1 ERD ESTIMATES PRE-PRODUCTION OF KHUNDII PROJECT TO TOTAL USD 32 MILLION WWW.ZGM.MN PUBLISHED:2019/01/21      2 NON-PERFORMING LOANS JUMP 54.8 PERCENT IN 2018 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/01/21      3 INNER MONGOLIA SEES RECORD FOREIGN TRADE VOLUME IN 2018 WWW.EN.CE.CN PUBLISHED:2019/01/21      4 MORE FLIGHTS BETWEEN SOUTH KOREA AND MONGOLIA WWW.NEWS.MN PUBLISHED:2019/01/21      5 CROSS-BORDER BRIDGE CONNECTING RUSSIA & CHINA TO OPEN IN 2020 WWW.RT.COM PUBLISHED:2019/01/21      6 GOLD, SILVER AND PLATINUM NOW PRINTED DIRECTLY ONTO FABRICS WWW.MINING.COM PUBLISHED:2019/01/21      7 LAW AMENDED TO LEGALIZE DISMISSAL OF SPEAKER BY MAJORITY OF MPS WWW.PRESIDENT.MN PUBLISHED:2019/01/21      8 MONGOLIAN TEAM SUCCESSFULLY COMPLETES DAKAR RALLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/01/21      9 CHINA’S SLOWDOWN IS MINERS' SINGLE BIGGEST FEAR THIS YEAR — REPORT WWW.MINING.COM PUBLISHED:2019/01/18      10 CHINA, RUSSIA, MONGOLIA JOINTLY PROTECT SIBERIAN CRANE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/01/18      TAOBAO САЙТАД МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ ГЭСЭН ЦЭС НЭМЭГДЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     БНХАУ-ЫН НҮҮРСНИЙ ОЛБОРЛОЛТ СҮҮЛИЙН 3 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭВ WWW.BLOOMBEGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     МАНАЙ УРАЛДААНЧИД “ДАКАР РАЛЛИ”-ГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     2019 ОНЫ ИНФЛЯЦИЙН ХҮЛЭЭЛТ 7.6 ХУВЬ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     ОРОС, ХЯТАДЫГ ХОЛБОСОН ГҮҮР 2020 ОНД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     МОНГОЛ УЛС 21 НЭР ТӨРЛИЙН ВАКЦИН, 23 ОНОШИЛГООНЫ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ 10 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛЛАА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     "RIO TINTO" НЭГЖ ХУВЬЦААНДАА 1.74 АМ.ДОЛЛАРЫН НОГДОЛ АШИГ ТАРААЖ МАГАДГҮЙ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/01/21     ЦАГААН САРЫН БЭЛЭГНИЙ МӨНГӨ ЭРЭЭНИЙГ ДЭМЖСЭЭР БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18     ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ӨСГӨХӨД ДЭЛХИЙН 170 ОРЧИМ ВАЛЮТЫН ХАНШ СУЛАРДАГ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/01/18    

Чиндаогийн уулзалт Монголын байр суурийг илүү тодотголоо www.zgm.mn

Монгол Улс ШХАБ-д элсэх, эс элсэх асуудлаар халуун мэтгэлцээн өрнөсөн цаг үед Чиндаог зорьсон Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаагийн уулзалтын хамгийн содон басхүү анхаарал татсан зочин байлаа. Яагаад гэвэл тэрбээр Ерөнхийлөгчийн хувиар ШХАБын дээд хэмжээний болон гурван улсын Төрийн тэргүүнүүдийн уулзалтад анх удаа оролцож байгаа юм. Манан суунагласан Чиндао Ерөнхийлөгчийг хур бороотой угтав. Зургадугаар сарын 9 буюу эхний өдрийн хамгийн гол үйл явдал гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалт байлаа. 18.40 цаг. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын төв байр, “Чилу” танхим. Энэ өдрийн хамгийн завгүй хүмүүсийн нэг байсан БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин танхимын үүдэнд зогсоно. Дөлгөөхөн бөгөөд элгэмсэг энэ эрхэм хойд хоёр хөршөө хүлээж буй нь энэ. Цэнхэр дэвсгэртэй шаргал танхимын хойд хэсэгт гурван улсын есөн далбааг солбин байрлуулжээ. Төд удалгүй уулзалтын танхимд манай улсын Ерөнхийлөгч В.Путинтай нар зэрэгцэн орж ирэв. Тэд 10 минутын өмнө хоёр талын уулзалт хийсэн юм. Харин одоо гурван талт уулзалтыг эхлүүлэх гэж байгаа нь энэ. Гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалт 2014 оноос эхэлсэн түүхтэй. Тажикистаны нийслэл Душанбед анхны уулзалт болсон нь 100 жилийн түүхэн үйл явдал хэмээн тухайн үед ажиглагчид үнэлж байсан юм. Өмнөх уулзалтуудаар гурван талт хамтын ажиллагааныхаа “Дунд хугацааны замын зураглал” болон “Эдийн засгийн коридор” байгуулахаар тохирсон билээ. Тэгвэл энэ уулзалтын үеэр “Монгол Улс өнөөг хүрсэн тохиролцооноосоо нэг ч алхам ухрахгүй” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдээд, манай улсын зүгээс бодит саналуудаа онцолсон юм.

