1 RIO TINTO SAYS Q3 PRODUCTION FALLS ON PLANNED MAINTENANCE AND SAFETY PAUSES WWW.MINING.COM PUBLISHED:2018/10/16      2 AUSTRALIAN FIRM ACQUIRES CENTERRA GOLD ASSETS IN MONGOLIA WWW.ZGM.MN PUBLISHED:2018/10/16      3 RUSSIAN DEFENSE MINISTER TO PAY OFFICIAL VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/10/16      4 NORTH KOREA STRENGTHENS TIES WITH MONGOLIA WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2018/10/16      5 AZERBAIJAN SENT AN EXPORT MISSION TO MONGOLIA WWW.AZERNEWS.AZ PUBLISHED:2018/10/16      6 DEPUTY PM CALLS FOR STRONGER VIETNAM-MONGOLIA TIES ACROSS MULTIPLE FIELDS WWW.VIETNAMPLUS.VN PUBLISHED:2018/10/16      7 MONGOLIAN NATIONAL OLYMPIC COMMITTEE HOST INAUGURAL BEACH SPORTS AND ART GAMES WWW.INSIDETHEGAMES.BIZ PUBLISHED:2018/10/16      8 ON AND OFF WIND AND SOLAR POWER PUSHING COAL PLANTS TO THE BRINK WWW.MINING.COM PUBLISHED:2018/10/16      9 FACEBOOK TOOL MAKES UK POLITICAL ADS 'TRANSPARENT' WWW.BBC.COM PUBLISHED:2018/10/16      10 HUNNU AIR BEGINS TO OPERATE BETWEEN ULAN-UDE AND MANZHOULI WWW.NEWS.MN PUBLISHED:2018/10/16      ДАРХАН, СЭЛЭНГЭ, ТӨВ, ХӨВСГӨЛИЙН АЛТ ТУШААГЧИД НИЙСЛЭЛИЙГ ЗОРИХ ШААРДЛАГАГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/10/16     МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ӨСӨЛТӨД ТӨГРӨГ, ВАЛЮТЫН ХАРИЛЦАХ, ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2018/10/16     "УГТУУЛ-АЛТАЙ" ХХК: ДОТООДЫН ҮЙЛДВЭРҮҮД БҮРЭН ЧАДЛААРАА АЖИЛЛАВАЛ 2020 ОН ГЭХЭД ӨНДӨГ ИМПОРТЛОХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2018/10/16     ХҮН ТӨВТЭЙ БИЗНЕСИЙН ХААНЧЛАЛ АЙСУЙ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/10/16     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/10/16     СТРАТЕГИЙН ОРД АШИГЛАДАГ КОМПАНИУДЫН ДАНСЫГ МОНГОЛБАНКИНД БАЙРШУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2018/10/16     У.ХҮРЭЛСҮХ: ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭСЭН ЦЕМЕНТИЙГ ЭКСПОРТОД ГАРГАХ НЬ ЧУХАЛ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/10/16     АЖ АХУЙН НЭГЖҮҮД ЖДҮДС-ГААС 3.8 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХҮСЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/10/16     ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХИЙГ УИХ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ШИЙДНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/10/15     ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ӨСӨЛТ АЙЛ, ӨРХҮҮДИЙГ ӨРИЙН ДАРАМТАД ОРУУЛЖ БАЙНА ГЭВ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2018/10/15    

Европын холбоо Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулав www.medee.mn

Долдугаар сарын 17-ны өдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Кантэе өргөөнд Европын холбоо, Япон улстай долоон жилийн чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурсан талаар ТАСС агентлаг мэдээлэв.

Тус ёслолын ажиллагаанд Японы Ерөнхий сайд асан Наото Кан, Европын зөвлөлийн гишүүн асан Херман Ван Ромпёй нар байлцжээ. Энэхүү шинэ гэрээ нь Хойд Америкийн чөлөөт худалдааны бүсийн дараа дэлхийн эдийн засгийн хоёр дахь том блок бий болох замыг нээж буй аж.

Дэлхийн банкнаас мэдээлснээр, 2017 онд Япон болон Европын холбооны 28 орны ДНБ 21.5 их наяд ам.доллар хүрчээ. АНУ, Канад, Мексик зэрэг улсуудынх 22.2 их наяд доллартай тэнцэж байгаа аж.

“CNN” агентлагийн мэдээлснээр, Японы Ерөнхий сайд Шинзо Абе өчигдөр Токио хотноо Европын Зөвлөлийн тэргүүн Дональд Туск, Евро комиссын тэргүүн Жан Клод Юнкерийг хүлээн авч уулзжээ. Дээрх худалдааны гэрээ байгуулагдсанаар бүх бараа бүтээгдэхүүний импортын татварыг тэглэж, япончууд Европын дээд зэрэглэлийн дарс, амттан, бяслаг, бэлэн хувцас, цүнх болон эмийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломж нээгдэж буй аж.

Европчуудын хувьд Японы загас, загасан бүтээгдэхүүн, үхрийн мах, жимс жимсгэнэ болон дэлхийд чанараараа гайхуулж буй машин, цахилгаан бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр авахаар болжээ. Гэрээний дагуу Японоос Европ руу экспортлох нийт барааны татварыг 99 хувь хүртэл хөнгөлөх бол Европоос Япон руу нийлүүлэх бараануудын татварыг 94 хувь хөнгөлөх юм байна.

Хэвлэлийн хурлын эхэнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Зогсонги байдалтай байгаа улсын эдийн засаг дахин эрчимтэй урагшлахаар боллоо” хэмээн мэдэгджээ. Хоёр тал өнгөрсөн 2013 онд худалдааны гэрээ байгуулахаар тохиролцсон бөгөөд энэ оны эхээр гэрээний заалтуудыг харилцан хэлэлцэж, ийнхүү өчигдөр гэрээгээ үзэглэсэн байна. Тус гэрээ 2019 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх ажээ.



Нийтэлсэн огноо2018-07-18