1 FOREIGN RELATIONS OF MONGOLIA’S ROAD TRANSPORT SECTOR BROADENING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/21      2 MONGOLIA EXPRESSES READINESS TO CONTRIBUTE TO STRENGTHENING ASIA-EUROPE COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/21      3 OYU TOLGOI FUNDED 35.1 KM ROAD OPENS IN KHANBOGD WWW.GOGO.MN PUBLISHED:2019/02/21      4 POLYMER BITUMEN TO BE DOMESTICALLY PRODUCED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/21      5 KHURELBAATAR CHIMED: 319 ENTITIES DREW LOANS FROM TWO FUNDS WWW.ZGM.MN PUBLISHED:2019/02/21      6 CONSTRUCTION OF TAVANTOLGOI-GASHUUNSUKHAIT ROAD TO BE INTENSIFIED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/20      7 OVER 30 MEASURES PLANNED FOR REDUCTION OF ENVIRONMENTAL POLLUTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/02/20      8 MONGOLIA SAYS IT EARNS OVER 169 MLN USD FROM COAL EXPORTS TO CHINA IN JAN WWW.HELLENICSHIPPINGNEWS.COM  PUBLISHED:2019/02/20      9 RUSSIA’S GAZPROM TO START CHINA GAS PIPELINE BY DECEMBER 1 WWW.RT.COM PUBLISHED:2019/02/20      10 MONGOLIA'S FOREIGN TRADE UP 41.6 PCT IN JAN. WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/02/20      УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГАД ЗОРИУЛЖ 12.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСВӨӨС ГАРГАХААР БОЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/02/21     2018ОНД ЦАГААН БУДАА , ЭЛСЭН ЧИХЭР , ТАХИАНЫ МАХНЫ ИМПОРТ 24-32 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/21     ДЦС IV: 2018 ОНД НИЙТ АШИГ 4.7 ДАХИН ӨСӨЖ , 4.48 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛСОН WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/21     ТУСГАЙ САНГУУДААС ГАРГАСАН ЗЭЭЛИЙН 100 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ХУГАЦАА ХЭТЭРСЭН ӨР БОЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/21     МОНГОЛ УЛСЫН БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН ИНДЕКС СҮҮЛИЙН 12 САРД АНХ УДАА УНАЛТЫН БҮСЭД ШИЛЖИВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/21     2018 ОНД ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ БҮЛГИЙН ХЭРЭГЛЭЭ ЯДУУ БҮЛГИЙНХНЭЭС 5.1 ДАХИН ИХ БАЙВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/02/21     ХОВД ГОЛД ОСОЛДСОН 6 НАСТАЙ ХҮҮХДИЙН ЭРЛИЙГ ЗОГСООЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/02/21     ДБНХ-НООС П.ОРХОНЫ БАРИЛДАХ ЭРХИЙГ 4 ЖИЛЭЭР ХАСАВ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/21     УУХҮЯ: II САРЫН БАЙДЛААР НИЙТ НУТАГ ДЭВСГЭРИЙН 5.6 ХУВЬД АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗ ОЛГОСОН WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/02/20     300 ОРТОЙ ТӨРӨХ ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80%-Д ХҮРЧ ГУРАВДУГААР САРЫН 1-НЭЭС ДУЛААНД ХОЛБОГДОХООР БОЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/02/20    

“Олон удаа зорчих виз олголтыг нэмэгдүүлнэ” www.unuudur.mn

УИХ-ын дарга М.Энхболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзав. УИХ-ын дарга М.Энхболд, Элчин сайд нар өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, парламент хоорондын хамтын ажиллагааг гишүүд, бүлэг, Тамгын газар хооронд өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь чухал ач холбогдолтой гэв.

Ноён Жон Жэ Нам иж бүрэн түншлэлийн зарчмаар хөгжиж буй харилцаагаа ойрын үед стратегийн түвшнийх болгон шат ахиулах нь чухал байгаа гэж онцолсныг УИХ-ын дарга М.Энхболд дэмжиж буйгаа илэрхийлэв. Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлыг баталгаажуулах чиглэлээр БНСУ, тус улсын Төрийн тэргүүн Мүн Жэ Иний гаргаж буй санаачилга, хүчин чармайлт, гарч буй нааштай үр дүнг өндрөөр үнэлж байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд илэрхийлсэн бол, Солонгосын хойгт эв найрамдлыг тогтоох, харилцан ойлголцол, зөвшилцлөөр асуудлыг шийдвэрлэх үйлсэд Монгол Улсын оруулж буй хувь нэмэрт талархаж байгаагаа ноён Жон Жэ Нам онцоллоо. Тэрбээр БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийх төлөвлөгөөтэй байгааг энэ үеэр мэдээлэв.

Элчин сайд аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг дэмжих, үүний тулд агаарын тээврийн салбарт байгаа зарим бэрхшээлийг хөнгөвчлөх саналыг УИХ-ын даргад хандан тавилаа. Тэрбээр “БНСУ-аас манайд жилд 70 мянга орчим хүн жуулчилж байна. Монголд ирэх хүсэлтэй хүмүүс цаана нь зөндөө бий. Дээрх тоо хэдэн зуун мянгад хүрнэ гэдэгт би итгэлтэй байна. Гэтэл нислэгийн тоо хязгаарлагдмал, тийзний үнэ өндөр байгаа нь саад болдог. Тиймээс УИХ-ын дарга Та энэ асуудалд тусгайлан анхаарал хандуулж өгнө үү” гэсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Засгийн газраас агаарын тээврийн салбарыг либералчлах хууль, тогтоомжийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Энэ асуудлыг парламентаар хэлэлцэн шийдвэрлэх хүрээнд Таны тавьсан хүсэлт шийдэгдэх боломж бүрдэнэ гэж найдаж байна гэв. “Монголчууд ч гэсэн БНСУ-д зочлох ихээхэн сонирхолтой байдаг. Таныг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд манай иргэд Солонгос улсад визгүй зорчих боломж бүрдвэл Таны нэр Монгол-БНСУ-ын харилцааны түүхэнд тодоор бичигдэж үлдэх болно. Энэ бол шийдэж болох асуудал гэж би бодож байна. Үүнд анхаарлаа хандуулахыг танаас хүсье” гэж тэрбээр хэлэв. Элчин сайд Жон Жэ Нам УИХ-ын даргын дэвшүүлсэн асуудлуудад онцгой анхаарна гэдгээ тэмдэглээд “Таны санал, хүсэлтийг миний бие нэг ёсны “гэрийн даалгавар” гэж хүлээн авч байна” гэлээ.

БНСУ-д зорчих виз олгож буй өнөөгийн байдал, зарим хүндрэл бэрхшээлийн талаар Элчин сайд танилцуулаад, “Монголчуудыг БНСУ-д визгүй зорчдог болгохын төлөө ажиллана. Гэхдээ энэ асуудал олон шат дамжлагатай, амаргүй ажил гэдгийг ойлгоорой. Юуны өмнө олон удаа зорчих виз олголтыг нэмэгдүүлэх, ялангуяа бизнес эрхлэгчдэд энэ боломжийг эхний ээлжинд бүрдүүлж өгөх зорилготой байгаа. Энэ талаар ойрын үед сайхан мэдээ дуулгана гэж амлая. Эл асуудлыг шийдчихвэл визгүй зорчих боломжид дөхөж очих болно” гэлээ.



Нийтэлсэн огноо2018-06-21