1 CHINA WANTS SOFT POWER. BUT CENSORSHIP IS STIFLING ITS FILM INDUSTRY WWW.CNN.MN PUBLISHED:2019/03/21      2 MONGOLIA TO BUILD NEW SPORTS COMPLEX FOR 2020 CHILDREN OF ASIA GAMES WWW.ANOCOLYMPIC.ORG  PUBLISHED:2019/03/21      3 RETURNING SIGHT TO MONGOLIANS: NEW EQUIPMENT TRANSFORMS LIVES WWW.NEWS.MN PUBLISHED:2019/03/21      4 "UB BIKE’ PROJECT CEO ARRESTED FOR CANNABIS USE WWW.NEWS.MN PUBLISHED:2019/03/21      5 MONGOLIA’S PARTICIPATION IN THE ITB AND MALAYSIA’S MISFORTUNE WWW.MONGOLIANECONOMY.MN PUBLISHED:2019/03/21      6 ERDENES MONGOL CEO MEETS REPRESENTATIVES OF ORANO GROUP OF FRANCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/03/21      7 COAL MINING COMES BACK TO THE UK WITH $218 MILLION PROJECT WWW.MINING.COM PUBLISHED:2019/03/21      8 SUMITOMO ELECTRIC RECEIVES CERTIFICATE OF APPRECIATION FROM MONGOLIA'S NATIONAL POWER TRANSMISSION GRID WWW.GLOBAL-SEI.COM  PUBLISHED:2019/03/20      9 VIEWS EXCHANGED ON IMPROVING QUALITY OF ENGLISH LANGUAGE EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/03/20      10 STANDING COMMITTEE PASSES BILLS ON FOREIGN LOANS WWW.ZGM.MN PUBLISHED:2019/03/20      ТЭНХЛЭГ ЗУУЧ: II САРД ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС 1.062 НЭГЖ БОЛЖ , ӨМНӨХ САРААС ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     “FITCH SOLUTIONS” МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТӨЛӨВИЙГ 6 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛЛАА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЦАХИМ ШИЛЖИЛТЭД БЭЛЭН БИШ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     МОНГОЛБАНКАНД ТУШААСАН АЛТНЫ ХЭМЖЭЭ 30 ДАХИН БУУРЧЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     ААНОАТ-ЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ ХҮРГҮҮЛЭВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     ЭРХ ЗҮЙН ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ ҮРГЭЛЖИЛБЭЛ 10 ТОНН АЛТ Ч АВЧ ЧАДАХГҮЙ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     ХӨШИГИЙН ХӨНДИЙ ДЭХ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     Ц.НЯМДОРЖ: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ УЛСЫН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     СЗХ “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙГ ХААЛТТАЙ ХУВЬЦААТ КОМПАНИАР БҮРТГЭЛЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/20     НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧИД НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/20    

АНУ, ОХУ хүйтэрсэн харилцаандаа цэг тавилаа www.ubinfo.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хооронд Финландын нийслэл Хельсинки хотод даваа гарагт болсон дээд хэмжээний халз уулзалтын өмнө төрийн тэргүүн нар сэтгүүлчдэд хандан үг хэллээ. Ноён Трамп “Бид маш сонирхол татсан худалдаа, цэргийн асуудлаас эхлээд цөмийн бодлогын талаар ярилцлаа. Бидний хамтын нөхөр Хятадын Ерөнхийлөгч Ши-гийн талаар санаа бодлоо бага зэрэг хуваалцсан. Сүүлийн хэдэн жил бидний харилцаа нэлээд тааруу байсан. Ялангуяа сүүлийн хоёр жилд харилцаа маш хүйтэрсэн. Гэхдээ манай хоёр улсад том боломж бий. Би сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Оростой харилцаагаа хэвийн болгох нь сайн зүйл гэж хэлж байсан. Дэлхий даяараа биднийг харилцаагаа сайжруулаасай хэмээн харж байгаа. Бид бол хоёр том цөмийн гүрэн бөгөөд дэлхийн цөмийн хүчин чадлын 90 хувийг эзэмшдэг. Энэ сайн зүйл биш, муу зүйл. Бид энэ талаар цаашид ямар нэг зүйл хийж чадна гэж найдаж байна. Учир нь, энэ бол эерэг хүч биш, сөрөг хүч юм. Ингээд бид дангаар уулзалтаа эхэлж, дараа нь өргөтгөсөн багаар хэлэлцээ хийж, эдгээр зүйлсийг хэлэлцэнэ гэж бодож байна” гэж мэдэгдсэн байна.

