1 US TRADE WAR COULD COST GLOBAL ECONOMY $430 BILLION, IMF WARNS WWW.RT.COM PUBLISHED:2018/07/18      2 US PLANS G7 TALKS ON CHINA WWW.NHK.OR.JP PUBLISHED:2018/07/18      3 GOOGLE HIT WITH RECORD EU FINE OVER SHOPPING SERVICE WWW.BBC.COM PUBLISHED:2018/07/18      4 TURQUOISE HILL ANNOUNCES SECOND QUARTER 2018 PRODUCTION AND COMPLETION OF SHAFT 5 WWW.GOGO.MN PUBLISHED:2018/07/18      5 DEVELOPMENT OF BILL ON CIVIL SERVANT CODE OF CONDUCT FINALIZED WWW.GOGO.MN PUBLISHED:2018/07/18      6 CRUDE OIL EXPORTS GENERATED 94.3 BILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2018/07/18      7 MONGOLIAN PRESIDENT SUMMONS IRREGULAR PARLIAMENTARY SESSION WWW.NEWS.MN PUBLISHED:2018/07/18      8 JEFF BEZOS IS NOW WORTH MORE THAN BILL GATES AND LARRY PAGE COMBINED WWW.CNN.COM PUBLISHED:2018/07/17      9 APARTMENT COMPLEX FOR YOUNG FAMILIES UNDER CONSTRUCTION IN ERDENET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/17      10 NUM GRADUATES INVITED TO WORK FOR TOSHIBA CORPORATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/17      ОЛОН УЛСЫН ИННОВАЦИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 53-Т ЖАГСЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     ШАДАР САЙД НҮБ-ЫН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     "ТАВАНТОЛГОЙ"-Н ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ УРАГШЛАХ ЭСЭХ НЬ SHENHUA-ГААС ШАЛТГААЛАХААР БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ БУУДАЛД 5.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛНА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     2017 ОНЫ САНХҮҮГИЙН НЭГДСЭН ТАЙЛАН ЗӨРЧИЛГҮЙ ДҮГНЭГДЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ ХЯТАДЫН ДНБ 6,8 ХУВИАР ӨСЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     МОНГОЛ УЛС ЯПОН УЛСАД 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     ОУВС-ГААС МАНАЙ УЛС 184.5 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АВААД БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17     МАНАЙ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ДЭЭШИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/16     “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” 40 САЯ ДАХЬ ТОНН НҮҮРСЭЭ ОЛБОРЛОЖЭЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2018/07/16    

Арнауд Суарат: “Оюутолгой”-н гэрээ бол бидний хөрөнгө оруулалтын суурь www.zgm.mn

Rio Tinto группийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат Монголд ирээд байгаа. Тэрбээр “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой маргаан болон бусад асуудлаар байр сууриа илэрхийлэв.

-Монголын улс төрийн сүүлийн үеийн өрнөлийг Rio Tinto компани хэрхэн хүлээн авч байна вэ. Тухайлбал татварын актыг?

-Бид “Оюутолгой”-н үйл ажиллагаатай танилцаад ирлээ. Тэнд үнэхээр сайхан сэтгэгдэл төрж, эрч хүчийг мэдэрлээ. Удирдах шатнаас эхлээд далд уурхайн төсөлд урам зоригтой, эрч хүчтэй ажиллах монголчуудыг харлаа. Одоо “Оюутолгой”-д ажиллаж буй нийт 14 мянган ажилтны 94 хувь нь монголчууд байна. Мөн уурхайд хоол хүнс, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх гэрээтэй дотоодын мянга гаруй байгууллагад нийт 13 мянга орчим хүн ажиллаж байна. Тэгэхээр том зургаар нь харвал Монголын ажил олгогч хамгийн том, хувийн байгууллага нь “Оюутолгой” болжээ. Дэлхийн уул уурхайн салбарын шилдэг туршлагаас суралцах боломжийг монголчуудад бид олгож байна. Үүгээрээ бид улс орны эдийн засагт хувь нэмэр оруулсаар байгаа. “Оюутолгой”-н төсөл улс орны эдийн засагт үр ашгаа өгөхгүй байна гэж шүүмжилдэг. Тэд өөрсдөө уурхайд очиж үзэх хэрэгтэй. Тэгээд “Оюутолгой” нь үнэхээр улс орны хөгжилд хангалттай үр өгөөжтэй байна уу гэдгийг олж мэдэх нь зүйтэй. Та бүхэнд хэдэн тоог жишээ болгон хэлье л дээ. Төслийг эхлүүлснээс хойш нийт 7.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Бид Монголд дахиад таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар “Оюутолгой”-гоос нийт 1.8 тэрбум ам.долларын татвар улсын төсөвт төвлөрүүлээд байгаа. Монголын Засгийн газар 34 хувийн эзэмшлээрээ дамжуулан төслийн эдийн засгийн нийт өгөөжийн талаас илүү хувийг авахаар байгаа.

