1 JEFF BEZOS IS NOW WORTH MORE THAN BILL GATES AND LARRY PAGE COMBINED WWW.CNN.COM PUBLISHED:2018/07/17      2 APARTMENT COMPLEX FOR YOUNG FAMILIES UNDER CONSTRUCTION IN ERDENET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/17      3 NUM GRADUATES INVITED TO WORK FOR TOSHIBA CORPORATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/17      4 RUSSIA & UNITED STATES CAN COMPETE & WORK TOGETHER IN ENERGY MARKET - PUTIN WWW.RT.COM PUBLISHED:2018/07/17      5 TESLA IS GETTING A CHINA FACTORY. THIS $4 BILLION STARTUP WILL BE WAITING WWW.BLOOMBERGTV.MN PUBLISHED:2018/07/17      6 HOW MINING TYCOONS ARE TRYING TO FOIL A BIG UK BRIBERY PROBE WWW.MINING.COM PUBLISHED:2018/07/17      7 MONGOLIA'S TOURISM REVENUE INCREASES BY 20 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2018/07/16      8 WATER LEVELS OF MAJOR MONGOLIAN RIVERS EXCEED ALARM LINE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/07/16      9 CHINA SETS RECORD DAILY STEEL OUTPUT FOR THIRD MONTH IN A ROW WWW.REUTERS.COM PUBLISHED:2018/07/16      10 RUSSIAN RETAILERS, HOTELS EMERGE AS WORLD CUP WINNERS WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2018/07/16      ОЛОН УЛСЫН ИННОВАЦИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 53-Т ЖАГСЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     ШАДАР САЙД НҮБ-ЫН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     "ТАВАНТОЛГОЙ"-Н ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ УРАГШЛАХ ЭСЭХ НЬ SHENHUA-ГААС ШАЛТГААЛАХААР БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ БУУДАЛД 5.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛНА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     2017 ОНЫ САНХҮҮГИЙН НЭГДСЭН ТАЙЛАН ЗӨРЧИЛГҮЙ ДҮГНЭГДЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ ХЯТАДЫН ДНБ 6,8 ХУВИАР ӨСЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     МОНГОЛ УЛС ЯПОН УЛСАД 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     ОУВС-ГААС МАНАЙ УЛС 184.5 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АВААД БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     МАНАЙ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ДЭЭШИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/16     “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” 40 САЯ ДАХЬ ТОНН НҮҮРСЭЭ ОЛБОРЛОЖЭЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2018/07/16    

УБТЗ өнгөрсөн онд түүхэнд байгаагүй амжилт гаргажээ www.medee.mn

ОХУ-ын нийслэл Москва хотноо дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд болох “Trans Russia/Trans Logistica” олон улсын тээвэр ложистикийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг 23 дахь удаагийн үзэсгэлэн болон дөрөвдүгээр сарын 18-ны өдөр зохион явуулах “Транзит Монгол-2018” чуулганыг манай сэтгүүлч сурвалжилж байна.

Тус чуулганыг өнгөрсөн онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо анх удаа Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг /УБТЗ ХНН/ хамтран зохион байгуулсан билээ. Түүний үр дүнд 2017 онд хөрш орнуудын манай улсыг сонирхох үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн байна. УБТЗ ХНН-ийн 2017 оны ажлын амжилтын товч мэдээллийг хүргэе.

УБТЗ-ЫН АМЖИЛТУУД

1. АЧАА ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭ НЭМЭГДЭВ

2017 онд 22,8 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргаж, ачаа тээврийн хэмжээ 14 хувийн өсөлттэй гарлаа.

2018 он гарсаар ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 гаруй хувийн өсөлттэй байна.

Зорчигч тээврийн орлого 106 хувиар давж биеллээ.

Тээврийн хэмжээ өсөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ. Үүнд:

Нэгдүгээрт, манай улсын эдийн засаг сайжирч, гадаад зах зээлийн таатай нөхцөл нөлөөлсөн. Манай улсын экспортын бүтээгдэхүүний үнэ гадаад зах зээл дээр тогтвортой өндөр байлаа. Үүнтэй холбоотойгоор УБТЗ-аар дамжуулан өөрсдийн бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг байгууллага аж ахуйн нэгжүүдийн экспортын хэмжээ нэмэгдсэн.

Хоёрдугаарт, УБТЗ ачаа тээврийнхээ ажлыг илүү сайн гүйцэтгэхэд анхаарч, технологийн оновчтой зөв шийдлүүдийг хийж чадсан нь ачаа тээврийн хэмжээ нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлсэн.

2. ДАМЖИН ӨНГӨРӨХ ТРАНЗИТ ТЭЭВЭР НЭМЭГДЭВ

Манай улсаар дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээ өмнөх оноосоо 30,8 хувиар өссөн. 2017 онд дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний үнийг бууруулж, манай нутгаар тээвэр хийх таатай нөхцөлийг үйлчлүүлэгчдэдээ бүрдүүлж өгсөн.

3. МАНАЙ УЛСЫГ СОНИРХОХ ХЯТАДЫН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД НЭМЭГДЭВ

2017 оны дөрөвдүгээр сард "Транзит Монгол-2017" чуулганыг Бээжин хотноо анх удаа зохион байгуулж, Хятадын талын үйлчлүүлэгчдэд өөрийн нутгаар дамжин өнгөрүүлэхийн давуу талыг танилцуулж, эдийн засгийн үр ашгийг тайлбарласны үр дүнд манайхыг сонирхох үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн.

4. ЧИНГЭЛГИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ТОО 168-ААС 556 БОЛЖ 3.3 ДАХИН ӨСӨВ

Чингэлгийн галт тэрэгний тоо 2016 онд 168 байсан бол 2017 онд 556 болж, 3.3 дахин өслөө.

5. НИЙТ АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ НЭМЖЭЭ

Тээврийн хэмжээ өсч орлого харьцангуй гайгүй байсан учраас ажилтан, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх болон бусад чиглэлдээ зарцуулах санхүүгийн чадамж тодорхой хэмжээгээр өссөн. 2017 онд нийт ажиллагсдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмж, жилийн эцсийн үр дүнгийн шагналыг нь 200 хувиар өгөхөөр шийдвэрлэсэн.

6. ГЭРЭЭТ АЖИЛЛАГСДАА ҮНДСЭН БОЛГОЖЭЭ

441 гэрээт ажилтныг үндсэн орон тоонд шилжүүлж ажлын байрыг нь баталгаажууллаа.

7. ТӨМӨР ЗАМЧДАА ОРОН СУУЦЖУУЛЖ ЭХЛЭВ

Төмөр замчдаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Зүүнхараа, Сүхбаатар, Олон-Овоот өртөөнд баригдаж байгаа орон сууцны барилга эхнээсээ ашиглалтад орж байна.

8. 1000 ВАГОН НЭМЖ АВЧЭЭ

Санхүүгийн боломж нэмэгдэж байгаа болохоор УБТЗ-ын цаашдын хөгжилд нэн шаардлагатай зарим техник технологийн шинэчлэл хийхэд анхаарсан байна. Тухайлбал, шинэ зүтгүүрүүд худалдан авч тээвэрт оруулах, вагон угсрах ажлыг зохион байгуулж, 1000 вагон нэмж авчээ. Үүний хүчинд ачаа тээврийн өндөр өсөлтийг дааж чадах боломж бүрдсэн байна.



Нийтэлсэн огноо2018-04-16