Харин БНХАУын Ерөнхийлөгч Ши Жиньпин “Гурван улсын уулзалтад шинэ үе иржээ” хэмээн хэлсэн нь уулзалтыг хэрхэн үнэлснийг илтгэнэ. Энэ үеэр тэд “Эдийн засгийн коридор”-ыг урагшлуулах төвийг Улаанбаатарт нээж, санхүүжилт босгох арга замыг ч судлахаар болов. Ер нь энэ уулзалтаар гурван талд хамаатай дэд бүтцийн төслүүдийг дагнан хэлэлцсэн гэхэд болно. БНХАУ-аас Монголын Өмнийн говийн гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, ЗүүнбаянХангимандалын төмөр замын төслүүдэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. Үүнээс гадна, Хятад болон Монгол Улс ноолуурын зах зээлд хүч хавсрахаар болов. Дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 95 хувийг бүрдүүлдэг улс нэгдсэнээр дийлдэшгүй баг бий болохоор байна. Бас Монгол Улсын баруун бүсээс мах, зүүн бүсээс гурил экспортлохоор тохирсныг онцлон дурдах хэрэгтэй. Мөн БНХАУ-аас “Тавантолгой” төсөлд хөрөнгө оруулах уламжлалт саналаа Төрийн тэргүүнд тавьсан юм. БНХАУ ШХАБ-ын хүрээнд 30 тэрбум юанийн зээлийн шугам нээж буйгаа зарласан. Хэрэв Монгол Улс идэвхтэй ажиллаж чадвал уг санхүүжилтээс хүртэх боломж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ уулзалтын дараа сэтгүүлчдэд онцолсон юм. Тэгвэл ОХУ дэд бүтцийг онцгойлон онилж байна билээ. Европыг чиглэсэн БНХАУ, ОХУ, Монголын чингэлгийн тээвэр 2.7 дахин өсчээ. Тиймээс ОХУ, Монголын хамтарсан Улаанбаатар төмөр замыг шинэчилнэ гэдгээ Оросын Ерөнхийлөгч В.Путин уулзалтын эхэнд мэдэгдэв. Энэ хүрээнд хоёр тал 2030 он хүртэл төмөр замыг шинэчлэх төсөл боловсруулж байгаа юм. Эхний ээлжинд буюу 2018-2020 онд ОХУ 260 сая ам.долларын хөрөнгө оруулах аж. Үүнээс гадна В.Путин өөр нэгэн чухал амлалт өгсөн нь Монголоор дайруулан хийн хоолой тавих саналыг дэмжихээ илэрхийлсэн явдал юм. Энэ асуудлыг нухацтай авч үзэн, нарийвчилсан судалгаа хийнэ гэж тэрбээр мэдэгдсэн. Монгол Улс энэ саналыг олон жил тавьж байгаа хэдий ч хойд хөрш ийм нааштай хариуг өмнө нь өгч байгаагүйг тээврийн салбарынхан хэлж байна. Одоогоор байгалийн хийн хоолой манай улс руу ойртсоор Эрхүүд тулж ирээд байгаа юм билээ. Уг хоолойг Улаанбаатараар дамжуулан урд хөршид хүргэх саналыг ОХУ-ын бизнес эрхлэгчид манайд тавьчихаад байгаа аж.

•БНХАУ-аас ТавантолгойГашуунсухайт, Тавантолгой Зүүнбаян, Зүүнбаян Хангимандалын төмөр замын төслүүдэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.

•Хятад болон Монгол Улс ноолуурын зах зээлд хүч хавсрахаар болов.

• Монгол, ОХУ 2030 он хүртэл төмөр замыг шинэчлэх төсөл боловсруулж байна. Эхний ээлжинд буюу 2018-2020 онд төмөр замын шинэчлэлд ОХУ 260 сая ам.долларын хөрөнгө оруулах аж.

Төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр гурван улсын Ерөнхийлөгч хэрэгжилт хэмээх үгийг онцолж байв. Энэ нь яриа хэлэлцээ болгон ажил хэрэг болох учиртайг сануулсан дохио байсан болов уу. Ши Жиньпин Ерөнхийлөгч гурван талын хамтын ажиллагааны хөгжлийн явцад үнэлэлт өгч, цаашдын ажлын чиглэлийг гаргахад бэлэн гэдгээ мэдэгдсэн нь хэлэлцэх үе дуусаж, хэрэгжүүлэх цаг ирснийг илтгэж байна. Харин В.Путин “Гурван улсыг холбосон дэд бүтцийн хөгжлийн засаг захиргаатай холбоотой бүх саад тотгорыг арилгана” гэдгээ мэдэгдлээ. Хэрэгжилт нэхэж буй уулзалтын үр дүнд ирэх жилүүдэд олон төслийг бодит ажил хэрэг болгон урагшлуулах бололтой. 2019 оны зургадугаар сард Кыргызстанд Гурван талын тав дахь уулзалт болно. ШХАБ-д элсэх, эс элсэх асуудлаар уулзалтаас өмнө монголчууд эргэлзээтэй үлдсэн. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын ШХАБ дахь одоогийн статусыг шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлж буйгаа мэдэгдэв. Монгол Улс цаашид ШХАБын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох бөгөөд тус байгууллагад шат ахиулах асуудлаар шийдэлд хүрэхээ мэдэгдэв. Үүнээс гадна Монгол Улсын Төрийн тэргүүн таван улстай хоёр талт уулзалт зохион байгууллаа. Казахстаны Ерөнхийлөгч Н.А.Назарбаевтай нүүр тулан уулзлаа. Хоёр Ерөнхийлөгчийн анхны уулзалт төрсөн өдрийн урьдчилсан мэндчилгээтэй эхэлсэн нь улиг болсон албан уур амьсгалыг эвдэв. Энэ үеэр Н.А.Назарбаев газар нутаг ойрхон хэрнээ хоёр улсын эдийн засгийн харилцаа ихээхэн чамлалттай байгааг хэлээд Монгол Улс хонины махны хэрэглээ ихтэй орнууд руу мах экспортлоход хамтрахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Хоёр өдрийн туршид нэг уулзалт онцгой анхаарал татсан. Энэ бол товлосон хугацаанаасаа нэг өдрөөр хойшилсон Ираны Ерөнхийлөгч Хасан Руханитай хийх уулзалт байлаа. Хэдийгээр товлосон хугацааны хувьд “асуудал” үүсгэсэн энэ уулзалт халуун дулаан болов. Иран бол манай махны экспортын гол зах зээлүүдийн нэг. Гэвч махны экспорт ахидаггүй төдийгүй өслөө гэхэд 15 сая ам.доллараас хэтэрдэггүй нь туйлын чамлалттай юм. Тийм ч учраас уулзалтаар Ерөнхийлөгч Ираныг чиглэсэн махны экспортоо ахиулах талаар ярилцав. Бас XIII-XIV зууны үеийн Монголын эзэнт гүрний хэсэг өнөөгийн Иран улсад төвлөрч байсан Ил хаант улсын түүхийн талаарх хамтарсан судалгааг өргөжүүлэхээр санал нэгдэв. Мөн Монгол Улсын оюун санааны ойрын түнш Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан. Уулзалтаар тус улстай кино урлаг, спортын салбарт хамтран ажиллах боломжтойг онцлов.

Ерөнхийлөгчийн хувьд албан ёсны талаасаа ч, хувь хүнийнхээ хувьд ч онцгой байсан нь дамжиггүй
Монгол Улсаас ардчиллыг хөгжүүлэх, сонгууль зохион байгуулах туршлага судалж буйгаа Кыргызстаны Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков аминчхан хэлээд авна билээ. Өнгөрсөн аравдугаар сард болсон сонгуулиар ялалт байгуулсан тэрбээр хоёр улс далайд гарцгүй, тиймээс далайд гарцгүй орнуудын эдийн засгийн хөгжлийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа гэдгээ мөн илэрхийлсэн. Монгол Улсын Элчин сайдын яам нээгдэх энэ улсад ирэх ШХАБ-ын дээд хэмжээний XIX дэх уулзалт болно. Тэгвэл ОХУ болон Европ гэсэн хоёр том зах зээлийн дунд оршдог Беларусь хамтран ажиллахад бэлэн байна. Мөн Монгол тамирчдын дайчин чанараас манай тамирчид суралцахыг хүсдэг гээд хоёр улсын тамирчдын хамтарсан бэлтгэл хийх гэх мэтээр спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа дурдсан. Харин манай талаас хөдөө аж ахуйн туршлага судлахад бэлэн буйгаа илэрхийлж, Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрт дэмжлэг үзүүлэхийг хүсэв. ШХАБ-ын уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийг таван улс албан айлчлал хийхийг урьсан билээ. Ирэх онд болох “Бүс ба зам” уулзалтад хүрэлцэн ирнэ гэдэгт найдаж буйгаа Ши Жиньпин илэрхийлж байв. Ерөнхийлөгч дэд бүтцийг дагнаж, боловсруулах салбарыг зүтгүүлсэн яриа хэлэлцээ уулзалтууд түлхүү хийлээ. Евразийн удирдагчид нэг дор чуулсан энэ удаагийн чуулган Ерөнхийлөгчийн хувьд албан ёсны талаасаа ч, хувь хүнийхээ хувьд ч онцгой байсан нь дамжиггүй. Гэхдээ Ерөнхийлөгч бүс нутаг болон хөрш орнуудтай харилцах Монголын харилцааг шинэ шатанд гаргахаар зорьж буйгаа энэ үеэр илэрхийлж чадлаа. Тэрбээр Монгол Улсын гадаад бодлогын залгамж халааг хадгалахын зэрэгцээ илүү өргөжүүлэн тэлэхээр зорьж байгааг хоёр өдрийн завгүй уулзалтуудаас тодорхой харагдлаа.



Нийтэлсэн огноо2018-06-13