гэмт хэргийн улмаас 3.7 тэрбум төгрөгийн хохирол амсчээ www.unuudur.mn

Цахим гэмт хэргийн улмаас сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 197 иргэн, хуулийн этгээдэд 3.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Монгол Улсад үйлдэгдэж буй Цахим залилангийн гэмт хэрэг дараах хэлбэрүүдтэй байна. Үүнд:

Мөнгө зээлдүүлэх нэрээр хийж буй залилан
Романс залилан 
Цахим хаягт хууль бусаар нэвтэрч хийж буй залилан 
Сугалааны залилан зэрэг болно. 
Тухайлбал, сүүлийн үед фэйсбүүк, зарын сайтуудаар их хэмжээний мөнгийг бага хүүтэй зээлүүлнэ гэсэн хуурамч зарууд ихээр явах болсон ба ихэвчлэн хуурамч хаяг үүсгэн өөрийгөө банк санхүүгийн байгууллагад өндөр албан тушаал хашдаг гэх мэтээр мэхэлж зээлийн бичиг баримт орчуулгын төлбөр, мөнгө шилжүүлэх хураамж зэргээр мөнгө шилжүүлэхийг шаардаж залилангийн гэмт хэрэг үйлдэж байна.

Гэмт этгээдүүд бүгд гадаадын улсын иргэд байдаг тул хохирогчдын итгэлийг олох зорилгоор google.translate /орчуулгын программ/ ашиглан монголоор бичих, монгол хүний нэр зураг ашиглан хуурамч фейсбүүк хаяг нээж, зээл өгсөнд баярлалаа гэх мэт худал сэтгэгдэл, мэдээлэл тараах, хуурамч бичиг баримт зураг янзалж өөрчлөн явуулах зэрэг олон арга ашиглаж байна. Жишээ нь доор дурдсан хуурамч фейсбүүк хаяг ашиглаж өөрийгөө зээл өгдөг банкны ажилтан мэтээр мэдээлэл бичиж байршуулсан байгааг харж болно.

Мөн романс луйвар нь интернет орчинд харилцаа тогтоон хүний итгэлийг олж аван улмаар үүнийгээ ашиглан залилангийн гэмт хэрэг үйлддэг ба 2017 онд Монгол Улсын 7 иргэн Индонез улсаар дамжуулан Нигер улсын гэмт бүлэглэлүүдийн халдлагад өртөн хохирсон байна.

Гэмт этгээдүүд сошиал сайтуудаар хохирогчдын судалгааг нарийвчлан хийж тэтгэврийн насны, ганц бие эмэгтэйчүүдийг онцлон харилцаа тогтоож ихэнх тохиолдолд өөрийгөө АНУ-ын армид удирдах албан тушаалтай хэмээн танилцуулан удаан хугацааны туршид харилцаж итгэлийг олж авч, улмаар Монгол Улсад очно, хамт амьдарна, аль нэг гадаад улсын дансанд гацсан их хэмжээний мөнгөө Монгол Улс руу гуйвуулахад гарах зардал, шимтгэл гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө гадаад улсын данс руу шилжүүлэн авч байна.

Түүнчлэн зээл гаргаж өгнө, виз гаргаж өгнө, мөнгө шилжүүлнэ гэх заруудыг хуурамч фэйсбүүк хаягнаас зарын группуудээр тарааж байна. Гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байна.

Иргэд өөрийн танихгүй хүнийг сошиал орчин хүрээлэлдээ оруулах, өөрсдийн хувийн мэдээллээ сайтар нууцлаагүйгээс гэмт этгээдүүдийн бай болж байна. Уг гэмт хэргийг үйлдэж буй этгээдүүд гэмт үйлдлээ гадаад орноос хийдэг, ашиглаж буй цахим болон IP хаяг нь хуурамч, олдох боломжгүй, олон улс дамнасан байдгаараа бусад хэргээс ялгаатай байдаг.

Танд зээл өгнө, мөнгө явуулсан, та азтан боллоо хэмээн харилцаж буй хүн бол гэмт этгээд байдаг гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Дээрх гэмт хэрэгт өртөхгүй байх нь иргэн таниас шууд хамаарна. Иймд дээрх мэдээлэлд дурдагдсан мессеж, мэдээлэл танд ирсэн тохиолдолд харилцахгүй байхыг зөвлөж байна.



Нийтэлсэн огноо2018-04-16