1 US TRADE WAR COULD COST GLOBAL ECONOMY $430 BILLION, IMF WARNS WWW.RT.COM PUBLISHED:2018/07/18      2 US PLANS G7 TALKS ON CHINA WWW.NHK.OR.JP PUBLISHED:2018/07/18      3 GOOGLE HIT WITH RECORD EU FINE OVER SHOPPING SERVICE WWW.BBC.COM PUBLISHED:2018/07/18      4 TURQUOISE HILL ANNOUNCES SECOND QUARTER 2018 PRODUCTION AND COMPLETION OF SHAFT 5 WWW.GOGO.MN PUBLISHED:2018/07/18      5 DEVELOPMENT OF BILL ON CIVIL SERVANT CODE OF CONDUCT FINALIZED WWW.GOGO.MN PUBLISHED:2018/07/18      6 CRUDE OIL EXPORTS GENERATED 94.3 BILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2018/07/18      7 MONGOLIAN PRESIDENT SUMMONS IRREGULAR PARLIAMENTARY SESSION WWW.NEWS.MN PUBLISHED:2018/07/18      8 JEFF BEZOS IS NOW WORTH MORE THAN BILL GATES AND LARRY PAGE COMBINED WWW.CNN.COM PUBLISHED:2018/07/17      9 APARTMENT COMPLEX FOR YOUNG FAMILIES UNDER CONSTRUCTION IN ERDENET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/17      10 NUM GRADUATES INVITED TO WORK FOR TOSHIBA CORPORATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/07/17      ХҮН АМЫН ШИЛЖИЛТ ЭРДСИЙН ХАНШ ДАГАН ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/19     ГЕРМАНЫ “ЧИНГИС ХААН” ХАМТЛАГ ИРЭХ ОНД МОНГОЛД ТОГЛОЛТОО ХИЙНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     АНУ, ОХУ ХҮЙТЭРСЭН ХАРИЛЦААНДАА ЦЭГ ТАВИЛАА WWW.UBINFO.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     ХУДАЛДААНЫ ДАЙН ХЯТАДЫН КОМПАНИУДАД НӨЛӨӨЛЖ ЭХЭЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     МОНГОЛД 92 ОРНЫ 9.6 МЯНГАН ГАДААДЫН ИРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     ГАДААД ХУДАЛДААНЫ НИЙТ БАРАА ЭРГЭЛТ 6,3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     ЕВРОПЫН ХОЛБОО ЯПОН УЛСТАЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ЭРЧ СУЛАРЧЭЭ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 3.8 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/18     ОЛОН УЛСЫН ИННОВАЦИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 53-Т ЖАГСЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/07/17    

Монголын эдийн засгийн бүтэц эмзэг хэвээр байна www.gogo.mn

Монголын эдийн засаг эргэн сэргэж буйг Дэлхийн банк цохон тэмдэглэв. Нүүрсний салбарын идэвхжил, хувийн хөрөнгө оруулалт, зах зээлийн орчин сайжирснаар эдийн засагт 2017 онд хүлээж байснаас хүчтэй сэргэлт гарсан. Эдийн засгийн өсөлт ийнхүү эрчээ авах зуур төсвийн болон төлбөрийн тэнцлийн алдагдал хумигдаж, Засгийн газрын өр бага зэрэг буурсан билээ. Дэлхийн банкнаас гаргасан энэ удаагийн тайлан эдгээр үзүүлэлтийг тодотгосон юм.

Тухайлбал, уул уурхайн салбар болон хувийн хэрэглээ сэргэж байгаагаас энэ оны эхний улиралд ч эдийн засгийн өсөлт сайн байсныг Монгол дахь Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсон онцлов. Эдийн засаг ирэх онд үргэлжлэн сайжрах төлөв харагдаж байна. Тус банкны зүгээс манай улсын богино болон дунд хугацааны эдийн засгийн хөгжлийг өөдрөгөөр зураглажээ. Гэхдээ хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэхээс гадна оновчтой дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийснээр одоогийн амжилтаа цаашид хадгалж үлдэх боломжтойг тэд бас санууллаа. Эдийн засгийн өсөлт энэ онд зургаан хувь руу тэмүүлэхээр байгаа.

