1 MONGOLIA-CHINA AGREE TO COLLABORATE IN INCREASING MEAT EXPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/09/21      2 U.S. AND MONGOLIA SEEK TO STRENGTHEN ECONOMIC RELATIONSHIP WWW.STRTRADE.COM PUBLISHED:2018/09/21      3 MONGOLIA, U.S. LEADERS DISCUSS BILATERAL TIES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/09/21      4 BELT AND ROAD SIGNIFICANT TO MONGOLIA, PEOPLE AROUND WORLD -- ACADEMIC WWW.ENG.YIDAIYILU.GOV.CN PUBLISHED:2018/09/21      5 PETRO MATAD UPDATES MONGOLIA EXPLORATION WWW.OGJ.COM PUBLISHED:2018/09/21      6 RIO TINTO’S EXIT FROM COAL PAYS OFF, TO RETURN $3.2B FROM SALES PROCEEDS TO SHAREHOLDERS WWW.MINING.COM PUBLISHED:2018/09/21      7 OPENING CEREMONY OF SAINSHAND SALKHIN PARK HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/09/21      8 ALIBABA’S MA SAYS TRUMP’S TRADE WAR ‘DESTROYED’ HIS PROMISE TO CREATE JOBS FOR 1MN AMERICANS WWW.RT.COM  PUBLISHED:2018/09/21      9 LEGAL DISPUTE OVER EMC OWNERSHIP COMES TO AN END WWW.ZGM.MN PUBLISHED:2018/09/20      10 ERDENES TAVAN TOLGOI REVENUE SURGES DUE TO HIGHER COAL PRICES WWW.NEWS.MN PUBLISHED:2018/09/20      НУРАХ ДӨХСӨН БАЙРУУДЫГ ШИНЭЧЛЭХ КОМПАНИ ОЛДОХГҮЙ БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     МОНГОЛ УЛС ВАШИНГТОН, ПЁНЬЯНЫ ХЭЛЭЛЦЭЭРТ ЗУУЧЛАХАД БЭЛЭН ГЭДГЭЭ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     УЛСЫН ХЭМЖЭЭНД 85.3 МЯНГАН ТОНН ТӨМС ХУРААН АВААД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     ЗГ: БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ УСНЫ НӨӨЦИЙГ САЙЖРУУЛАХ, ХЭРЭГЛЭСЭН УСЫГ БУЦААН АШИГЛАХАД ЗАРЦУУЛНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     ҮСХ: УЛААНБААТАРТ АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН УЛСЫН ДУНДЖААС 121.7 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ИХ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН XII УУЛЗАЛТААР ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     2019 ОНЫГ МОНГОЛ, АМЕРИКИЙН ЗАЛУУЧУУДЫН ЖИЛ БОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     УУРХАЙЧДЫН АЖЛЫН БАЙР НЭМЭГДЭЖ, ЦАЛИН ӨСЧ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/09/20     “ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВИЙН ӨМЧЛӨЛ ТОЙРСОН ХУУЛЬ ЗҮЙН МАРГААН ЭЦЭС БОЛЛОО WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/09/20    

Х.Баттулга: Тусгаар тогтнол бол иргэн бүрийн сэтгэлд оршиж, зориг эрмэлзлээр дархлагддаг www.eagle.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр тохиож буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж үг хэллээ.

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын сайд нар, УИХ-ын гишүүд, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, Олон улсын байгууллагын төлөөлөгч, албаны бусад хүмүүс болон иргэд, жуулчид оролцов.

Төрийн далбааны өдрийг Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар болсон бөгөөд 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баярын энэхүү өдөр Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиуд цэргийн ёслолын жагсаал хийдэг уламжлалтай болсон юм.

Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Монголчууд аа,

Зэвсэгт хүчний дайчид аа, офицер, генералууд аа

Зочид оо,

Та бүхэнд Монгол Улсын Төрийн далбааны өдрийн мэндийг хүргэе.

Төрт ёсны гурван их бэлгэдэл нь эртнээс Төрийн далбаа, Төрийн сүлд, Төрийн дуулал байж ирсэн. Монголчууд бид төрт ёсны өнө эртний түүхтэй ард түмэн билээ. Азийн анхны төрт улсуудыг байгуулж явсан бидний өвөг дээдэс, домогт нүүдэлчид улсын туг далбаа, туг сүлдээ сүслэн дээдэлж, гүн хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай билээ.

Энэ уламжлалыг орчин цагийн хандлага, соёлтой нийцүүлэн 2009 оноос албан ёсоор Төрийн далбааны өдрийг тэмдэглэх болсон. Монголчууд олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд ялалтаа тунхаглан омогшиж бахархахдаа, улс орноо төлөөлөн дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэхдээ, эх орноороо бахархаж, эх түүхээ хайрлахдаа алтан соёмбот далбааныхаа дор нэгддэг. Бид нэгдэн нягтрах, урагшлан хөгжих эрмэлзэл, нэгэндээ хүч дэм өгөх, сэтгэл зүрхээ чангалж, урам авах үедээ энэ л тугийн дор нэгддэг.

Энэ жилийн Төрийн далбааны өдрийн өмнөхөн “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль” батлагдлаа. Хуулиар иргэдийн эх орноо батлан хамгаалах үүргийн талаарх Үндсэн хуулийн заалт амьдралд бүрэн утгаараа хэрэгжих нөхцөл бүрдэж байгаа юм. Иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын орон нутгийн хамгаалалтын бүрэн эрх, чиг үүргийн уялдаа хангагдаж, батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо цогцоор хангагдах эрх зүйн үндэс бүрдлээ. Зэвсэгт хүчний албан хаагчид, Монгол Улсын иргэд та бүхэн эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангахад өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаа. Эх орон, тусгаар тогтнол бол иргэн бүрийн сэтгэлд оршиж, монгол хүн бүрийн зориг эрмэлзлээр дархлагддаг ариун нандин зүйл билээ. Үүнийг нэгтгэж, хийморьлож, дэрвэж байдаг алтан соёмбот Төрийн далбаа бол бидний хүндлэл, Монгол Улсын тусгаар тогтнолын илэрхийлэл юм. Энэ далбаа үеийн үед хөх тэнгэртээ ихэмсэгээр намирч байх болно.

Нийт монголчууддаа, Монгол оронд зочлон ирсэн анд нөхөд, жуулчдад Монгол Улсын Төрийн далбааны өдрийн мэндийг дахин дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс бадран хөгжих болтугай.

Ура нөхөд өө” гэв.

Цэргийн ёслолын жагсаалд:

Зэвсэгт хүчний жанжин штабаас хоёр рот
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, түүний харьяа ангиудаас дөрвөн рот
Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал, түүний харьяа ангиудаас хоёр рот
Үндэсний батлан хамгаалахын их сургуулиас гурван рот
Зэвсэгт хүчний анги, байгууллагаас таван рот
Хил хамгаалах Ерөнхий газраас нэг рот
Дотоодын цэргийн нэг рот
Онцгой байдлын Ерөнхий газраас хоёр рот
Цагдаагийн Ерөнхий газраас нэг рот
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас нэг рот
Хууль сахиулахын их сургуулиас гурван салбар
Улаанбаатар цэргийн хүрээний хүндэт харуул
Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн гээд нийт 2000 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаагаас 200 орчим эмэгтэй цэргийн алба хаагч, 260 гаруй хугацаат албаны түрүүч байлдагч, 200 гаруй сонсогч цэргийн ёслолын жагсаалд оролцлоо.



Нийтэлсэн огноо2018-07-10