1 LEGAL DISPUTE OVER EMC OWNERSHIP COMES TO AN END WWW.ZGM.MN PUBLISHED:2018/09/20      2 ERDENES TAVAN TOLGOI REVENUE SURGES DUE TO HIGHER COAL PRICES WWW.NEWS.MN PUBLISHED:2018/09/20      3 RUSSIA AND MONGOLIAN BORDER CROSSING NO. 487 WWW.NEWS.MN PUBLISHED:2018/09/20      4 WORLD ECONOMICS REPORTS THAT MONGOLIA’S EMPLOYMENT RATE HITS A FIVE-YEAR HIGH WWW.GOGO.MN PUBLISHED:2018/09/20      5 USD HITS RECORD HIGH IN MONGOLIA DUE TO HIGHER IMPORTS WWW.CHINA.ORG.CN PUBLISHED:2018/09/20      6 READOUT OF VICE PRESIDENT MIKE PENCE’S MEETING WITH PRIME MINISTER UKHNAA KHURELSUKH OF MONGOLIA WWW.WHITEHOUSE.GOV PUBLISHED:2018/09/20      7 MONGOLIA LAUNCHES EU-FUNDED PROJECTS TO PROMOTE GREEN DEVELOPMENT, ENVIRONMENTAL PROTECTION WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/09/20      8 COAL EXPORTS FROM TOP SHIPPER HOBBLED WITH MINERS FACING CONSTRAINTS WWW.MINING.COM PUBLISHED:2018/09/20      9 FRONTIER'S "INVEST MONGOLIA TOKYO 2018" WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2018/09/19      10 U.S.-CHINA TRADE TUSSLE IS CREATING WINNERS IN SOUTHEAST ASIA WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2018/09/19      УУРХАЙЧДЫН АЖЛЫН БАЙР НЭМЭГДЭЖ, ЦАЛИН ӨСЧ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/09/20     “ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВИЙН ӨМЧЛӨЛ ТОЙРСОН ХУУЛЬ ЗҮЙН МАРГААН ЭЦЭС БОЛЛОО WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/09/20     СЗХ-НД МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ НЭГЖИЙГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/09/20     БНХАУ: ОЛОН ТАЛТ, ЧӨЛӨӨТ ХУДАЛДААГ ДЭМЖИЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/09/20     АТҮТ: БҮРТГЭЛТЭЙ АВТОМАШИНЫ 60 ОРЧИМ ХУВЬ НЬ ҮЗЛЭГ ОНОШИЛГООНДОО ХАМРАГДСАН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/09/20     ЭДИЙН ЗАСАГ УРТ ХУГАЦААНЫ ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХАД ТӨВЛӨРНӨ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/09/20     ЯПОН УЛСТАЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТАРНА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/09/20     МОНГОЛ, АМЕРИКИЙН ХАРИЛЦАА ШАТ АХИЖ, ӨРГӨТГӨСӨН ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ТҮВШИНД ХҮРСНИЙГ НОТЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/09/20     ШЕНГЕНИЙ БОГИНО ХУГАЦААНЫ ВИЗИЙН МЭДҮҮЛГИЙГ УЛААНБААТАР ХОТОД АВНА WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2018/09/19     2018 ЭХНИЙ 7 САРД МОНГОЛЧУУД ГАДААД РУУ ЭМЧИЛГЭЭНД ЯВАХДАА 19.5 САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/09/19    

“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны нээлтийг орон нутагт хийлээ www.unen.mn

Монголбанк 2018 онд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг зарлалаа. Аяны нээлтийн ажиллагаа 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Заамар суманд болж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Заамар сумын удирдлагууд хамтран зохион байгуулсан бөгөөд тус аймгийн арван сумын иргэдийн төлөөлөл мөн алтны олборлогч уурхайн ажилчид оролцлоо. Энэ үеэр алт худалдан авах үйл ажиллагааны тухай болон тус салбарт төрөөс алтны үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн бодлого шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Манай улсын алтны томоохон ордууд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт буй бөгөөд 24 аж ахуйн нэгж, бичил уурхайчид тус нутаг дэвсгэрт олборлолтын үйл ажиллагааг эрхэлж байна. Монголбанкнаас 2017 онд гурван сарын хугацаатай хэрэгжүүлсэн “Монгол алт” аяны үр дүнд худалдан авсан алтны 40 гаруй хувийг аж ахуйн нэгжүүд тушаасан. Энэ удаа хэрэгжих аяныг Алт үйлдвэрлэгчдийн холбоо дэмжин оролцож, олборлосон алтаа Монголбанкинд худалдах үйл ажиллагаагаа урьдын адил нэмэгдүүлэн, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлээд байна.

Аяны нээлтийн үеэр Заамар суманд олборлох үйл ажиллагаа явуулж буй Платиниум Ланд ХХК-ийн уурхайтай албаны хүмүүс танилцлаа. Тус уурхай нь орон нутгийн хөгжлийг дэмжиж ажилладаг бөгөөд 320 м.куб хог хаягдлын цэгийг устгаж, шинээр 700 м.куб хогийн цэг байгуулж өгөхөөр ажиллаж байгаатай таарлаа. Нөхөн сэргээсэн талбайнууддаа төрөл бүрийн жимсний мод, бут сөөг тарьсан нь нутгийн ард иргэд намартаа жимс жимсгэнээр хангагдахуйц болж байна хэмээн уурхайн ажилтан тайлбарлалаа.

Аяны хүрээнд алт худалдан авах үйл ажиллагаа нь гарал үүсэл нь тодорхой, хууль, журмын дагуу албан ёсны зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдийн хооронд явагдах бөгөөд хариуцлагатай уул уурхайг мөн дэмжиж байгаа юм.



Нийтэлсэн огноо2018-06-15