1 JEFF BEZOS IS NOW WORTH MORE THAN BILL GATES AND LARRY PAGE COMBINED WWW.CNN.COM PUBLISHED:2018/07/17      2 APARTMENT COMPLEX FOR YOUNG FAMILIES UNDER CONSTRUCTION IN ERDENET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/17      3 NUM GRADUATES INVITED TO WORK FOR TOSHIBA CORPORATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/17      4 RUSSIA & UNITED STATES CAN COMPETE & WORK TOGETHER IN ENERGY MARKET - PUTIN WWW.RT.COM PUBLISHED:2018/07/17      5 TESLA IS GETTING A CHINA FACTORY. THIS $4 BILLION STARTUP WILL BE WAITING WWW.BLOOMBERGTV.MN PUBLISHED:2018/07/17      6 HOW MINING TYCOONS ARE TRYING TO FOIL A BIG UK BRIBERY PROBE WWW.MINING.COM PUBLISHED:2018/07/17      7 MONGOLIA'S TOURISM REVENUE INCREASES BY 20 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2018/07/16      8 WATER LEVELS OF MAJOR MONGOLIAN RIVERS EXCEED ALARM LINE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/07/16      9 CHINA SETS RECORD DAILY STEEL OUTPUT FOR THIRD MONTH IN A ROW WWW.REUTERS.COM PUBLISHED:2018/07/16      10 RUSSIAN RETAILERS, HOTELS EMERGE AS WORLD CUP WINNERS WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2018/07/16      ОЛОН УЛСЫН ИННОВАЦИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 53-Т ЖАГСЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     ШАДАР САЙД НҮБ-ЫН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     "ТАВАНТОЛГОЙ"-Н ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ УРАГШЛАХ ЭСЭХ НЬ SHENHUA-ГААС ШАЛТГААЛАХААР БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ БУУДАЛД 5.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛНА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     2017 ОНЫ САНХҮҮГИЙН НЭГДСЭН ТАЙЛАН ЗӨРЧИЛГҮЙ ДҮГНЭГДЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ ХЯТАДЫН ДНБ 6,8 ХУВИАР ӨСЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     МОНГОЛ УЛС ЯПОН УЛСАД 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     ОУВС-ГААС МАНАЙ УЛС 184.5 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АВААД БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     МАНАЙ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ДЭЭШИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/16     “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” 40 САЯ ДАХЬ ТОНН НҮҮРСЭЭ ОЛБОРЛОЖЭЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2018/07/16    

Барилгын материалын захыг нүүлгэнэ www.news.mn

Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн 10,11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх талаар яригдаж байсан юм.

Тэгвэл өнөөдөр /2018.04.16/ тус газар худалдаа хийдэг наймаачдын төлөөлөлд барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга танилцууллаа.

Бидний хэлж заншсанаар 100 айлын орчимд энэхүү асуудлыг аж ахуйн нэгж , бизнес эрхлэгч иргэдийн эрх ашгийг хохироохгүйгээр дараах гурван үе шаттай ажлыг 2018-2020 онд хийхээр төлөвлөж байгаа юм байна. Үүнд:

Нэгдүгээр үе шат

Улсын бүртгэлийн ерөнхий газрын зарим чиг үүргийг дүүрэг, холбогдох цэгүүдэд шилжүүлэх,
Баруун болон хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ зах нээх ажлыг судлах,
Ил задгай, хоол хүнс барилгын материал болон бусад худалдааг зогсоох,
Стандартын шаардлага хангахгүй хоолны газар түргэн үйлчилгээний цэг, дэлгүүрүүдийг хаах,
Чулуу, будаг,төмөр цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох,нүүлгэн шилжүүлэх /Налайх дүүрэг/
Хоёрдугаар үе шат

Явган болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулж, өргөтгөх /1-2 эгнээгээр нэмэгдүүлэх/,
Ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах,
Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах,
Гуравдугаар үе шат

Шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах,
Шинээр орчин үеийн худалдаа, үйлчилгээний төвүүдийг бий болгох,
Сүхбаатар дүүргийн 10,11,12 дугаар хороодод дахин төлөвлөлтийн дагуу орон сууц хорооллыг барьж байгуулах зэрэг ажлууд тусчээ.

БИД ДЭМЖИНЭ

Энэ талаар худалдаа эрхлэгчдийн төлөөлөл Б.Лхамсүрэн ийн ярилаа. Тэрбээр”100 айл орчмыг нүүлгэнэ шилжүүлнэ гэдэг асуудлыг цуурхал хэлбэрээр гурван жил хэртэй сонслоо. Иргэдийн хурлын төлөөлөгчид бид нарыг хүлээж аваад, захыг хэрхэн үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх тухай мэдээлэл өгч, ярилцаж байгаад баяртай байна. Шууд нэг өдөр нүүлгэнэ гээгүй, шат дараатай олон ажил төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар 100 айл захад 4000 орчим лангуу эзэмшигч, 100 гаруй компаниуд ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд орчноо тохижуулах, цэвэр цэмцгэр суух, соёлтойгоор хүмүүст үйлчлэх гэдгийг бид мартсан. Бид нүүлгэх бодлого барьж байгааг дэмжинэ бас хэрэгжүүлнэ” гэв.

Барилгын материалын зах орчмын сургуулийн 153 сурагчдад 2016 онд хийсэн цусны шинжилгээгээр 60,1 хувь нь хар тугалга илэрсэн байна. Энэ нь хэвийн хэмжээнээс тав дахин өндөр гарсан аж. Хар тугалганы бохирдолд удаан хугацаанд өртөхөд мэдрэл, зүрх судас бөөр, хоол боловсруулах эрхтнийг гэмтээдэг тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байна. Иймээс нийслэлийн төв цэгт орших 100 айл орчмын барилгын материалын худалдааны захын стандарт шаардлагыг мөрдүүлж ажиллах, гар дээрээс болон гадуурх худалдааны цэгүүдийн үйл ажиллагааг зогсоох, агаар хөрсний бохирдол үүсгэж байгаа үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа ажээ.



Нийтэлсэн огноо2018-04-16