1 PLASTIC BAG TO BE BANNED FROM MARCH 2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/06/20      2 RUSSIA & INDIA DITCHING US DOLLAR IN DEFENSE DEALS WWW.RT.COM PUBLISHED:2018/06/20      3 MONGOLIA WILLING TO STRENGTHEN COOPERATION WITH FINLAND WWW.XINHUANET.COM.CN PUBLISHED:2018/06/20      4 DRAFT AMENDMENT TO LAW ON CURRENCY SETTLEMENTS SUBMITTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/06/20      5 TOP BITCOIN EXCHANGE SAYS OVER $30 MILLION IN CRYPTOCURRENCIES STOLEN WWW.CNN.COM PUBLISHED:2018/06/20      6 XANADU MINES ATTRACTS $10 MILLION FOR COPPER-GOLD PROJECT IN MONGOLIA WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU PUBLISHED:2018/06/20      7 CONSTRUCTION OF MONGOLIA’S FIRST OIL REFINERY TO BEGIN LATER THIS MONTH WWW.NEWS.MN PUBLISHED:2018/06/20      8 US-CHINA TRADE SPAT WIPES $57B FROM TOP MINING STOCKS IN FORTNIGHT WWW.MINING.COM PUBLISHED:2018/06/20      9 KPMG'S AUDIT WORK UNACCEPTABLE, SAYS WATCHDOG WWW.BBC.COM PUBLISHED:2018/06/19      10 RAJNATH SINGH TO VISIT MONGOLIA WWW.BUSINESSWORLD.IN PUBLISHED:2018/06/19      АНУ НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗӨВЛӨЛӨӨС ГАРЧ БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     НГА: 2018 ОНД СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ 26 ГА ГАЗАР ЗУСЛАНГИЙН ЗОРИУЛАЛТААР ӨМЧЛҮҮЛНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     ГААЛИЙН ЗӨРЧЛҮҮДЭД 18.2 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЖ, 44.3 САЯ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛЭЭ WWW.MNB.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ЧАНГАРЧ БАЙНА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     БНХАУ-ТАЙ ТҮНШИЛЖ, АНУ-ЫГ ТУЛАХ БОЛОМЖ БИЙ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     ӨНДӨР БАРИЛГА ДАГАЖ ӨССӨН БИЗНЕС WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН ИНДЕКС VI САРД 63.3 НЭГЖ БОЛЖ, ӨМНӨХ САРААС 0.1 НЭГЖЭЭР БУУРАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     ХАВРЫН ТАРИАЛАЛТ ДУУСАХ ШАТАНДАА ЯВЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     "ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ" ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 3500 ӨРХИЙГ ЯДУУРЛААС ГАРГАНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/06/19     ОРОС УЛС ДАШТ-НЭЭС 900 ТЭРБУМ РУБЛЬ ОЛНО ГЭЖ ТООЦООЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/06/19    

Монгол, АНУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн хуралдааныг хийхээр тохиролцов www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн бодлогын II зөвлөлдөх уулзалт 2018 оны 5 сарын 22-ны өдөр Вашингтон хотноо болов. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, америкийн талаас Төрийн департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын Тэргүүн орлогч Брайн Макфитерс нар тус тус ахалж оролцов.

Уулзалтад ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар, Америк, Ойрхи Дорнод, Африкийн газар, Олон улсын гэрээ, эрх зүйн газар, Вашингтон дахь Элчин сайдын яам болон АНУ-ын Төрийн департамент, Худалдааны яам, Сангийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Экспорт, импортын банк, Мянганы сорилтын корпораци, Гадаад дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын корпорацийн төлөөлөл байлцав.

Талууд зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын эдийн засгийн харилцааны өргөн хүрээний асуудлаар харилцан санал солилцсон бөгөөд АНУ-ын Засаг захиргааны Энэтхэг-Номхон далайн талаарх стратеги, монголын макро эдийн засгийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчин, худалдааг хөхиүлэн дэмжих, хуулийн зөвлөгөө, монголын бараа, үйлчилгээний экспортыг төрөлжүүлэх, жижиг, дунд бизнесийг дэмжих, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тэтгэмж, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин зэрэг эдийн засгийн салбарын томоохон асуудлыг хэлэлцэв. Хоёр тал эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замын зураг боловсруулах төлөвлөгөөний талаар мөн ярилцав.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын хооронд байгуулах Мянганы сорилтын корпорацийн Хоёр дахь компакт гэрээний албан ёсны хэлэлцээ амжилттай болсныг талууд сайшааж, Монгол Улс, АНУ-ын хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн ээлжит хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.



Нийтэлсэн огноо2018-05-23