-Харамсалтай нь Монголын улс төр баримтад төдийлэн ач холбогдол өгдөггүй болохыг бид харж байна. Тэгэхээр “Оюутолгой” хэрэгтэй, хэрэггүй гэсэн энэ улс төрийн маргааныг та бүхэн хэрхэн шийдвэрлэе гэж бодож байна вэ?

- Би улстөрч биш, тоо баримтад тулж ажилладаг бизнесмэн хүн. “Оюутолгой” төслийг гүйцэтгэхэд олон сайн ажил хэрэгжүүлж байсан. Одоо ч гэсэн “Оюутолгой”-н гэрээний хэрэгжилтийг шалгах УИХын ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа нь сайшаалтай хэрэг. Ажлын хэсэг гэрээ хэлэлцээрийг судалж, ард иргэд болон парламентад бодит мэдээлэл өгөх байх. Учир нь энэ гэрээг шүүмжлэх хүн олон ч уншсан хүн цөөн. “Оюутолгой”-н гэрээг баталсны дараахан бид вебсайтдаа олон нийтэд ил тод байршуулсан шүү дээ. Хэн ч ороод харах боломжтой. Монгол дахь бидний бизнесийн ил тод үйл ажиллагааг олон улсын төрийн бус байгууллагууд хүртэл үнэлж, сайшаасан юм шүү. Тэгэхээр ажлын хэсэг гэрээг уншиж судлан, хэрэгтэй бол өөрийн биеэр ирж бодит нөхцөл байдалтай танилцаад Монголын нийт ард иргэдэд үнэн мэдээлэл өгөх нь зүйтэй.

• Гэрээний дагуу бид олон улсын 15 агентлагаас зургаан тэрбум ам.доллар зээлж, долоон мянган ажилтан шинээр авах боломжтой болсон.

• Гүний уурхайг ашиглалтад оруулснаар Монголын ДНБ-ий 30-40 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээнэ.

• "Оюутолгой"-н гэрээг манай вебсайтаас хэн ч ороод харах боломжтой.

Улс төрийн зорилготой ор үндэсгүй мэдээлэл гадуур их байна. УИХ-ын ажлын хэсэг энэ бүх мэдээллийг няцааж, хүмүүст бодит баримтыг дэлгэх гол түлхүүр гэж харж байна. “Оюутолгой”-н далд уурхай болон холбогдох бусад гэрээ үнэхээр сайн болсон. Гэрээг байгуулахад тухайн үеийн Засгийн газраас итгэмжлэгдсэн өндөр дээд албаны хүмүүс оролцсон. Энэ гэрээ улс орны хөгжилд сайнаар нөлөөлсөн. Монголын Засгийн газар “Оюутолгой”-н 34 хувийг эзэмшдэг, гэхдээ нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Тэгээд дээрээс нь татвар болон бусад хэлбэрээр ашгаа хүртсээр байгаа. Гэтэл Turquoise Hill Resources болон Rio Tinto өнөөг хүртэл нэг ч цент аваагүй байна. Зарим нэг хүн энэ их ашгийн тухай ярихыг ч хүсэхгүй байна. Гэхдээ УИХ-ын ажлын хэсэг энэ мэдээллийг олонд хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Муулаад байгаа гэрээ нь энэ их хөрөнгө оруулалтын үндэс суурь гэдгийг мартаж болохгүй. Бидний ажиллах улс оронд хуулийн хэрэгжилтийг хангаж, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийг хүндэтгэн үзэж байгаа эсэх нь чухал. Энэ нь бидний хөрөнгө оруулах үндэс суурь, орчин нөхцөл. Ийм нөхцөлд л цаашдын хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааг өрнүүлэх учиртай. Тиймээс хөрөнгө оруулалт, уурхайн ажиллагааг үргэлжлүүлэхэд гэрээ хамгаас чухал. Гэрээтэй холбоотой ямар нэг асуудал цаашдын хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулах юм.

