1 PLASTIC BAG TO BE BANNED FROM MARCH 2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/06/20      2 RUSSIA & INDIA DITCHING US DOLLAR IN DEFENSE DEALS WWW.RT.COM PUBLISHED:2018/06/20      3 MONGOLIA WILLING TO STRENGTHEN COOPERATION WITH FINLAND WWW.XINHUANET.COM.CN PUBLISHED:2018/06/20      4 DRAFT AMENDMENT TO LAW ON CURRENCY SETTLEMENTS SUBMITTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/06/20      5 TOP BITCOIN EXCHANGE SAYS OVER $30 MILLION IN CRYPTOCURRENCIES STOLEN WWW.CNN.COM PUBLISHED:2018/06/20      6 XANADU MINES ATTRACTS $10 MILLION FOR COPPER-GOLD PROJECT IN MONGOLIA WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU PUBLISHED:2018/06/20      7 CONSTRUCTION OF MONGOLIA’S FIRST OIL REFINERY TO BEGIN LATER THIS MONTH WWW.NEWS.MN PUBLISHED:2018/06/20      8 US-CHINA TRADE SPAT WIPES $57B FROM TOP MINING STOCKS IN FORTNIGHT WWW.MINING.COM PUBLISHED:2018/06/20      9 KPMG'S AUDIT WORK UNACCEPTABLE, SAYS WATCHDOG WWW.BBC.COM PUBLISHED:2018/06/19      10 RAJNATH SINGH TO VISIT MONGOLIA WWW.BUSINESSWORLD.IN PUBLISHED:2018/06/19      АНУ НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗӨВЛӨЛӨӨС ГАРЧ БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     НГА: 2018 ОНД СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ 26 ГА ГАЗАР ЗУСЛАНГИЙН ЗОРИУЛАЛТААР ӨМЧЛҮҮЛНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     ГААЛИЙН ЗӨРЧЛҮҮДЭД 18.2 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЖ, 44.3 САЯ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛЭЭ WWW.MNB.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ЧАНГАРЧ БАЙНА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     БНХАУ-ТАЙ ТҮНШИЛЖ, АНУ-ЫГ ТУЛАХ БОЛОМЖ БИЙ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     ӨНДӨР БАРИЛГА ДАГАЖ ӨССӨН БИЗНЕС WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН ИНДЕКС VI САРД 63.3 НЭГЖ БОЛЖ, ӨМНӨХ САРААС 0.1 НЭГЖЭЭР БУУРАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     ХАВРЫН ТАРИАЛАЛТ ДУУСАХ ШАТАНДАА ЯВЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/06/20     "ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ" ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 3500 ӨРХИЙГ ЯДУУРЛААС ГАРГАНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/06/19     ОРОС УЛС ДАШТ-НЭЭС 900 ТЭРБУМ РУБЛЬ ОЛНО ГЭЖ ТООЦООЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/06/19    

Ким-Трампын уулзалт: Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангижирна www.montsame.mn

Хоёр сар хагасын өмнөөс дэлхий дахины анхаарлын төвд ороод байсан АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт Сингапур улсад амжилттай болж, 1953 оноос хойш дайны байдалтай байгаа хоёр улсын удирдагчид анх удаагаа гар барилцан мэндчиллээ.

Сингапурын Сентоза арал дахь “Капелла” зочид буудалд болсон Дээд хэмжээний уулзалтын өмнө Д.Трамп, Ким Жөн Ун нар зөвхөн орчуулагчдаа байлцуулан ганцаарчилсан уулзалт хийв. 48 минут үргэлжилсэн энэ уулзалтын дараа залгуулаад өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ боллоо.

Трамп-Кимийн түүхэн уулзалт үр дүнтэй болсныг нотлох Хамтарсан тунхаглалд /мэдэгдэлд/ дараах дөрвөн асуудлыг чухалчлан тусгасан байна. Үүнд: 
АНУ болон БНАСАУ нь энх тайван, хөгжил цэцэглэлд хүрэх гэсэн хоёр орны ард түмний хүсэл эрмэлзэлд нийцүүлэн хоёр улсын хооронд харилцаа тогтоох үүргийг хүлээж байна.
Солонгосын хойгийн газар нутагт өнө удаан, тогтвортой энх тайван байдлыг тогтоохын тулд хоёр улс хамтын хүчин чармайлт гаргана.
2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан Панмүнжомын тунхаглалын үзэл санааг баримтлахаа БНАСАУ нотоллоо.
Солонгосын дайны үеэр олзлогдсон болон сураггүй алга болсон цэргийн албан хаагчдын цогцсыг харилцан шилжүүлэн өгөхөөр тохиролцов.
Эдгээрийн дотроос Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулна /хоёрдахь заалтад хамаарах/ гэж АНУ, БНАСАУ-ын удирдагчид тохиролцсон нь тэдний уулзалтын гол үр дүн байлаа. Цөмийн зэвсгээсээ татгалзсаных нь хариуд БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа олгоно гэсэн амлалтыг Ерөнхийлөгч Д.Трамп өгсөн байна. Ким Жөн Ун-ы хувьд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөө хатуу тууштай зогсч байгаагаа илэрхийлжээ.

