1 MONGOLIA'S CENTRAL BANK KEEPS KEY INTEREST RATE UNCHANGED WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/15      2 OVER 36,500 SIGN PETITION URGING UN ATTENTION TO AIR POLLUTION IN MONGOLIAN CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/15      3 EXPERTS WARN OF POTENTIAL OBSTRUCTION TO EXPORT PLAN IN 2019 WWW.ZGM.MN PUBLISHED:2018/12/14      4 MONGOLIA'S CRIME CASES UP 14.6 PCT IN FIRST 11 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/14      5 CANADIAN COAL PLANTS TO BE PHASED OUT BY 2030 WWW.MINING.COM PUBLISHED:2018/12/14      6 MONGOLIA TO INAUGURATE TRADE REPRESENTATIVES OFFICE IN TOKYO WWW.ZGM.MN PUBLISHED:2018/12/14      7 NORTH KOREAN ATHLETES TO PARTICIPATE IN MONGOLIA’S BASKETBALL LEAGUE WWW.NEWS.MN PUBLISHED:2018/12/14      8 US CITIZEN FOUND DEAD IN UB HOTEL WWW.NEWS.MN PUBLISHED:2018/12/14      9 JAPAN, MONGOLIA CONFIRM COOPERATION OVER N. KOREAN ABDUCTION ISSUE WWW.MAINICHI.JP PUBLISHED:2018/12/14      10 MONGOLIA, JAPAN ISSUE JOINT STATEMENT TO STRENGTHEN COOPERATION WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/12/14      ҮСХ: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ САРЫН ДҮНГЭЭР 38%-ИАР БУУРАВ WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM НИЙТЭЛСЭН:2018/12/14     МАЛ ТООЛЛОГО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     CHANGE.ORG: УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ӨРГӨДӨЛ 35 МЯНГАН ДЭМЖИГЧТЭЙ БОЛЛОО WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     990 АЙЛЫГ 0,4КВТ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРТ ХОЛБОЛОО WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2018/12/14     МОНГОЛ, ЯПОН ХОЁР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     УЛААНБААТАР ХОТЫН ИНФЛЯЦИ 9.3 ХУВЬ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 911 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     АЛТНЫ ИЛ ТОД БАЙДАЛ ХУМИГДАЖ БОЛЗОШГҮЙ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/12/14     АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН БАНКНААС 60 САЯ АМ.ДОЛЛАР ЗЭЭЛНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/13     2019 ОНД ЭКСПОРТЫН ОРЛОГО ТӨЛӨВЛӨСӨН ХЭМЖЭЭНД ХҮРЭХГҮЙ БАЙХ БОДИТ ЭРСДЭЛ БАЙНА ГЭЖ ЭДИЙН ЗАСАГЧИД АНХААРУУЛАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/12/13    

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 6,3 тэрбум ам.долларт хүрчээ www.dnn.mn

Өнөөдөр Үндэсний Статистикийн газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний хагас жилийн статистик мэдээллийг танилцууллаа. Монгол Улс 2018 оны эхний хагас жилд 140 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.3 тэрбум америк долларт хүрчээ. Тодруулбал, экспорт 3.6 тэрбум америк доллар, импорт 2.7 тэрбум америк долларт хүрсэн байна.

Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (26.0%) тэрбум америк доллараар өссөн байна.

Үүнд:

Экспорт 475.6(15.3%) сая америк доллараар,
Импорт 834.6 (43.4%) сая америк доллараар тус тус өссөн нь нөлөөлсөн гэв.
2017 оны эхний хагас жилд гадаад худалдааны тэнцэл 1.2 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2018 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 359.0 (30.4%) сая америк доллараар буурч, 822.2 сая америк долларт хүрсэн байна.

Экспорт 2018 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 475.6 сая америк доллараар өсчээ.

Үүнд:

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 472.1 сая америк доллар,
Нэхмэл бүтээгдэхүүний экспорт 34.1 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 834.6 сая америк доллараар өссөн.

Үүнд:

Эрдэс бүтээгдэхүүний импорт 152.9 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 59.4 сая америк доллар,
Машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 176.8 сая америк доллараар,
Тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 189.5 сая америк доллараар,
Үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 127.8 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын экспортын орлого 15 орчим хувиар нэмэгдэж, импорт 43 хувиар өссөн нь гадаад худалдааны тэнцэл 30% буурахад нөлөөлсөн байна.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.3 хувийг эзэлж байгаа бол импортын 67.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна хэмээн Үндэсний Статистикийн газраас мэдээллээ.



Нийтэлсэн огноо2018-07-18