-УИХ-ын ажлын хэсэгтэй уулзаа юу. Уулзалтууд хэр үр дүнтэй байна вэ?

-Миний хувьд цөөн улстөрчтэй биечлэн уулзсан. Манай багийн гишүүд УИХ-ын ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байгаа. Засгийн газар дөрвөн ч ажлын хэсэг байгуулаад байна. Зээлийн хүү, татварын акт, цахилгаан станц, дагавар хотын бүтээн байгуулалтыг тус тус хариуцсан ажлын хэсгүүд юм. Манай хүмүүс ажлын хэсэгтэй нягт хамтран ажиллаж, хүссэн мэдээллийг өгч байна. Ажлын хэсэг олон талын мэдээлэл шаардаж, бид ч ил тод байхыг хичээж байна. Ажлын хэсгийн зарим гишүүн өөрийн биеэр уурхайн үйл ажиллагаатай ч танилцсан. “Оюутолгой”-н гүний уурхай дэлхийн олборлолтын салбарын хамгийн нарийн бүтэцтэй цогцолбор байгууламжид тооцогдоно. Дэлхийн тэргүүний цөөн хэдэн компанийн ашигладаг технологийг бид нэвтрүүлээд байгаа. Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл дэлхийд зэсийн олборлолтоор гуравт орох төлөвтэй байна. Энэ амжилт, бүтээн байгуулалт тэнгэрээс унаад ирээгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу бидний нөр их хөдөлмөрөөр бүтээсэн ажил. Гэрээний дагуу бид олон улсын 15 агентлагаас зургаан тэрбум ам.доллар зээлж, долоон мянган ажилтан шинээр авах боломжтой болсон. Ингэснээр бид гүний уурхайн төслийн дэлхийн шилдэг туршлага, технологийг Монголд нэвтрүүлэх боломжтой боллоо. Гүний уурхайг ашиглалтад оруулснаар Монголын ДНБ-ий 30-40 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээнэ. Тиймээс бид хийсэн зүйлдээ бахархалтай байгаа. Бидний бүтээн байгуулалтыг үзсэн хүнд мөн бахархах сэтгэл төрнө гэдэгт итгэлтэй байна.

-Татварын акт тавьсан явдал, улс төрийн бусад маргаан уурхайн үйл ажиллагаанд нөлөөлсөн үү?

- Татварын акт бол удирдлагын асуудал. Уурхайн удирдлага, ажилтнууд өмнөх ажилдаа, аюулгүй ажиллагаанд анхаарах хэрэгтэй. Манай мэргэжилтнүүд Засгийн газартай татварын актын талаар санал солилцсон. Өнгөрсөн жилүүдэд манай байгууллага шилдэг татвар төлөгчөөр шалгарсан. Аудитын байгууллага ирж шалгаад, нэмэлт 155 сая ам.долларын татвар ногдуулсан. Бид таван сая ам.доллар татварт төлсөн. Харин 150 сая ам.долларыг бид зөвшөөрөөгүй. Учир нь ийм татварын хэмжээг гэрээнд заагаагүй. Асуудлыг шийдэхийн тулд ил тод байх нь чухал. Энэ тал дээр олон улсын туршлагыг харж болно. Гэрээ хэлэлцээрийн асуудлаар ямар нэг маргаан үүсвэл гуравдагч этгээд, арбитрт ханддаг. Бид Австралийн арбитрын байгууллагын татварын албанд хамаардаг.

-Арбитрт аль хэдийнэ хандсан гэсэн үг үү?

-Үгүй, гэхдээ бид зөвшилцөлд хүрч чадахгүй бол арбитрт хандана гэдгээ Монголын Засгийн газарт анхааруулаад байгаа.

-Эцсийн цэг нь?

-Манай хүмүүс яриа хэлэлцээр хийсээр байна. Бид зөвшилцөлд хүрэх нь чухал.

