1 BUSINESS DEVELOPMENT AND OPPORTUNITY WITH AGROFERT OF CZECH REPUBLIC WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2018/08/21      2 CHINESE FOREIGN MINISTER WANG YI TO PAY AN OFFICIAL VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/08/21      3 MONGOLIA’S SALES MANAGERS INDEX REACHES A FOUR-MONTH LOW IN AUGUST WWW.GOGO.MN PUBLISHED:2018/08/21      4 RUSSIAN MILITARY BRACES FOR MASSIVE WAR GAMES IN THE EAST WWW.APNEWS.COM PUBLISHED:2018/08/21      5 THE 'CHINGGIS FACTOR": MONGOLIANS RANKED 6TH IN THE WORLD BY IQ LEVEL WWW.NEWS.MN PUBLISHED:2018/08/21      6 MONGOLIA GDP GROWTH REACHES 6.3 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2018/08/21      7 RIO OPENS NEW DIAMOND PIPE IN SUBARCTIC CANADA WWW.MINING.COM PUBLISHED:2018/08/21      8 INCREASE OF MINIMUM WAGE RATE TO COME INTO EFFECT FROM NEXT JANUARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/08/21      9 MONGOLIA'S MINISTER OF HEALTH IN LUXEMBOURG TO DISCUSS DEVELOPMENT AID WWW.CHRONICLE.LU PUBLISHED:2018/08/21      10 MBD PROJECTS ON "DOING BUSINESS WITH BRITAIN IN 2018" WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2018/08/20      АГРОФЕРТ-ТЭЙ БИЗНЕС ХӨГЖЛИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2018/08/21     ЗАЛУУЧУУДЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИН 170 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     ДАРХАН НЭХИЙ ХК: 2018 ОНД БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОО 44 ХУВИАР ӨСГӨНӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     ЕВРОП РУУ ХИЙДЭГ ТАТВАРГҮЙ БАРААНЫ ЭКСПОРТОД ХҮНИЙ ЭРХИЙН ШАЛГУУР ТАВЬДАГ ГЭВ WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     ДОТООД ЗАСЛЫН ЗАРДЛЫГ ХАСВАЛ БАЙРНЫ ҮНЭ 20-25 ХУВЬ БУУРНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     Г.ГАНБОЛД: ”ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИ “ДИСКОВЕР МОНГОЛИА”-Д ЭРДЭС БАЯЛГИЙН БИРЖЭЭР ИЛТГЭЛ ТАВИХААР БЭЛДЭЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ТҮҮХЭНД ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРСЭН ЭНЭ ҮЕД “COAL MONGOLIA-2018” БОЛОХ ГЭЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     БАГА ЗАРДЛААР АЯЛАХ БОЛОМЖТОЙ ОРНЫ ТООНД МОНГОЛ УЛС БАГТАЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/08/21     MBD ИЙН ИХ БРИТАНИ УЛСТАЙ 2018 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БИЗНЕС ТӨСЛҮҮДИЙН ТАЛААРХ УУЛЗАЛТ БОЛЛОО WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2018/08/20     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ХЭРХЭН ТОГТОХЫГ УИХ ШИЙДНЭ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/08/20    

Ч.Хүрэлбаатар:Дэлхийд, Азид эдийн засаг 2018, 2019 онуудад өсөхөөр байгаа нь манайд эерэг нөлөөтэй www.eagle.mn

ОУВС-гийн энэ жилийн уулзалт АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд боллоо.

ОУВС, Дэлхийн Банкны үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор жил бүрийн хавар ОУВС, Дэлхийн банкны хамтарсан Хөгжлийн хороо, ОУВС-гийн Мөнгө, санхүүгийн хорооноос гишүүн орноо төлөөлөн ажиллах захирагч нарын дунд уулзалт, хуралдааныг зохион байгуулдаг уламжлалтай. АНУ-ын Вашингтон хотод 4-р сарын 16 – 22 өдрүүдэд тохиож буй энэ жилийн хаврын ээлжит чуулга уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан төлөөлөгчид оролцлоо.

Хаврын уулзалт нь ОУВС, Дэлхийн банкны ивээл дор хоёр жил тутам зохион байгуулагддаг дэлхийн санхүүгийн ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийг нэг юм. Уулзалтаар олон орны Сангийн болон Хөгжлийн сайд нар, парламентын гишүүд, Төв банкны ерөнхийлөгчид, эдийн засгийн чиглэлийн эрдэмтэд, томоохон бизнесийн төлөөллүүд оролцож, дэлхий нийтийн болон улс орнуудад тулгарч буй сорилт бэрхшээл, ирээдүйн төлөв, ядуурал, эдийн засгийн хөгжлийн талаар санал бодлоо солилцдог.