Харин дээрх хамтарсан мэдэгдэлд цөмийн зэвсгээс ангижруулах үйл явц хэрхэн өрнөх талаар нарийн ширийн зүйлүүдийг тусгасангүй. Гэхдээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео аль болох ойрын үед уг асуудлаар Умардын Солонгосын талтай хэлэлцээ хийж эхлэх бололтой.

Нөгөөтэйгүүр, Пхеньяны эсрэг авсан хориг арга хэмжээг зөөлрүүлэх, хэсэгчлэн цуцлах, бүрмөсөн цуцлах талаар Хамтарсан мэдэгдэлд огт дурдсангүй.

Түүнээс гадна 1950-1953 оны Солонгосын дайн төгсгөл болсныг албан ёсоор зарлах талаар Хамтарсан мэдэгдэлд ганц үг алга гэдгийг шинжээчид анзаарсан байна. Гэхдээ дайны үеэр олзлогдсон болон сураггүй алга болсонд тооцогдож байсан цэргийн албан хаагчдын шарилыг хүлээлгэн өгөхөөр хоёр тал тохиролцсоныг дурдах нь зүйтэй.

Умард Солонгосын удирдагчтай уулзсаныхаа дараа Д.Трамп хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариуллаа. Цөмийн зэвсгийн асуудлаар илүү нарийвчилж ярилцаагүй гэдгээ тэрбээр хүлээн зөвшөөрөөд “ойрын үед Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, зөвлөх Ж.Болтон нар тухайн асуудлыг Умард Солонгосын талтай хэлэлцэнэ” гэдгийг мэдэгдэв. Трампын хэлснээр, ямар ч тохиолдолд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явц “шинжлэх ухаан, техникийн боломжийн хүрээнд маш хурдан шуурхай явагдах” аж. Үүний сацуу Ким Жөн Ун Америкийн талтай уг асуудлаар нарийвчилсан яриа хэлэлцээ хийхийг чин сэтгэлээсээ хүсч буйг анзаарч мэдэрсэн гэдгээ Ерөнхийлөгч Д.Трамп хэлсэн байна. Сингапур руу нисэхээсээ өмнө тэрбээр мэдэгдэхдээ “Дээд хэмжээний уулзалтын өмнө Ким Жөн Ун-тай ганцаарчлан уулзах хүсэлтэй байна. Тэрбээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чин хүсэлтэй байгаа эсэхийг уулзалтын эхний минутанд л би тодорхойлж чадна” гэж байсан билээ.

Үүний сацуу Өмнөд Солонгостой жил бүр хамтран хийдэг, дэндүү их үрлэг зарлагатай цэргийн сургуулилт явуулахаасаа АНУ татгалзах бодолтой байгааг Д.Трамп мэдэгдсэн байна. Ингэснээр Америкийн татвар төлөгчдийн мөнгийг асар ихээр хэмнэх аж. Гэхдээ Америкийн Ерөнхийлөгчийн хувьд Солонгосын хойгт байрлаж буй цэргийнхээ хорогдуулах бодолгүй байна. Ройтерс агентлагийн тоймчийн дүгнэснээр, цэргийн сургуулилтаас татгалзсан нь Ким-Трампын уулзалтын үеэр Америкийн талын хийсэн хамгийн том буулт болж байгаа аж. Умард Солонгосын тал уг сургуулилтыг улс орныг нь түрэмгийлэх гэсэн бэлтгэл ажиллагаа хэмээн үзсээр ирсэн нь Солонгосын хойгт үүссэн түгшүүртэй байдлыг улам хурцатгаж байсан билээ.

Умардын шоронгуудад хоригдож буй улс төрийн хоригдлуудын талаарх асуултанд Д.Трамп хариулахдаа “тэд хэлэлцээний үр өгөөжийг хүртэх ялагчид мөн” гэлээ. Өөрөөр хэлбэл, Ким Жөн Ун ойрын үед тэрс үзэлтнүүдийг бөөнөөр нь шоронгоос суллах бололтой. Ер нь бол, Умард Солонгос дахь хүний эрхийн нөхцөл байдал илтэд сайжрахгүй бол хоригийг цуцлахгүй гэсэн ойлголтыг Америкийн тал Ким Жөн Унд өгсөөр байгаа юм.


Тэгээд ч хоригийг цуцлах асуудал уулзалтын үеэр огт яригдаагүй бөгөөд юуны түрүүнд цөмийн зэвсгээ устгаж байгаа гэдгээ БНАСАУ бүрэн дүүрэн нотолсны дараа асуудлыг хөндөнө гэдгийг Д.Трамп онцлов.