“Оюутолгой”-д ажиллаж буй 14 мянган ажилтны 94 хувь нь монголчууд
-“Оюутолгой”-г чиглэсэн улс төрийн маргаан гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын явцад нөлөөлөөгүй гэж ойлголоо?

-Одоохондоо товлосон цаг хугацааны дагуу ажиллаж байна. Далд уурхайн анхны тулгуур баганаа л тавиад байна шүү дээ. Эрсдэл огт байхгүй гэж хэлэхгүй. Энэ бол үнэхээр нүсэр том цогц төсөл. Бид ганцаараа энэ төслийг хэрэгжүүлж чадахгүй. Орон нутгийн төдийгүй нийт иргэдийн дэмжлэг, Засгийн газар, парламентын хамтын ажиллагаа бидэнд хэрэгтэй. Бидэнд ажлаа хийх боломж, таатай нөхцөл хэрэгтэй байна. Гэтэл өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал үнэхээр түгшүүртэй байна.

-Rio Tinto уул уурхайн зарим төслөөсөө гарч эхэлсэн. Тухайлбал нүүрс. Энэ үед “Оюутолгой” гэх мэт зэсийн төслүүд компанид хэр чухал вэ?

-Rio Tinto-гийн хувьд зэс чухал салбар. Энэ салбарт хөрөнгө оруулсан манай хамгийн томоохон төсөл бол “Оюутолгой”. Зэсийн салбар ирээдүйтэй, зах зээл нь өргөн. Дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ жилд гурван хувийн өсөлттэй байгаа учраас ирээдүйтэй гэж үздэг. Дэлхийн олон оронд аж үйлдвэрийн салбар хөгжиж байна. Аж үйлдвэрт тоног төхөөрөмж хэрэгтэй. Тоног төхөөрөмжийн эд ангийг зэсээр хийдэг. Олон улсад хөдөөгөөс хотыг чиглэх хөдөлгөөн эрчимжиж, барилга, орон сууц эрс нэмэгдэж байна. Барилгын цахилгаан утас, сүлжээнд зэс хэрэгтэй. Техник технологи хөгжиж, цахилгаан автомашин ихээр үйлдвэрлэх боллоо. Улс орнууд сэргээгдэх эрчим хүчний салбарыг сонгож байна. Энэ бүгд нь зэсийн эрэлт хэрэгцээг улам нэмэгдүүлэх хүчин зүйл болно. Тэгэхээр энэ салбарт худалдан авагчид биш ханган нийлүүлэгч талд илүү ашиг харагдаж байгаа биз. Бидний ажигласнаар энэ салбарын томоохон тоглогчид шинэ уурхай болон бусад төсөлд хангалттай хөрөнгө оруулаагүй байгаа. Уул уурхайн салбар хатуу ширүүн, компаниуд татан буугдаж, шинээр мэндэлж байдаг. Шинэ шинэ төсөлд тогтмол хөрөнгө оруулж байж оршин тогтноно. Тэгж чадахгүй бол дампуурна. Дэлхийн хэмжээнд зэс олборлолтын салбарт сүүлийн үед дорвитой хөрөнгө оруулалт хийсэн компани байхгүй гэж хэлж болно. Тэгэхээр энэ их эрэлт хэрэгцээг хэн хангах вэ? Эрэлт өндөр, нийлүүлэлт хангалтгүй болно гэдгийг баталгаатай хэлэх байна. Өндөр эрэлттэй байх учраас цаашид үнэ ханш нь тогтвортой байх нь мэдээж. “Оюутолгой”-н далд уурхай үнэхээр таатай цаг мөчид ашиглалтад орох төлөвтэй байгаа. Бид бүтээгдэхүүнээ гаргахад дэлхийн зах зээл дээрх зэсийн эрэлт өсөлттэй, үнэ ханш нь өндөр байх болно.

-“Оюутолгой” уурхайн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ. Уурхайд түшиглэсэн хот байгуулах асуудал удтал яригдсан?

