1 INTERNATIONAL PHOTOJOURNALISTS' EXPO HELD IN MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2018/10/15      2 CENTERRA SELLS MONGOLIA BUSINESS FOR US$35M WWW.MINING-JOURNAL.COM PUBLISHED:2018/10/15      3 RENEWABLE ENERGY CAN BRING CHINA, MONGOLIA CLOSER WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2018/10/15      4 MONGOLIAN PRESIDENT REQUESTS VISIT BY KIM JONG UN WWW.NHK.ORG.JP PUBLISHED:2018/10/15      5 NEW ARTIFICIAL PITCH OPENS IN MONGOLIA WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/15      6 UK WILL SEE THREE YEARS OF LOW GROWTH, SAYS EY ITEM CLUB WWW.BBC.COM PUBLISHED:2018/10/15      7 AUSTRALIA’S COAL SECTOR HOPEFUL WWW.MINING.COM PUBLISHED:2018/10/15      8 FOREIGN MINISTER D.TSOGTBAATAR MEETS MP, UK TRADE ENVOY TO MONGOLIA JULIAN KNIGHT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/11      9 MONGOLIA EXPORTS 27 MLN TONS OF COAL SO FAR THIS YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/10/11      10 MONGOLIA'S FOREIGN TRADE UP 24.9 PCT IN FIRST 3 QUARTERS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/10/11      ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХИЙГ УИХ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ШИЙДНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/15     ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ӨСӨЛТ АЙЛ, ӨРХҮҮДИЙГ ӨРИЙН ДАРАМТАД ОРУУЛЖ БАЙНА ГЭВ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2018/10/15     “ЕВРОП-БАРУУН ХЯТАД” МАРШРУТ ОРОСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД БАГТЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/10/15     OZD CAPITAL: "CENTERRA NETHERLANDS", "CENTERRA GOLD MONGOLIA" КОМПАНИУДЫГ ХУДАЛДАН АВАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/15     ХХЗХ: СУУРИН ИНТЕРНЕТ ХЭРЭГЛЭГЧДИЙН ТОО ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС 22.5 ХУВИАР ӨСӨЖ, 2 САЯ 629 МЯНГАД ХҮРЛЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/15     АЗИД №1: ДИНОЗАВРЫН ХОВОР ОЛДВОРЫГ МОНГОЛЫН ГОВИОС ИЛРҮҮЛЛЭЭ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/10/15     ТӨСӨВ ДАГАСАН ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЛЭЭ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/10/15     БНАСАУ-ЫН УДИРДАГЧ КИМ ЖОН УНЫГ МОНГОЛД АЙЛЧЛАХЫГ УРЬЖЭЭ WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2018/10/15     АВТОБЕНЗИН, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ, ЧАНАРЫН АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/10/11     НҮҮРС, ЗЭСИЙН БАЯЖМАЛ, НЕФТИЙН ЭКСПОРТЫН ОРЛОГО НЭМЭГДЖЭЭ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/10/11    

Алт тушаалт энэ онд өснө www.ubinfo.mn

Алт болон бусад үнэт металлын сорьц, шинжилгээний талаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяатай ярилцлаа.

-Өнгөрсөн онд түүхэн дээд цэгтээ хүрсэн Монголбанкны алт худалдан авалт он гарсаар хэдий хэмжээнд хүрээд байна вэ?
-Монголбанкинд тушаасан алтны хэмжээ энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.3 тоннд хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад найман хувиар өссөн дүн. Алт тушаалт энэ онд өнгөрсөн оныхоос өснө гэж тооцож байна. Оны эхний гүйцэтгэлүүд ч өмнөх оны мөн үеэс өндөр байгаа. Түүнчлэн алт худалдан авах нэг цэгийн үйлчилгээг орон нутагт байгуулахаар зорьж байна. Одоогоор иргэд, аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотод ирж, алтаа сорьцлуулаад, төв банкинд тушааж байгаа.Энэ үйл явцыг орон нутагт хийхээр төлөвлөж байна. Ингэснээр иргэд алтаа орон нутагт сорьцлуулж, Монголбанкны аймгууд дахь салбарт тушаахаар зохицуулж байна. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирч буй зардал, чирэгдэл багасна. Улмаар Улаанбаатар хотод алтыг зөвхөн цэвэршүүлнэ. Алт тушаалт энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.3 тоннд хүрээд байна

-Тиймээс орон нутагт сорьцын лаборатори байгуулахаар болсон. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-Баянхонгор, Дархан-Уул аймагт үнэт металлын лаборатори байгуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар тоног төхөөрөмж нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлачихаад байгаа. Энэ сарын 20 гэхэд сонгон шалгаруулж дуусна. Эдгээр лабораторийг ирэх долоо болон наймдугаар сард багтаан нээхээр зорьж байна. Монгол Улсад ганцхан байдаг Үнэт металл, сорьцын хяналтын газрын бүтэц нь Засгийн газрын агентлаг болох Стандартчилал, хэмжил зүйн газрын харьяанд байдаг. Тиймээс Стандартчилал, хэмжил зүйн газарт нэмэлт бүтэц байгуулахыг зөвшөөрсөн Засгийн газрын тогтоол хүлээгдэж байна.

