1 RIO TINTO SAYS Q3 PRODUCTION FALLS ON PLANNED MAINTENANCE AND SAFETY PAUSES WWW.MINING.COM PUBLISHED:2018/10/16      2 AUSTRALIAN FIRM ACQUIRES CENTERRA GOLD ASSETS IN MONGOLIA WWW.ZGM.MN PUBLISHED:2018/10/16      3 RUSSIAN DEFENSE MINISTER TO PAY OFFICIAL VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/16      4 NORTH KOREA STRENGTHENS TIES WITH MONGOLIA WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2018/10/16      5 AZERBAIJAN SENT AN EXPORT MISSION TO MONGOLIA WWW.AZERNEWS.AZ PUBLISHED:2018/10/16      6 DEPUTY PM CALLS FOR STRONGER VIETNAM-MONGOLIA TIES ACROSS MULTIPLE FIELDS WWW.VIETNAMPLUS.VN PUBLISHED:2018/10/16      7 MONGOLIAN NATIONAL OLYMPIC COMMITTEE HOST INAUGURAL BEACH SPORTS AND ART GAMES WWW.INSIDETHEGAMES.BIZ PUBLISHED:2018/10/16      8 ON AND OFF WIND AND SOLAR POWER PUSHING COAL PLANTS TO THE BRINK WWW.MINING.COM PUBLISHED:2018/10/16      9 FACEBOOK TOOL MAKES UK POLITICAL ADS 'TRANSPARENT' WWW.BBC.COM PUBLISHED:2018/10/16      10 HUNNU AIR BEGINS TO OPERATE BETWEEN ULAN-UDE AND MANZHOULI WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/16      ДАРХАН, СЭЛЭНГЭ, ТӨВ, ХӨВСГӨЛИЙН АЛТ ТУШААГЧИД НИЙСЛЭЛИЙГ ЗОРИХ ШААРДЛАГАГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/10/16     МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ӨСӨЛТӨД ТӨГРӨГ, ВАЛЮТЫН ХАРИЛЦАХ, ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2018/10/16     "УГТУУЛ-АЛТАЙ" ХХК: ДОТООДЫН ҮЙЛДВЭРҮҮД БҮРЭН ЧАДЛААРАА АЖИЛЛАВАЛ 2020 ОН ГЭХЭД ӨНДӨГ ИМПОРТЛОХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2018/10/16     ХҮН ТӨВТЭЙ БИЗНЕСИЙН ХААНЧЛАЛ АЙСУЙ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/10/16     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/10/16     СТРАТЕГИЙН ОРД АШИГЛАДАГ КОМПАНИУДЫН ДАНСЫГ МОНГОЛБАНКИНД БАЙРШУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2018/10/16     У.ХҮРЭЛСҮХ: ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭСЭН ЦЕМЕНТИЙГ ЭКСПОРТОД ГАРГАХ НЬ ЧУХАЛ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/10/16     АЖ АХУЙН НЭГЖҮҮД ЖДҮДС-ГААС 3.8 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХҮСЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/10/16     ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХИЙГ УИХ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ШИЙДНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/15     ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ӨСӨЛТ АЙЛ, ӨРХҮҮДИЙГ ӨРИЙН ДАРАМТАД ОРУУЛЖ БАЙНА ГЭВ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2018/10/15    

Солонгосын хойгт таатай нөхцөл бүрдэж буй үед “Улаанбаатарын яриа хэлэлцээ” эхэлж байна www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн хойд Азид энхтайван, аюулгүй, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний 5 дахь бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
Хурлыг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон энэ удаагийн хуралдааныг хамтран зохион байгуулж буй ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрэээлэнгийн захирал Б.Энхбайгаль нар хэлсэн үгэндээ “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний ээлжит хурал Зүүн хойд Азийн бүс нутагт олон эерэг өөрчлөлт гарч, харилцаа дайсагналцсан сөргөлдөөнөөс харилцан ойлголцол, найрсаг байдалд шилжсэн таатай, нааштай уур амьсгал бүрдэж буй нөхцөл байдалд болж байгаа нь “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний гол зорилго, үйл ажиллагаа хэрэгжиж буйн нэг тод жишээ юм гэдгийг онцлон дурдав.
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчин нөхцөл цаашдын төсөөлөл, хэтийн төлвийн талаар ярилцаж тулгарах сорилт, боломжуудыг тодорхойлох энэ удаагийн бага хуралд АНУ, БНХАУ, Энэтхэг, БНСУ, БНАСАУ, Франц, Герман, ОХУ, Японы судлаач мэргэжилтнүүд болон НҮБ, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Европын холбоо, Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК) зэрэг олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөгч, мөн Засгийн газрын түвшинд БНХАУ, Япон, ОХУ, БНСУ, БНАСАУ-ын албан ёсны төлөөлөгчид тухайн улсуудын ГХЯ-ны төлөөлөл оролцож буйгаараа онцлог байв.

