1 ERD ESTIMATES PRE-PRODUCTION OF KHUNDII PROJECT TO TOTAL USD 32 MILLION WWW.ZGM.MN PUBLISHED:2019/01/21      2 NON-PERFORMING LOANS JUMP 54.8 PERCENT IN 2018 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/01/21      3 INNER MONGOLIA SEES RECORD FOREIGN TRADE VOLUME IN 2018 WWW.EN.CE.CN PUBLISHED:2019/01/21      4 MORE FLIGHTS BETWEEN SOUTH KOREA AND MONGOLIA WWW.NEWS.MN PUBLISHED:2019/01/21      5 CROSS-BORDER BRIDGE CONNECTING RUSSIA & CHINA TO OPEN IN 2020 WWW.RT.COM PUBLISHED:2019/01/21      6 GOLD, SILVER AND PLATINUM NOW PRINTED DIRECTLY ONTO FABRICS WWW.MINING.COM PUBLISHED:2019/01/21      7 LAW AMENDED TO LEGALIZE DISMISSAL OF SPEAKER BY MAJORITY OF MPS WWW.PRESIDENT.MN PUBLISHED:2019/01/21      8 MONGOLIAN TEAM SUCCESSFULLY COMPLETES DAKAR RALLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/01/21      9 CHINA’S SLOWDOWN IS MINERS' SINGLE BIGGEST FEAR THIS YEAR — REPORT WWW.MINING.COM PUBLISHED:2019/01/18      10 CHINA, RUSSIA, MONGOLIA JOINTLY PROTECT SIBERIAN CRANE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/01/18      TAOBAO САЙТАД МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ ГЭСЭН ЦЭС НЭМЭГДЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     БНХАУ-ЫН НҮҮРСНИЙ ОЛБОРЛОЛТ СҮҮЛИЙН 3 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭВ WWW.BLOOMBEGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     МАНАЙ УРАЛДААНЧИД “ДАКАР РАЛЛИ”-ГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     2019 ОНЫ ИНФЛЯЦИЙН ХҮЛЭЭЛТ 7.6 ХУВЬ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     ОРОС, ХЯТАДЫГ ХОЛБОСОН ГҮҮР 2020 ОНД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     МОНГОЛ УЛС 21 НЭР ТӨРЛИЙН ВАКЦИН, 23 ОНОШИЛГООНЫ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ 10 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛЛАА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     "RIO TINTO" НЭГЖ ХУВЬЦААНДАА 1.74 АМ.ДОЛЛАРЫН НОГДОЛ АШИГ ТАРААЖ МАГАДГҮЙ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     ЦАГААН САРЫН БЭЛЭГНИЙ МӨНГӨ ЭРЭЭНИЙГ ДЭМЖСЭЭР БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18     ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ӨСГӨХӨД ДЭЛХИЙН 170 ОРЧИМ ВАЛЮТЫН ХАНШ СУЛАРДАГ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18    

Тайвань Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн уялдаа холбоог сайжруулах боломж бүрдэв www.news.mn

Тайванийн Экспорт, импортын банкны санхүүжилтийн зээл болон Тайвань Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн уялдаа холбоог сайжруулах боломж бүрдэв

Тайвань Монголын бизнесийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Монголын зах зээлийн хөрөнгө санхүүжилтийн эргэлтийг сайжруулахын тулд Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн даваа гарагт Голомт банк, Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк зэрэг 5 арилжааны банкны төлөөллийг урин, уулзалт зохион байгуулж, тус Төлөөлөгчийн газрын цахим хуудаснаа шинээр нээн байршуулсан “Тайвань Монголын худалдаа, эдийн засгийн харилцаа болон санхүүжилтийн зээл” монгол хэл дээрхи булангийн тухай /https://www.roc-taiwan.org/mn/post/3325.html/ танилцуулга, мэдээлэл хийсэн ба банкуудын зүгээс энэхүү цахим хуудаснаа байршуулсан уг буланг өргөнөөр ашиглан, Тайванийн Экспорт, импортын банкны 20 сая ам.долларын үнийн дүн бүхий санхүүжилтийн зээлийг олон нийтэд таниулан сурталчлахыг уриалав.

Тус Төлөөлөгчийн газрын Дэд төлөөлөгч хатагтай Жой Янь Монголын эдийн засаг сэргэж, эерэг нааштай өсөлт гарсан тул 2017 онд Тайвань Монголын хоёр талын худалдааны нийт эргэлт 3 дахин өссөн. Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэхийн тулд “Тайвань Монголын худалдаа, эдийн засгийн харилцаа болон санхүүжилтийн зээл” буланг өөрийн цахим хуудаснаа шинээр нээн байршуулж, үүгээр дамжуулан Монгол орны аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд бүрэн цогц мэдээлэл хүргэх боломж бүрдсэн агаад энэхүү булангаас Тайванийн Эксим банкны санхүүжилтийн зээлийн журам, санхүүжилтийн зээлийн шугам бүхий арилжааны 5 банкны холбоо барих хүний мэдээлэл, хангалттай барьцаа хөрөнгөгүй Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд зориулан “Зээлийн батлан даалтын сан”-ийн тухай мэдээллийг авах боломж бүрдсэн хэмээв.

Тэрээр цааш хэлсэн үгэндээ Тайвань Монголын аж үйлдвэрлэлийн салбар нь харилцан бие биенээ нөхөж болохуйц шинж чанартай бөгөөд Монгол орон нь арвин баялаг байгалийн нөөцтэй, Тайвань нь түүхий эд боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дэлхийн улс орнуудад худалдаалах, борлуулах арвин баялаг туршлагатай тул хоёр талын бизнес эрхлэгчид хамтран ажиллах өргөн боломжтой. Тайванийн Эксим банкны санхүүжилтийн зээлээр дамжуулан, Тайвань Монголын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох, хамтран ажиллах боломжтой юм. Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид Тайванийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээс бүх төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд эсвэл Тайванийн аж ахуйн нэгж, компанид захиалга өгсөн хэдий ч бусад улс орноос бараа бүтээгдэхүүн импортоор худалдан авсан тохиолдолд Монгол Улсын арилжааны 5 банкаар дамжуулан, 100% хүртэлх зээлийн санхүүжилт авах хүсэлт гаргах боломж бүрдсэн.

Мөн тус Төлөөлөгчийн газрын Дэд төлөөлөгч хатагтай Жой Янь нь тус Төлөөлөгчийн газрын цахим хуудаснаа шинээр нээгдсэн “Тайвань Монголын худалдаа, эдийн засгийн харилцаа болон санхүүжилтийн зээл” буланг цааш олон нийтэд түгээн, таниулан сурталчлахыг уриалав.



Нийтэлсэн огноо2018-04-23