Ноён Трамп сэтгүүлчдийн өмнө хэлсэн үгэндээ Украйн, Крымийн асуудал болон 2016 оны АНУын Ерөнхийлөгчийн сонгуульд Москвагийн зүгээс хөндлөнгөөс оролцсон болон уг хэрэгт Оросын 12 тагнуулчийг өнгөрсөн баасан гарагт буруутгасан талаар ямар нэг үг дуугарсангүй. Хоёр Ерөнхийлөгчийн зөвхөн орчуулагчид оролцсон уулзалтыг 90 минут хийхээр төлөвлөсөн боловч хоёр цаг гаран үргэлжилсэн байна. Дараа нь зөвлөгчид оролцсон өргөтгөсөн хэлэлцээ эхэлж, Улаанбаатарын цагаар даваа гарагийн 23:00 цагт өндөрлөлөө. Уулзалтыг ОХУ-ын төрийн тэргүүн Путин өндрөөр үнэлж, хэвлэлийн бага хурлын үеэр хоёр улсад харилцан ашигтай, үр дүнтэй хэлэлцээ болсныг цохон тэмдэглэв. Хэлэлцээний нэг үр дүн нь хоёр улсын хооронд байгуулсан Цөмийн зэвсэглэлийн тухай гэрээний хугацаа 2021 онд дуусаж байгааг харгалзан шинээр хэлэлцэж батлах ажлыг эхлүүлэх тохиролцоонд хүрэх боломжтойг онцоллоо. Түүнчлэн ноён Путин Сирийн нутгийн Израйлын хилд ойр бүсээс Ираны талыг баримтлагч бүлгийг холдуулах талаар АНУ-ын талд мэдээлэх болов уу. Оросын төрийн тэргүүн мөн сонгуульд хөндлөнгөөс оролцсон шалтгаар АНУ-д хураагдсан Оросын дипломат өмч болон Вашингтоны хүсэлтээр гуравдагч оронд баривчлагдсан Оросын иргэдийн асуудлыг сөхөж тавихаар төлөвлөснийг эх сурвалжууд мэдээлсэн байна. Тэдний энэхүү уулзалтыг урьдчилан хоёр тал янз бүрээр таамаглаж байлаа.

Тэгвэл нөхцөл байдал хоёр талд тун нааштай эргэж, хоёр их гүрний харилцаа сайжрах суурь тавигдлаа гэж зарим шинжээч дүгнэж байна. Уулзалтын өмнө АНУ-ын ахмад хууль тогтоогчид Ерөнхийлөгч Трамп дээд хэмжээний уулзалтаа цуцлах ёстой гэсэн бол Оросын албаныхан сая л манай ажилтнуудыг буруутгаж эхэлсэн нь хоёр талын яриа хэлэлцээг бусниулах гэсэн улс төрийн арга хэрэглүүр хэмээн үгүйсгэж байлаа. Мөн хоёр тал дээд уулзалтаар Сири, Украйн, зэвсэглэлийн хяналт зэргийг оруулаад зарим асуудлаар яриа хэлэлцээгээ сэргээх боломж маш доогуур хүлээлттэй байгаа тухай ажиглагчид онцолж байсан юм.



Нийтэлсэн огноо2018-07-18