1 CHINA WANTS SOFT POWER. BUT CENSORSHIP IS STIFLING ITS FILM INDUSTRY WWW.CNN.MN PUBLISHED:2019/03/21      2 MONGOLIA TO BUILD NEW SPORTS COMPLEX FOR 2020 CHILDREN OF ASIA GAMES WWW.ANOCOLYMPIC.ORG  PUBLISHED:2019/03/21      3 RETURNING SIGHT TO MONGOLIANS: NEW EQUIPMENT TRANSFORMS LIVES WWW.NEWS.MN PUBLISHED:2019/03/21      4 "UB BIKE’ PROJECT CEO ARRESTED FOR CANNABIS USE WWW.NEWS.MN PUBLISHED:2019/03/21      5 MONGOLIA’S PARTICIPATION IN THE ITB AND MALAYSIA’S MISFORTUNE WWW.MONGOLIANECONOMY.MN PUBLISHED:2019/03/21      6 ERDENES MONGOL CEO MEETS REPRESENTATIVES OF ORANO GROUP OF FRANCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/03/21      7 COAL MINING COMES BACK TO THE UK WITH $218 MILLION PROJECT WWW.MINING.COM PUBLISHED:2019/03/21      8 SUMITOMO ELECTRIC RECEIVES CERTIFICATE OF APPRECIATION FROM MONGOLIA'S NATIONAL POWER TRANSMISSION GRID WWW.GLOBAL-SEI.COM  PUBLISHED:2019/03/20      9 VIEWS EXCHANGED ON IMPROVING QUALITY OF ENGLISH LANGUAGE EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/03/20      10 STANDING COMMITTEE PASSES BILLS ON FOREIGN LOANS WWW.ZGM.MN PUBLISHED:2019/03/20      ТЭНХЛЭГ ЗУУЧ: II САРД ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС 1.062 НЭГЖ БОЛЖ , ӨМНӨХ САРААС ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     “FITCH SOLUTIONS” МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТӨЛӨВИЙГ 6 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛЛАА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЦАХИМ ШИЛЖИЛТЭД БЭЛЭН БИШ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     МОНГОЛБАНКАНД ТУШААСАН АЛТНЫ ХЭМЖЭЭ 30 ДАХИН БУУРЧЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     ААНОАТ-ЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ ХҮРГҮҮЛЭВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     ЭРХ ЗҮЙН ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ ҮРГЭЛЖИЛБЭЛ 10 ТОНН АЛТ Ч АВЧ ЧАДАХГҮЙ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     ХӨШИГИЙН ХӨНДИЙ ДЭХ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     Ц.НЯМДОРЖ: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ УЛСЫН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     СЗХ “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙГ ХААЛТТАЙ ХУВЬЦААТ КОМПАНИАР БҮРТГЭЛЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/20     НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧИД НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/20    

Криптовалютын талаарх Хорооны байр суурь хэвээрээ www.gogo.mn

Иргэд төрөл бүрийн критповалютын арилжаанд оролцож байгаатай холбогдуулан арилжааны банк болон санхүүгийн байгууллагуудаас энэ талаар хэрхэн ажиллах зөвлөмж, чиглэл хүссэн хүсэлтүүд ирүүлсээр байна.

Криптовалютын эрх зүйн болон зохицуулалтын орчин Монгол Улсад бүрдээгүй байгааг санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиг үүргийнхээ хүрээнд Хороо өмнө албан ёсоор мэдэгдэж байсан.

Тухайн үеийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байгаа тул Хорооны байр суурь ч мөн хэвээрээ байгааг сануулж, 2017 оны 10 дугаар сард гаргасан мэдэгдлийг дахин толилуулж байна.

МЭДЭГДЭЛ

Санхүүгийн зах зээлийн хөгжил, тогтвортой байдлыг хангах чиг үүргийнхээ хүрээнд Хороо холбогдох хууль, тогтоомжийн дагуу үнэт цаасны, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа, санхүүгийн хэрэгслүүдийг бүртгэн баталгаажуулж, бодлогоор зохицуулдаг.

Олон улсын зах зээл дээр сүүлийн үед олноор бий болж байгаа БитКойн /BitСoin/, Итериум /Ethereum/ зэрэг криптовалютуудаар төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа юм. Японоос гаралтай БитКойн цахим орчинд гарч ирснээс хойш олон зуун криптовалют бий болоод байгаа ч дэлхийн улс орнууд бодлого, зохицуулалтын нэгдсэн шийдэлд хараахан хүрээгүй байгаа юм. Санхүүгийн зохицуулах хороо энэ чиглэлээрх дэлхий нийтийн хандлагыг ажиглан, эрх зүйн орчны судалгаа, тооцооллыг хийж байна.

Үүний хажуугаар криптовалют нэрээр олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох үйл ажиллагаа хийгдэж байгааг анхааруулж, ийм зүйлд хууртахаас сэрэмжлэхийг зөвлөж байна. Тухайлбал, Уанкойн /Onecoin/ үүний нэг жишээ юм. Тайланд, Герман, Унгар, Мальт, Хятад, Бельги, Энэтхэг зэрэг орнуудад Уанкойнтой холбоотой үйл ажиллагааг сэрэмжлүүлэх, хориглох, таслан зогсоохоо мэдэгдээд байна.

Эдгээрийн зэрэгцээ Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэл, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагааг интернет, нийгмийн сүлжээ ашиглан хууль бусаар хийх явдал цөөнгүй гарч байна. Төрийн зохицуулалтад хамаараагүй, хамаарахаас зайлсхийсэн хуулийн этгээдээс гаргаж байгаа болон зуучилж байгаа бонд, даатгагдсан бонд, хувьцаа, олон нийтийн зээл, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт зэрэг зөвшөөрөлгүй хэрэгсэлд хөрөнгө оруулж, хохирол амсахаас сэргийлэхийг нийт ард иргэддээ анхааруулж байна.

Хэрэв Та өөрийн итгэл үнэмшлээр төрийн зохицуулалтгүй, зөвшөөрөгдөөгүй санхүүгийн аливаа үйл ажиллагаанд хөрөнгө, мөнгөө оруулбал энэ нь Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа тул ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг өөрөө бүрэн хариуцахыг Санхүүгийн зохицуулах хороо албан ёсоор мэдэгдэж байна.



Нийтэлсэн огноо2018-07-16