“Ази, Номхон далайн орнуудын Төв банкны ерөнхийлөгч, Сангийн сайд нарын уулзалтын үеэр дэлхийн эдийн засаг 2018 онд 3.9%, 2019 онд 3.9%-иар өсөх ба түүний дотор Азийн орнууд 2018 онд 5.6%, 2019 онд 5.6%-иар өснө гэж ОУВС үзэж байна. Дэлхий болон Азийн эдийн засаг 2018, 2019 онуудад өсөхөөр байгаа нь манай улсад маш эерэг нөлөө үзүүлнэ. Энэ боломжийг ашиглан иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж, хөгжлөө хурдасгаад авах юмсан. Хийрхлээ багасгаж, зөв бодлого явуулж хөгжихийн төлөө хамтдаа урагшлацгаая” хэмээн Ч.Хүрэлбаатар сайд бичжээ.

Энэ жилийн хаврын ээлжит чуулга уулзалт нь Дэлхий Нийтийн Хүсэл Тэмүүлэл, Сорилт Бэрхшээлийг Даван Туулах өргөн сэдвийн дор дэлхийн эдийн засаг дахь төр хувийн хэвшлийн түншлэлийн ирээдүйн төлөв, дэвшилтэт техник технологид оруулж буй хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөхөн сэргэх чадварыг бэхжүүлэх болон социал салбар дахь хөрөнгө оруулалтын чухлыг онцолж байна.

Хаврын уулзалтын үеэр Монгол Улсыг хариуцах ОУВС, Дэлхийн Банкны удирдлага болон мэргэжилтнүүдтэй өнгөрсөн хагас жилийн хугацааны хамтын ажиллагааг дүгнэн санал солилцож, Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүгийн 2018 оны эхний улирлын байдлыг танилцуулж, цаашдын арга хэмжээний талаар зөвшилцөх уулзалтуудыг зохион байгуулж 20 гаруй уулзалтад оролцож байгааг Ч.Хүрэлбаатар сайд хэллээ.

Сангийн сайд ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов, Мянганы Сорилтын Сан зэрэг төрийн болон олон улсын банк, санхүүгийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

“Ази, Номхон далайн орнуудын Төв банкны ерөнхийлөгч, Сангийн сайд нарын уулзалтын үеэр дэлхийн эдийн засаг 2018 онд 3.9%, 2019 онд 3.9%-иар өсөх ба түүний дотор Азийн орнууд 2018 онд 5.6%, 2019 онд 5.6%-иар өснө гэж ОУВС үзэж байна. Дэлхий болон Азийн эдийн засаг 2018, 2019 онуудад өсөхөөр байгаа нь манай улсад маш эерэг нөлөө үзүүлнэ. Энэ боломжийг ашиглан иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж, хөгжлөө хурдасгаад авах юмсан. Хийрхлээ багасгаж, зөв бодлого явуулж хөгжихийн төлөө хамтдаа урагшлацгаая” хэмээн Ч.Хүрэлбаатар сайд бичжээ.

Мөн Монголын төлөөлөгчид ОУВС-гийн Япон улсын Гүйцэтгэх захирал Масаки Кайзукатай уулзаж манай хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар ярилцсан байна. Япон улс бол ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хамгийн том санхүүжүүлэгч орон юм.

Энэ үеэр Дэлхийн Банкны Дэд ерөнхийлөгч Виктория Квакуатай уулзаж Монгол Улсын Засгийн Газрын Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй "Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн хөтөлбөр"-ийн явцын талаар ярилцаж монголын эдийн засагт бий болсон нааштай өөрчлөлтүүд, ололт амжилтыг цаашид хадгалах, тогтвортой өсөлтийг бий болгоход чиглэгдсэн арга хэмжээ болон хамтын ажиллагааны талаар хөндсөн байна. Манай улс 1991 онд Дэлхийн Банкны 155 дахь гишүүнээр элсэн орсноос хойш даруй 27 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Дэлхийн банкнаас Монгол улсад нийт 1050 сая долларын хөгжлийн санхүүжилтыг олгоод байгаа билээ.

Дашрамд сануулахад, Монгол улс 1991 оны 2-р сард ОУВС-гийн гишүүнээр элсэн орж, дэлгүүрүүдийн лангуу нь хоосон, картын бараатай эдийн засгаа зах зээлийн эдийн засагт шилжүүлэх амаргүй ажлыг эхлүүлж байжээ.



Нийтэлсэн огноо2018-04-23