1 PM 2.5 AIR-FILTRATION TECHNOLOGY INSTALLED IN SHANGRI-LA COMPLEX AND CENTRAL TOWER WWW.NEWS.MN PUBLISHED:2018/12/17      2 ELIXIR’S GOLDEN HORDE ACQUISITION OPENS UP POTENTIALLY GIANT GAS RESOURCE WWW.FINFEED.COM PUBLISHED:2018/12/17      3 TOP 10 COUNTRIES THE SUPER-RICH CALL HOME WWW.RT.COM PUBLISHED:2018/12/17      4 MONGOLIA IMPORTS CHINA'S VEGETABLES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/17      5 MONGOLIAN ENGINEERS MAKING EXCAVATOR DIPPER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/12/17      6 WHY IS MONGOLIA OVERDOSING ON ANTIBIOTICS WWW.OZY.COM PUBLISHED:2018/12/16      7 MONGOLIA'S CENTRAL BANK KEEPS KEY INTEREST RATE UNCHANGED WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/15      8 OVER 36,500 SIGN PETITION URGING UN ATTENTION TO AIR POLLUTION IN MONGOLIAN CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/15      9 EXPERTS WARN OF POTENTIAL OBSTRUCTION TO EXPORT PLAN IN 2019 WWW.ZGM.MN PUBLISHED:2018/12/14      10 MONGOLIA'S CRIME CASES UP 14.6 PCT IN FIRST 11 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/14      АНУ-ЫН АВТОМАШИНД НОГДУУЛАХ ТАТВАРЫГ 15 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛАХ НЬ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     “БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ” ГЭСЭН ОЙЛГОЛТЫГ ХУУЛЬЧИЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     АГААРЫН БОХИРДОЛТОЙ ХОЛБОГДУУЛАН МОНГОЛ ИРГЭДИЙН ГАРГАСАН ХҮСЭЛТЭД НҮБ ХАРИУ МЭДЭГДЭЛ ГАРГАВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     “ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ЭНЭ ОНД ОЛГОХООР АМЛАСАН САНХҮҮЖИЛТИЙН 1/3 ОРЧИМ НЬ ОРЖ ИРЭЭД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     МОНГОЛЫН БАРИЛГАЧИД ТАЙПЕЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     ИМПОРТ, ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ ӨМНӨХ САРААС БУУРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     ИРЭХ ЖИЛ ИНФЛЯЦИЙГ 8 ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД АНХААРНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     МОНГОЛ, ЭНЭТХЭГ УЛС ЭМ ЗҮЙ, БОЛОВСРОЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/12/17     ҮСХ: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ САРЫН ДҮНГЭЭР 38%-ИАР БУУРАВ WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM НИЙТЭЛСЭН:2018/12/14     МАЛ ТООЛЛОГО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14    

621 ам.метр газраа гурван өрөө байрны 30 хувийн урьдчилгаанд өгч байна www.gogo.mn

-Гэр хорооллын 10 иргэн хотын даргаас байрны түлхүүр гардан авлаа-

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм.

Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай. Мөн тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 400 м2-аас доошгүй байна гэж заасан. Эдгээр шаардлагуудаас гадна арилжааны банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байх бөгөөд худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх юм.

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас сүүлийн удаа 15 иргэн шаардлагыг хангаж орон сууцны түлхүүрээ гардан авч байсан бол өнөөдөр 10 иргэн орон сууцныхаа түлхүүрээ хотын даргаас гардан авлаа.

Иргэдэд байрны түлхүүр гардуулж өгөх үеэрээ хотын дарга Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн удирдлагууд 2017 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх”, “нийслэл рүү чиглэсэн иргэдийн шилжих хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг сунгах”, “хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр хангах” гэх мэт олон ажлууд авч хэрэгжүүлжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү ажил энэ жил ч үргэлжлэх болно” гэдгийг хэллээ.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн А.Бямбасүрэн “Нийслэлийн Засаг даргын санаачилсан энэхүү хөтөлбөрт хамрагдаад байртай болсондоо баяртай байна. Цаашид олон иргэн тус хөтөлбөрийн үр шимийг хүртэж, “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас байрны урьдчилгаагаа шийдвэрлүүлэх болтугай” гэв.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн н.Хишигмаа “Манайх Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 11 жил амьдарч байна. Гэр бүлийн маань сүүлийн 5 жилийн мөрөөдөл орон сууцтай болох. Өнөөдөр энэ хүсэл биеллээ олж, түлхүүрээ гардан авч байгаад маш их баяртай байна.

Нийслэлийн Засаг дарга болон Тамгын газар, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын хамт олонд баярласнаа илэрхийлэе. Ажлын өндөр амжилтыг хүсье. 621 ам метр газрыг гурван өрөө байрны 30 хувийн урьдчилгаанд өгч байна. Зах зээлийн ханшаар бодоод үзвэл манай газрыг байрны урьдчилгаатай дүйцэхүйц мөнгөөр худалдан авах хүн олдох эсэх нь эргэлзээтэй шүү дээ. Тиймээс иргэдийг энэхүү сантай холбогдож, орон сууцтай болоорой гэж уриалж байна” гэлээ.

Нийслэлийн удирдлагууд агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан юм. Үүгээр дамжуулан зах зээл дээр борлуулагдаагүй орон сууцнуудыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байгаагаа хотын дарга хэлээд, энэхүү сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа арилжааны банкнуудад мөн талархаж байгаагаа илэрхийлсэн.

Гэр хорооллын хөгжүүлэх сангийн үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байгаа юм.



Нийтэлсэн огноо2018-04-16