Хуралд оролцогсдын байр суурийг хүргэвэл ОХУ-ын ШУА-ийн дэргэдэх Дорно дахины судлалын хүрээлэнгийн Солонгос-Монгол судалгааны төвийн тэргүүн, доктор А.В.Воронцов,

"Манай бүс нутагт Солонгосын хойгийн асуудлаар АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт зэрэг бүх үйл явц сайн тал руугаа явж байгаад сэтгэл хангалуун байна. Олон улсын харилцааны уур амьсгал ингэж нааштай өрнөж буй нөхцөлд бид хуралдаж буй учир Улаанбаатарын энэ удаагийн яриа уулзалт үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Зүүн хойд Ази дахь Солонгосын хойгийн таатай уур амьсгал Монгол Улсад хэрхэн тусч нөлөөлөх вэ гэж сэтгүүлчид их асууж байна.Үүнд хариулахад Солонгосын хойгийн нөхцөл байдал жилийн өмнөхөн л цөмийн мөргөлдөөн эхэлж болзошгүй тийм хурцадмал байдалд орж байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэтэл ийм богино хугацаанд асуудлыг дипломат аргаар эерэг тал руу нь зохицуулаад Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийг зогсоох тал руу явж байгаа үйл явдлыг харж байна. Энэ нь хоёр Солонгос төдийгүй тэдгээрийг тойрон оршиж буй Япон, БНХАУ, Монгол, ОХУ зэрэг хөрш зэргэлдээ улс орнуудад энхтайвны таатай нөхцөл бүрдэх юм.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн,

"Энэ удаагийн хурлын онцлог гэвэл, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь өмнө нь хоёрдугаар сувгаар буюу эрдэмтэн судлаачдын түвшинд яригддаг байсан бол өнгөрсөн оноос Засгийн газрын түвшинд болон эрдэмтэн судлаачдын хүрээнд давхар хоёр хэлбэрээр явдаг болж буй нь чухал ач холбогдолтой юм. Нөгөө талаар энэ удаагийн хурал сүүлийн 70 жилийн түүхэнд гараагүй, АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний түүхэн уулзалтын хоёр өдрийн дараа болж байгаа нь онцлогтой. Зүүн хойд Азийн бүс нутагт оршдог манай улсын хувьд энэ бүс нутгийн аюулгүй байдал, энхтайван, тогтвортой байдал нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, чухал байр суурийг эзэлж ирсэн.
АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаар нэгдүгээрт, АНУ, БНАСАУ шинэ харилцаа тогтоохоор боллоо. Хоёрт, Солонгосын хойг буюу Зүүн хойд Азид энхтайван, тогтвортой байдлын дэглэм тогтоож үйлчлэхээр болж энэ талаар тохиролцлоо. Гуравт, Хойд Солонгос улс цөмийн зэвсгээс бүрэн ангижрах тал дээр хоёр тал харилцан тохиролцлоо. Дөрөвт, Солонгосын дайнд олзлогдсон АНУ-ын цэргүүдийн шарилыг сэргээх зэргээр 4 гол асуудлыг хэлэлцэж цогц байдлаар тохирсныг та бүхэн мэдэж байгаа. Зургаахан сарын өмнө хурцадмал байсан уур амьсгал ийнхүү богино хугацаанд БНАСАУ, БНСУ, АНУ-ын зүгээс онцгой ач холбогдол өгч идэвхтэй яриа хэлэлцээ өрнүүлсний үр дүнд бүс нутагт тогтвортой байдал бий болох сайхан хандлага гарч ирлээ. Монгол Улсын хувьд Зүүн хойд Азид яриа хэлэлцээний механизм эхэлж, хамтын ажиллагаа, аюулгүй тогтвортой байдлыг хангах чиглэлд цааш яриа хэлэлцээр үргэлжлэн явагдах сайхан хөрс суурь бий боллоо гэж үзэж байна. Гэхдээ урт хугацаа шаардагдах энэ үйл явцад Монгол Улс идэвхтэй байр суурьтай оролцож явна" гэв.
Тэрээр Зүүн хойд Азийн бүс нутаг дахь Монгол Улсын онцлогийг, энхтайвныг эрхэмлэгч, ардчилсан, тогтвортой, бүс нутгийн бүх улс оронтой дипломат найрсаг харилцаа тогтоосон онцлогтой улсын хувьд манай орон тэр хэмжээгээр бүс нутгийн холбогдох орнуудыг хооронд нь уулзуулж холбох, яриа хэлэлцээр өрнүүлэх, зуучилж өгөх зэргээр харилцан ойлголцож итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн, үүгээр Зүүн хойд Ази дахь Монгол Улсын байр суурь тодорхойлогдож байдгийг тэмдэглэн хэлж байв.

АНУ-ын Жорж Тауны Их сургуулийн Аюулгүй байдлын судалгааны профессор, доктор А.Мансуров,

“Америкийн хувьд “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г өндөрөөр үнэлдэг. Хойд Солонгосын асуудал болон Зүүн хойд Азийн улстөрийн аюулгүй байдалд "Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г чухал үйл явдал болдог гэж хардаг. Янз бүрийн ашиг сонирхолтой олон талын оролцоог нэг ширээний ард суух боломжоор хангаж өгдгөөрөө онцлог юм. АНУ-ын хувьд аль ч бүс нутагт хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцааны хөгжлийг эрхэмлэж ирсэн, хамтарсан эдийн засгийн хөгжил дэвшил байх ёстой гэдэг дээр байнга зөвлөж хөрөнгө оруулалтыг сайжруулах, худалдааны таатай нөхцөд байдал бүрдүүлэхийн төлөө явдаг. Энэ бүхэн бүс нутгийн хэмжээнд тогтоосой гэж бодож байна" гэв.

Тодруулга: Солонгосын хойгт энхтайван, тогтвортой байдлыг бүрдүүлэхэд чиглэсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь анх 2014 онд Монгол Улсын зүгээс төрийн тэргүүний санаачлагаар бүс нутгийн хамтын ажиллагаа, аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээний механизм бүрдүүлэх хэрэгтэй байна гэсний хүрээнд эхлэн эрдэмтэн, судлаачид чуулан санал солилцож ирсэн бол 2017 оноос тус арга хэмжээ бүс нутгийн улс орнуудын шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогч байгууллагуудын хүрээнд шилжин шат ахиж албаны төлөөлөл, олон улсын мэргэжилтнүүд оролцдог болон өргөжиж байна.



Нийтэлсэн огноо2018-06-14