-Алт тушаалтын ирэх онуудын төлөв ямар байна вэ?
-Хууль эрхзүй болон хайгуулын бодлогоос хамаарахаар байгаа. Учир нь алтны шороон ордын нөөц дууссан. Тиймээс үндсэн ордын үйл ажиллагааг эхлүүлэх хувийн хэвшлийн холбогдох зөвшөөрөл, хөрөнгө оруулалт гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Үүнээс гадна хайгуулын нэгдсэн бодлого шаардлагатай гэдгийг салбарынхан хэлдэг.

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувьтай байгаа. Энэ хувь хэмжээг мөрдөх хугацаа ирэх оноос дуусна. Хувь хэмжээг өөрчлөх үү?
-Ирэх оноос тодорхой болно. Гэхдээ татварын хуулийн төслүүдэд одоогийн хувь хэмжээг хэвээр байлгах санал, хүсэлтээ Монголбанк хүргүүлсэн. Харин Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бусад хуулийн шатлал, хувь хэмжээг татварын шинэчлэлээр хөндөж байгаа. Тиймээс өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй байна. Үүнээс гадна төв банкны хууль, эрхзүйн шинэчлэлийн дунд хугацааны төлөвлөгөө хэрэгжиж байна. Энэ хүрээнд Монголбанкны Эрдэнэсийн сангийн тухай хуулийн төсөл бэлэн болсон. Одоо төслийн дараагийн шатны ажлууд үргэлжилж байна. Хуулийн төсөлд үнэт металл, чулууг сорьцлох үйл явцыг зөвхөн нэг байгууллагад хариуцуулахгүй байхаар тусгаж, олон улсын стандартад нийцсэн энэ чиглэлийн лабораторуудыг нэмэгдүүлэхээр зорьж буй. Өөрөөр хэлбэл, нэг байгууллага бүх үнэт металл, чулууг сорьцолж байгаа нь хэт төвлөрсөн бүтэц. Тиймээс төвлөрлийг сааруулж, түүхий эдээр нь төрөлжүүлэх нь зүйтэй болов уу.

-Алтнаас бусад төрлийн металлын шинжилгээ хэрхэн явагдаж байна вэ?
-Алттай ижил төрлийн металл сүүлийн жилүүдэд илэрч байна. Алтны шороон ордын нөөц дуусч, үндсэн орд руу шилжиж буйгаас цагаан алт, лити зэрэг металлуудын илэрц нэмэгдэх болсон. Эдгээрийг илрүүлэх, тогтоох лаборатори болон боловсон хүчнийг сайжруулах шаардлага бий. Ялангуяа, Баянхонгор, Говь-Алтайн зарим ордод шар алтны агууламжид цагаан алт байгааг илрүүлээд байгаа. Тиймээс илүү нарийн шинжилж, дэлгэрэнгүй илрүүлж байж, нөөц зөв тогтооно. Дахин хэлэхэд, шинжилгээний газруудыг олон улсын түвшинд хүргэх, энэ чиглэлд хөрөнгө оруулах нь чухал байна.

-Одоогоор үнэт металлд сорьцлох үйл явц зарим талаар замбараагүй, баталгаагүй гэж мэргэжилтнүүд шүүмжилдэг. Энэ талаар таны бодол ямар байна вэ?
-Сорьцлох үйл ажиллагаа зарим хэсэгт албан бусаар үргэлжилж буй. Тухайлбал, бидний нэрлэж заншсанаар Урт цагаан орчим эсвэл орон нутагт ченжүүд буюу хувиараа бизнес эрхлэгчид алт сорьцолж байгаа. Гэхдээ энэ нь баталгаагүй. Тиймээс Монголбанк зөвхөн Үнэт металл, сорьцын хяналтын газрын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрдөг. Цаашид холбогдох хуулиудыг өөрчилж, сорьцлох зөвшөөрлийг хувийн хэвшилд олгосноор олон улсын стандарт хангасан лабораториуд бий болно гэж үзэж байгаа. Ингэснээр энэ чиглэл илүү хөгжиж, үнэт металлын худалдан авалт Улаанбаатарт төвлөрөх шаардлагагүй болно.

-Эцэст нь, манайд төлбөрийн хэрэгслийн шинэчлэл хэр хурдтай өрнөж байна вэ?
-Манай төлбөрийн хэрэгслийн өөрчлөлт дэлхий дахины шинэчлэлтэй хөл зэрэгцэн урагшилж байгаа. Монголбанкнаас санаачлан боловсруулж, Цахим мөнгөний хууль батлуулсан. Удахгүй хэрэгжүүлж эхэлнэ. Монголчууд төлбөрийн шинэ хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлэхдээ хурдтай. Төв банк арилжааны банкууд болон Монголын банкны холбоотой энэ чиглэлээр хамтран ажилладаг. Манай арилжааны банкууд төлбөр тооцооны шинэ хэрэгсэл нэвтрүүлэхдээ идэвхтэй, технологийн дэвшилтэй мөр зэрэгцэж байгаа.



Нийтэлсэн огноо2018-05-16