-Би Ханбогдод очиж, тэндхийн бүтээн байгуулалтыг хараад сэтгэл сэргэсэн. Тэнд юу ч хийгээгүй байна гэсэн улстөрчдийн яриаг та сонссон л байх. Тэнд юу ч хийхгүй байгааг өөрсдөө очиж харсан юм болов уу, асуух юмсан. Очиж л үзэхгүй бол Rio Tinto “Оюутолгой”-д чухам юу хийж бүтээснийг харах боломжгүй шүү дээ. Бид үнэхээр их зүйлийг хийж бүтээсэн. Хотхоны дэд бүтцийг байгуулахад бид оролцсон. Бид ус цэвэршүүлэх байгууламж бий болгосон. Орон нутгийн малын эмнэлэгт тусламж үзүүлсэн. Сургуулиуд байгуулсан. Хотхоны ирээдүйн хөгжилд нэн чухал хэрэгтэй дэд бүтцийг байгуулсан. Хотхон сүүлийн 10 жилд өргөжин тэлж, хүн ам нь гурав дахин нэмэгдсэн. Гэхдээ манайх барилгын компани биш. Хот байгуулах нь бидний ажил биш. Засгийн газар болон хувийн барилгын компаниуд гэж тусдаа байна. Харин бид дэмжиж болно.

-Хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн төсөл нь танай хөрөнгө оруулалтын үндэс суурь гэж та хэллээ. Популистууд гэрээг өөрчлөх хэрэгтэй гэдэг. Парламентын сонгууль дөхөх тусам ийм яриа олширно. Энэ нь танай компанийн хувьд ямар эрсдэлтэй вэ?

-Бид танай улсад хөрөнгө оруулж байна. Монголын ард иргэд, хувь эзэмшигчдийн хувьд хамгийн чухал нь тэвчээртэй хүлээх. Тогтворгүй, түгшүүртэй нөхцөлд хөрөнгө оруулах ямар ч боломжгүй. Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх боломжгүй. Гэрээг хүндлэн дээдэлж, дагаж мөрдөж байж хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ. Энэ гэрээний тусламжтай бид цаашид их зүйлийг хамтдаа бүтээнэ шүү дээ. Тухайлбал. цахилгаан станц байгуулах үүргийг бид хүлээсэн. Энэ станц нь Тавантолгойн нүүрсээр Оюу Толгойг цахилгаанаар хангана. Энэ бүхнийг бид ганцаар хийж чадахгүй, төр засгийн дэмжлэг, зөвшөөрөл чухал. Гэтэл өнөөдөр төр засгийн дэмжлэг авах тал дээр асуудалтай байна. Гэхдээ бид гэрээний дагуу Монгол Улсад хийх зүйлээ хийнэ. Үүнийг хийхэд гэрээг өөрчлөөд байх шаардлага огт байхгүй

-Гэрээнээс хүртэх үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд юу хийх вэ?

-Бид БНХАУ-ын ӨМӨЗО-оос цахилгаан авч жилд 120-140 сая ам.доллар төлдөг. Хэрэв цахилгаан станц байгуулчихвал энэ мөнгө дотоодод үлдэнэ. Цаашид илүү олон хүн ажилд авч, дотоодын компанитай гэрээ байгуулж болно. Одоогоор “Оюутолгой”- той гэрээтэй компаниудын 85 хувь нь дотоодынх байна. Манай байгууллага Монголын эдийн засгийг солонгоруулан хөгжүүлэхэд анхаардаг. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж, энэ чиглэлийн төсөл, санаачилгыг дэмждэг.

-Хөрөнгө оруулалтаас өгөөж хүртэх хугацаагаа наашлуулах нэг шийдэл нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлэх. Катодын цэвэр зэс үйлдвэрлэх боломж ...?

-Зэс хайлуулах үйлдвэр байгуулах талаар судалж, Засгийн газарт өнгөрсөн наймдугаар сард танилцуулсан. Энэ үйлдвэр ашигтай ажиллах нь эргэлзээтэй байгаа. Монголын газарзүйн байршил үүнд нөлөөлж байна. Тийм учраас хайлуулах үйлдвэрт хөрөнгө оруулахаас татгалзсан байр сууриа бид Засгийн газарт илэрхийлсэн. Засгийн газар стратегийн зорилгоор үйлдвэрээ байгуулж болно. Тэгвэл бид гэрээний дагуу зэсийн баяжмалаа дэлхийн зах зээлийн үнээр нийлүүлэхэд бэлэн байгаа.



Нийтэлсэн огноо2018-06-18