Хэрэв төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулж чадвал эдийн засгийн өсөлт үүнийг давахаар байна. Уул уурхайн салбарт их хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт үргэлжлэн орохоор хүлээгдэж байгаа. Гэхдээ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг төр засаг хамгаалж, хууль эрх зүйн орчин тогтвортой, тодорхой, хувийн өмчид хүндэтгэлтэй ханддаг болсноор эдийн засгаа өөд нь татах нөхцөл илүү бүрдэнэ гэдгийг Дэлхийн банк бататгав.

Өсөлт бий болоход уул уурхайн үйлдвэрлэл, үйлчилгээний салбар голлон нөлөө үзүүлэхээр байна. Дэлхийн банкны зүгээс төсвийн хөрөнгөөр хийгдэж буй улсын хөрөнгө оруулалтын хяналт, удирдлага сул байгааг шүүмжилсэн юм. Энэ нь төсвийн алдагдал нэмэгдэх ээлжит шалтгаан болж байна. Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого сүүлийн жилүүдэд алдагдаж эхэлсэн. Үүний гор эдийн засагт өр, дарамт зэрэг авчирсан юм. Үүнд Засгийн газар анхаарахгүй бол царцсан барилга, байгууламж олшрох сул талтай билээ. Энэ нь хөрөнгө оруулалт үнэгүйдэхэд хүргэдэг.

Манай улсын хөрөнгө оруулалтыг бүс нутгийн орнуудтай харьцуулахад нэлээд өндөр дүнтэй гарсныг Дэлхийн банкнаас дуулгасан юм. 2017 онд гэхэд ДНБ-ий 37 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт манай улсад хийгджээ. Гэвч улсын салбарын хөрөнгө оруулалтын үр ашиг бүс нутгийн орнуудтай харьцуулахад маш доогуур байгааг Дэлхийн банк анхааруулсан юм. Энэ байдал нь улсын өрийг нэмэгдүүлж, цаг хугацаа алдахад хүргэдэг гэв.

Улсын салбарын хөрөнгө оруулалтын бодлого, шийдвэр гаргалтаа эргэж харж сайжруулах шаардлагатайг Дэлхийн банкны монгол улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жон Паскаль Нгану онцолсон юм. 2015 он хүртэл эрчимтэй нэмэгдэж, төсвийн алдагдал, улсын төсвийн өр ихээхэн нэмэгдэхэд нөлөөлсөн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн сүүлийн таван жилийн хэрэгжилтийг нарийвчлан авч үзсэн байна. Цаашид төслийг нэн шаардлагатай, шаардлагатай гэх мэтээр сонгох, эрэмбэлэх тодорхой шалгуур үзүүлэлттэй байх нь илүү үр дүнтэйг Дэлхийн банкныхан хэлсэн юм.

Хэдийгээр эдийн засагт гэгээтэй үзүүлэлт олон байгаа боловч эмзэг байдал хэвээр байгааг сануулсан. Түүхий эдийн зах зээлээс манай улсын эдийн засаг бүхэлдээ үлэмж хамраалтай байгаа нь хямрал, хүндрэл хол биш гэдгийг Дэлхийн банк энэ удаа дахин анхааруулсан юм. Эдийн засгаа төрөлжүүлэх ач холбогдлын талаар тус банк тайлан болгондоо байнга хэлж, ярьж ирсэн. Үүнийг бодлогодоо тусгах учиртайг мөн захилаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт тодорхойлж байна.

Хэрэв “Тавантолгой” төсөл энэ ондоо багтан хөдөлж чадвал хөрөнгө оруулалтын орчинд эерэг дохио болохоор байгаа юм. Төсвийн хувьд Сангийн яам болон Засгийн газарт хамаарах бодлогын зөвлөмжийг Дэлхийн банк өгсөн бол мөнгөний бодлого чангарч болзошгүй гэв. Учир нь, хүнс, шатахууны үнэ үргэлжлэн өсөх эрсдэл байгаа нь инфляцыг цаашид алгуур өсгөх шалтгаан болохоор байна. Мөн хувийн хэрэглээ үргэлжлэн өсөхөөр байгаа тул төв банк инфляцыг хянахын тулд мөнгөний бодлогоо өөрчилж магадгүй нь. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь Дэлхийн банкны хувьд манай улсын эдийн засгийн төсөөллийг гэгээтэй өнгөөр “будах” гол шалгуур болсон байна.



Нийтэлсэн огноо2018-07-10