Бизнес эрхлэгчийн хувьд тэрбээр Ким Жөн Унд хандан, аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай боломж БНАСАУ-д байгааг сануулан зөвлөжээ. Умард Солонгосын цэргийн сургуулилтыг харуулсан дүрс бичлэгийг Д.Трамп үзээд “маш тохилог наранд шарлагын газрууд байгуулах, дэлхийд шилдэгт тооцогдох дээд зэрэглэлийн зочид буудлууд барих боломж умард солонгосчуудад” байгааг олж харсан гэнэ.

Өнгөрснийг мартая

Ким Жөн Ун “энэ уулзалтыг зохион байгуулахын тулд хоёр тал багагүй саад бэрхшээлийг даван туулсан” гэдгийг онцлов. Умард Солонгосын эрх баригчид Сингапурын уулзалтыг амжилттай болгохын тулд тагнуул хийсэн хэргээр хоригдож байсан Америкийн гурван иргэнийг суллаж, “Пунгери” гэдэг цөмийн туршилтын талбайгаа хаах зэргээр буулт хийсэн билээ.

Гэсэн хэдий ч нөхцөл байдал үе үе маш хүндэрч байсныг дурдах нь зүйтэй. Тодруулж хэлбэл, 5 дугаар сарын дундуур Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон хэлэхдээ “хэрвээ цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй бол Умард Солонгосыг Ливи улс шиг болгоно” гэж сүрдүүлж байв. Үүний хариуд Умард Солонгосын ГХЯ нэлээд ширүүн мэдэгдэл хийсэн. 5 дугаар сарын 24-ны өдөр Д.Трамп Умард Солонгосыг “хэт дайсагнасан” хандлага гаргаж байгаад буруутгаад, Сингапурт болох уулзалтыг цуцална гэж мэдэгдэж байв. Гэвч 6 хоногийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч энэ бодлоосоо татгалзаж, уулзалт хийхээр болсон билээ.

Ким Жөн Ун хэлэхдээ “нэгэнт болоод өнгөрсөн явдлыг ингээд мартая. Одоо дэлхий дахиныг их өөрчлөлтүүд хүлээж байна. Энэ уулзалт болсон явдалд Ерөнхийлөгч Трампад талархал илэрхийлье” гэсэн бол хариуд нь Д.Трамп Умард Солонгосын удирдагчийг Цагаан ордонд урилаа.

Ким Жөн Уны хувьд Сингапурын уулзалтыг ямар нэгэн урьдчилсан нөхцөл болзолгүйгээр хийж чадсан нь том амжилт юм. Учир нь, Вашингтоны зүгээс “уулзалтын өмнө цөмийн зэвсгийнхээ заримыг устга” гэсэн шаардлага тавьж байсан аж.

Олон улсын хандлага

Түүхэн уулзалтын үр дүнгийн тухайд БНХАУ-ын ГХЯ-наас гаргасан мэдэгдэлд Ким-Трампын уулзалтыг “шинэ түүхийг бий болгосон үйл явдал” гэж тодорхойлсон байна. Түүнчлэн Умард Солонгосын эсрэг авсан хоригийг зөөлрүүлэх асуудлыг хэлэлцэх боломжтой болсон гэдгийг дурджээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсаныг үзвэл "цэргийн сургуулилт хийх нь зохимжгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэнийг бид нааштайгаар үнэлж байна. Өдөөн хатгах ажиллагааг зогсоох нь Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаах, тус хойгт итгэлцлийн уур амьсгалыг бий болгохын тулд зайлшгүй хийх ёстой алхам мөн" гэжээ.

Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ Ерөнхий захирал Юкия Амано АНУ-БНАСАУ-ын удирдагчдын уулзалт амжилттай болсонд баяр хүргээд “Умард Солонгост мэргэжилтнүүдээ илгээж, тус улсын цөмийн объектуудад хяналт шалгалт хийхэд бэлэн” гэдгээ онцлон дурдлаа.

Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдэгдэхдээ “уулзалтын үр дүнд Умард Солонгосын тал олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлага хүлээсэн гишүүний хувьд явуулж буй улс төрийн бодлогоо өөрчилнө хэмээн найдаж байна” гэжээ. Үүний сацуу, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явц ойрын ирээдүйд хэрэгжинэ гэдэгт Токио эргэлзэж байна. Японы Гадаад хэргийн сайд Таро Коно мэдэгдэхдээ “цөмийн объектуудыг бүрэн устгахад хэдэн арван жилийн хугацаа шаардагдана” гэжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Мүн Жон Ин-ий үзэж байгаагаар, цацраг идэвхт бодис, тив алгасагч баллистик пуужингийн асуудлыг 2 жил хагасын дотор шийдэж болно, харин цөмийн объектуудыг устгах үйл явц 10 жил үргэлжилж магадгүй аж.



Нийтэлсэн огноо2018-06-13