1 IRKUTSK REGION SUPPLIES USD 31 MILLION PRODUCTS TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/11/20      2 27 PARLIAMENT MEMBERS SUBMIT PETITION ON CABINET DISSOLUTION WWW.ZGM.MN PUBLISHED:2018/11/20      3 AIRBNB IS USING WHAT3WORDS TO LIST STAYS WITH MONGOLIAN NOMADS WWW.TECHCRUNCH.COM PUBLISHED:2018/11/20      4 LOCAL PRECIOUS METAL ASSAY LABORATORY PURIFIES 99 KG OF GOLD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/11/20      5 LEGISLATOR OF MONGOLIA'S RULING PARTY SUBMITS PROPOSAL ON DISMISSING GOVERNMENT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/11/20      6 SHOCK DECISION: CHINA CLOSES BORDER TO COAL IMPORTS FROM MONGOLIA WWW.NEWS.MN PUBLISHED:2018/11/20      7 STRATEGY INTRODUCED TO FOSTER PRIVATE SECTOR IN WESTERN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/11/20      8 MONGOLIA TO STRENGTHEN ECONOMIC TIES WITH RUSSIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/11/19      9 VOLKSWAGEN TO SPEND $50 BILLION ON ELECTRIC CAR 'OFFENSIVE' WWW.CNN.COM PUBLISHED:2018/11/19      10 HABITABILITY OF MONGOLIA UNDER THREAT FROM CLIMATE CHANGE WWW.ADELAIDENOW.COM.AU PUBLISHED:2018/11/19      ЭРЧИМ ХҮЧНИЙ ИХ АЧААЛАЛ 973 МВТ-Д ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/11/20     ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ БИЧИГ ӨРГӨН БАРЬСНЫ ДАРАА "ГЭРЭГЭ" БОНДЫН ХАНШ БУУРЛАА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/11/20     ХАЙНАНЬД ЗУГААЛАХ ГЭСЭН МОНГОЛЧУУД УЛААН-ҮҮДЭЭС НИСЭХ ТАСАЛБАРЫГ ХУУ ХАМЖ БАЙНА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/11/20     ГАШУУНСУХАЙТ БООМТ: ЖОЛООЧ НАРЫН МЭДЭЭЛЛИЙГ УРЬДЧИЛАН ЯВУУЛАХ БАЙДЛААР АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР БНХАУ-ТАЙ ТОХИРОЛЦЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/11/20     ЗАМЫН НӨХӨӨС, 100 ГАРУЙ ТӨРЛИЙН РЕЗИНЭН БҮТЭЭГДЭХҮҮН ДОТООДОД ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/11/20     АЛТНЫ ОЛБОРЛОЛТ ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИЖ БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/11/20     МОНГОЛЫН АНХНЫ ХУВИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ХОЁР ДАХЬ БҮТЭЭГДЭХҮҮН: “ПАРК ТАУН” БОНД WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/11/20     МОНГОЛ, ОХУ-ЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/11/20     БНХАУ-ЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ҮЗЭСГЭЛЭН БНХАУ-ОХУ-ЫН БИЗНЕСИЙН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/11/19     АМЧАМ МОНГОЛ 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРЛАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2018/11/19    

"Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллага зорилтот бүлгийн 3500 өрхийг ядуурлаас гаргана www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас “Зорилтот бүлгийн 3500 өрхийг ядуурлаас гаргаж, амьжиргааг нь дээшлүүлнэ” хэмээн өнөөдөр болсон “Ядуурал, гарц ба арга зам” зөвлөгөөний үеэр тодотгов.

Уг хурлыг ХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/ болон “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран зохион байгууллаа.

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Техникийн дэмжлэг туслалцааны салбарын үндэсний зохицуулагч Т.Энхцэцэг хэлэхдээ, “Ядуурал, гарц ба арга зам” төслийн хүрээнд 2017-2019 онд зорилтот бүлгийн 3500 өрхийг ядуурлаас гаргахаар төлөвлөсөн. Уг төсөл 2017 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор 600 гаруй өрх ядуурлаас гараад байна. Мөн бид туршилтын төслийг 2016 онд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 250 өрхийн дунд хэрэгжүүлсэн. Үүнээс нийт 249 нь ядуурлаас амжилттай гарч чадсан. Эдгээр айл өрхийн 50 хувь нь 3-4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүд байсан бол 50 хувь нь бүрэн дунд боловсролтой, цөөн хувь нь дээд боловсролтой байв.
Нэн ядуу түвшний айл өрхүүд төрөөс халамж үйлчилгээ үргэлж нэхдэг, залхуу хойрго гэх үзэл нийгэмд тархсан байдаг. Харин тэд ажил хийж, тогтвортой амьжиргаатай болохыг маш их хүсдэг. Гэвч хаана, хэнд хандахаа мэдэхгүйгээс болж олон жил ядуу гэдэг нэр зүүн амьдарч байна” гэв.
ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, “Ядуурлыг бууруулахын тулд ажилгүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилж байгаа. Мөн Монгол Улсад залуу малчид тун цөөрсөн. Тэднийг төр засгаас дэмжиж байгаа бөгөөд залуу малчдад 3-5 сая төгрөгөөр малжуулах ажлыг хийж байна

Уг төсөл ядуу өрхүүдийн хүнс тэжээлийн хомсдлыг арилгаж, тогтвортой амьжиргаанд хүргэх, нийгэм халамжийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чиглэж байгаа юм. ҮСХ-ноос 2016 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын ядуурлын түвшин 29.6 хувь буюу 907.5 мянган хүн ядууралд өртсөнийг тогтоожээ.



Нийтэлсэн огноо2018-06-19