1 TRADE WAR PUTS NEW STRAINS ON AMERICA INC'S FACTORIES IN CHINA WWW.REUTERS.COM PUBLISHED:2018/08/20      2 URUGUAY TO OPEN CONSULATE GENERAL IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/08/20      3 K-BANK, KT TEAM UP TO EXPORT INTERNET BANKING TO MONGOLIA WWW.KOREATIME.CO.KR PUBLISHED:2018/08/20      4 NEBRASKA MAN LIVES ALONE IN THE WOODS FOR 60 DAYS, WINS $500,000 WWW.OMAHA.COM PUBLISHED:2018/08/20      5 TS.DAVAASUREN: OT SAT IDLE FOR 5 YEARS AFTER POWER PLANT PERMIT WWW.ZGM.MN PUBLISHED:2018/08/20      6 MINING MINISTER VISITING INNER MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/08/20      7 QATAR PLEDGES $15BN OF DIRECT INVESTMENTS IN TURKEY – ANKARA WWW.RT.COM PUBLISHED:2018/08/16      8 GENERAL AGENCY FOR DEVELOPMENT OF PERSONS WITH DISABILITIES ESTABLISHED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/08/16      9 CHINA EVERGRANDE INVESTS IN PROJECT TO BUILD WORLD'S FASTEST SUPERCOMPUTER WWW.REUTERS.COM PUBLISHED:2018/08/16      10 ECONOMY GROWS 6.3 PERCENT ON THE BACK OF CONSUMER SECTOR WWW.ZGM.MN PUBLISHED:2018/08/16      АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ХЭРХЭН ТОГТОХЫГ УИХ ШИЙДНЭ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/08/20     НИЙСЛЭЛЧҮҮД 2020 ОНД ХОГ ХАЯГДЛЫН 30 ХУВИЙГ АНГИЛАН ЯЛГАДАГ БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/08/20     WORLD ECONOMICS: МОНГОЛ УЛСЫН БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН ИНДЕКС СҮҮЛИЙН 4 САРЫН ДООД ТҮВШИНД ХҮРЭЭД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/08/20     ЭДИЙН ЗАСАГ 6.3 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/08/20     ГОЛЬФ ДАГАСАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ МӨНГӨ БОСГОХ ТОМ БОЛОМЖ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/08/20     ЭНЭТХЭГИЙН ЗАСГИЙН ГАЗРААС 20 САЯ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛОВ WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2018/08/20     "МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ХУДАЛДААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ-2018" БОЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2018/08/20     МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТАРСАН СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/08/20     LHAMOUR ДОЛООН УЛСАД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТОЛНО WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/08/17     ХӨГЖИЖ БУЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭКСПОРТ ТАРИФААС Ч ӨМНӨ БУУРЧЭЭ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/08/17    

Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөв www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд гишүүнээс татгалзах өргөдлөө өгсөн юм.
Тэрбээр ”Д.Гантулга би 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 42 дугаар тойргоос сонгогдон ажиллаж байна. Миний бие УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна” хэмээжээ.
Хэлэлцүүлгийн үеэр Ж.Батзандан гишүүн, “Үндсэн хуулийн төсөлд УИХ-ын гишүүний насны доод хязгаар 30 байх заалт оруулсан нь буруу. Хүн бүр 18 нас хүрээд сонгох, сонгогдох эрхээ эдэлдэг. Д.Гантулга гишүүн алдсан байж болно. Энэ хүний алдаанаас болж залуу үеийн боломжийг хааж болохгүй” гэлээ. Үндсэн хуулийн төслийн талаар иргэдээс санал авах үед ард түмний төлөөлөл болж төрийн дээд байгууллагад ажиллах болон иргэний амь нас, эд хөрөнгийн хохиролтой холбоотой хэрэг шийдвэрлэдэг шүүгч нарын насны доод хязгаарыг нэмэх санал ихээхэн ирсэн гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн тайлбарлав. Тэрбээр, “Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулж дуусаагүй. Өөрөөр хэлбэл, насны хязгаартай холбоотой асуудлыг эцэслэн шийдээгүй гэсэн үг. Тиймээс хэлэлцүүлгийн шатанд энэ асуудлыг эргэн харах бүрэн боломж бий” хэмээв.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь Д.Гантулгын өргөдлийг хүлээн авч, гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ. Тэрбээр төрийн далбаандаа мөргөж, УИХ-ын даргатай гар барьснаар чуулганы танхимыг орхин гарлаа.



Нийтэлсэн огноо2018-06-14