1 THE FIRST OFFICIAL SPONSOR OF GROWTH SUMMIT ULAANBAATAR 2019 IS PETROVIS, MONGOLIAN BUSINESS DATABASE'S OFFICIAL PARTNER AND ALSO PARTNER FOR INCLUSIVE AND COMBINED GROWTH. WWW. MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2019/03/22      2 K-POP IN CRISIS: SCANDAL THREATENS TO END THE 'KOREAN WAVE' AND EXPOSES CULTURE OF TOXIC MASCULINITY WWW.CNN.COM PUBLISHED:2019/03/22      3 BELT, ROAD HIGH ON VISIT AGENDA WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2019/03/22      4 BUILDING BRIDGES: LAST STEEL BEAM LINKING RUSSIA-CHINA RAILWAY BRIDGE CONNECTED WWW.RT.COM PUBLISHED:2019/03/22      5 ADB, LEAP TO BACK 15 MW IN MONGOLIA WITH $18.7M LOAN WWW.PV-MAGAZINE.COM PUBLISHED:2019/03/22      6 ERDENET MINING CORPORATION BECOMES 100 PERCENT STATE-OWNED ENTERPRISE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/03/22      7 ULAANBAATAR CITY COMPETITIVENESS INDEX RISES 7 PERCENT WWW.ZGM.MN PUBLISHED:2019/03/22      8 MORE BORDER BLUES! MONGOLIAN COAL DENIED ENTRY TO CHINA WWW.NEWS.MN  PUBLISHED:2019/03/22      9 CHINA WANTS SOFT POWER. BUT CENSORSHIP IS STIFLING ITS FILM INDUSTRY WWW.CNN.MN PUBLISHED:2019/03/21      10 MONGOLIA TO BUILD NEW SPORTS COMPLEX FOR 2020 CHILDREN OF ASIA GAMES WWW.ANOCOLYMPIC.ORG  PUBLISHED:2019/03/21      ОРОН НУТГИЙН ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЛЭГЧ 50-90 ХУВИЙН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2019/03/22     ЖИЛД 1.5 ТЭРБУМ ХҮРТЭЛХ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ АЖ АХУЙН НЭГЖ ТАТВАРЫНХАА 90 ХУВИЙГ БУЦААН АВНА WWWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/22     ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦАА 60:40 БОЛЖ, ИРГЭДИЙН ЗЭЭЛ АВАХ ХЭМЖЭЭ БУУРАХ НЬ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/22     НИЙСЛЭЛИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ИНДЕКС 2017 ОНООС ХОЙШ 7.1 ХУВИАР САЙЖИРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/22     ”ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК БОЛОН “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” КОМПАНИЙГ ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛГОЛОО WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/22     БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ЛИ НАГ ЁН МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/22     ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ТААЗ АМ.ДОЛЛАРЫГ ХАЗААРЛАЛАА WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/22     БОДЛОГЫН ХҮҮГ 11 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/22     ТЭНХЛЭГ ЗУУЧ: II САРД ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС 1.062 НЭГЖ БОЛЖ , ӨМНӨХ САРААС ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     “FITCH SOLUTIONS” МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТӨЛӨВИЙГ 6 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛЛАА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21    

Шадар сайд НҮБ-ын өндөр түвшний уулзалтад оролцож байна www.eagle.mn

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 16-18-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад оролцож байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин чуулга уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд өчигдөр оролцож үг хэлэв. Тэрбээр “Монгол бол үндэсний тогтвортой хөгжлийн зорилгоо эрт тодорхойлсон улсын нэг” хэмээгээд, 2016 оны хоёрдугаар сард “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг баталж, Засгийн газраас энэхүү үзэл баримтлалыг ажил хэрэг болгохын тулд тодорхой бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах чухал алхмуудыг хийж байгааг танилцууллаа. Шадар сайд Монгол Улсын Засгийн газраас тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хүчин чармайлт тавин ажиллаж буйг танилцуулсны зэрэгцээ Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлыг энэ оны долдугаар сарын 3-6-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг тэмдэглэв. Бага хурлаас “Сэндайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг Азийн бүс нутагт хэрэгжүүлэх 2018-2020 оны төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” баталсныг Шадар сайд Ө.Энхтүвшин онцоллоо.

Мөн манай улсын санаачилга болох далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах олон талт хэлэлцээр 2017 оны аравдугаар сарын 6-нд хүчин төгөлдөр болж, Улаанбаатарт төвтэй олон улсын анхны байгууллага өнгөрсөн сард нээлтээ хийснийг тэмдэглэв.

Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ололт амжилт, сорилт бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцдэг бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтаар эрчим хүч, ус, цөлжилт, гамшгийн эрсдэл, хот байгуулалтын талаарх тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг тусгайлан хэлэлцэж, сайд нарын тунхаглалыг батлах юм.

Чуулга уулзалтын хүрээнд НҮБ-ын гишүүн 47 улс “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулахын зэрэгцээ сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд өрнүүлж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцов

Нью-Йорк хотноо болж буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2018 оны чуулга уулзалтын хүрээнд Монгол Улс, Армен, Колумби болон Швейцарь Улс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Тогтвортой, гамшигт тэсвэртэй нийгмийг цогцлоохын тулд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг мөн өчигдөр зохион байгуулав.

Энэхүү хэлэлцүүлэгт 100 гаруй төлөөлөгч оролцож, тогтвортой хөгжлийн зорилтуудад “Сэндайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн оруулж буй хувь нэмэр, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр “Сэндайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээрх Азийн бүсийн танилцуулгыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хийж, “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 3-6-нд болсон Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын дүнг танилцуулав.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй 17-ны мягмар гаригт уулзана гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.



Нийтэлсэн огноо2018-07-17