1 QATAR PLEDGES $15BN OF DIRECT INVESTMENTS IN TURKEY – ANKARA WWW.RT.COM PUBLISHED:2018/08/16      2 GENERAL AGENCY FOR DEVELOPMENT OF PERSONS WITH DISABILITIES ESTABLISHED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/08/16      3 CHINA EVERGRANDE INVESTS IN PROJECT TO BUILD WORLD'S FASTEST SUPERCOMPUTER WWW.REUTERS.COM PUBLISHED:2018/08/16      4 ECONOMY GROWS 6.3 PERCENT ON THE BACK OF CONSUMER SECTOR WWW.ZGM.MN PUBLISHED:2018/08/16      5 SALARY DISCUSSION MAY RETURN AS LABOR MINISTER HINTS OF A DRAFT WWW.ZGM.MN PUBLISHED:2018/08/16      6 RIO TINTO CLOSER TO SELLING $6BN STAKE IN IRON ORE OF CANADA WWW.MINING.COM PUBLISHED:2018/08/16      7 NUMBER OF HIV-INFECTIONS IN MONGOLIA RISES TO 264 WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2018/08/15      8 CROSS BORDER SECURITIES SERVICE LAUNCHES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/08/15      9 MINING AND QUARRYING GROSS OUTPUT INCREASES BY 23.9 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/08/15      10 TAX REVENUE REACHES MNT4.5 TRILLION, WITH 33 PERCENT INCREASE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/08/15      LHAMOUR ДОЛООН УЛСАД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТОЛНО WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/08/17     ХӨГЖИЖ БУЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭКСПОРТ ТАРИФААС Ч ӨМНӨ БУУРЧЭЭ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/08/17     “ЭНЕРЖИ РЕСУРС” 146.1, “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” 60 АМ.ДОЛЛАРААР НҮҮРСЭЭ ЭКСПОРТЛОЖ БАЙНА WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2018/08/17     ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ ХЯТАДЫН НҮҮРСНИЙ КОМПАНИУДЫН АШИГ НЭМЭГДЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/08/17     НИЙСЛЭЛИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 65.5 ХУВЬТАЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/08/17     МАЛ АЖ АХУЙН САЛБАР ДНБ-ИЙ 10 ХУВИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/08/17     "КОНРАД АДЕНАУЭР САН НЬ МОНГОЛ УЛСТАЙ ЯМАР Ч САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2018/08/16     БАНКУУД ИРГЭДЭД ЗЭЭЛ, ХАДГАЛАМЖИЙН БОДИТ ХҮҮГ ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ БОЛСОН WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/08/16     ПОЛЬШ УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ АВАХ БОЛОМЖТОЙ БҮРДЭНЭ WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/08/16     МАХНЫ ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ 2,8 ДАХИН НЭМЭГДЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/08/16    

Нүүрсний экспортын биет хэмжээ буурсан ч орлого нь өсчээ www.zgm.mn

Манай нүүрсний тээврийн гол “судас” болсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг өчигдөр 15.00 цагт нээсэн байна. Ингэснээр Монгол улсад бараг хоёр тэрбум ам.долларын орлого авчирдаг нүүрсний экспорт хэвийн үргэлжлэх боломж бүрдэв. Долдугаар сараас эхлэн нийт нутгаар их хэмжээний аадар бороо орсноос Гашуунсухайт чиглэлийн замын хэд хэдэн хэсэг эвдэрч сүйджээ. Тиймээс тус автозамын тээврийг өнгөрсөн долоо хоногт түр зогсоосон юм. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд замын эвдэрсэн хэсгийг засаж, тэгшлэн, тээвэрлэлт хийхэд бэлэн болгожээ. Хэдийгээр гол зам нь түр “амарсан” ч Монгол улсын нүүрсний экспорт үргэлжилж байсан юм. Учир нь нүүрсний компаниуд Цагаанхадны боомтод нөөцөлсөн нүүрсээ урд хөршид нийлүүлжээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол улс 20.5 сая тонн нүүрс экспортолж, 1.6 тэрбум ам.доллар олжээ. Хэдийгээр экспортолсон нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 300 мянган тонноор буурсан ч бидний олсон орлого 206 сая ам.доллараар нэмэгдсэн байна.

Тонн нүүрсний ханш өмнөх оны мөн үеэс 10 орчим хувиар өндөр байгаа нь биет хэмжээний уналтыг нөхжээ. Нүүрс, төмрийн хүдэр зэрэг зарим эрдсийг эс тооцвол биднийг хэдэн сар баярлуулсан таваарын зах зээл эргэн суларч эхэлсэн. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд зэсийн ханш 1000-1500, алтных 100-150 ам.доллараар буурчихаад байгаа юм. Харин нүүрс болон төмрийн хүдрийн ханш тус бүр 10 орчим хувиар өндөр байна. Монгол улс өнгөрсөн долоон сарын хугацаанд 3.9 сая тонн төмрийн хүдэр нийлүүлж, 181 сая ам.долларын орлого олсон. Төмрийн хүдрийн экспорт биет хэмжээгээр 20 хувиар өссөн байна. Их гүрнүүдийн хооронд асаж буй худалдааны дайн таваарын зах зээлийг уналт руу хөтөлж байгаа ч зарим төрлийн түүхий эдэд төдийлэн нөлөөлөхгүй байна. Ялангуяа, гангийн үндсэн орц болох коксжих нүүрс болон төмрийн хүдрийн ханшид худалдааны дайнаас илүү Хятадын байгаль орчны төлөөх бодлого хүчтэй нөлөөлж байна. БНХАУ, АНУ-ын худалдааны дайны түгшүүрийг дагаад зэсийн үнэ зургадугаар сараас хойш 15 хувиар буурсан бол төмрийн хүдрийнх есөн хувиар өсжээ.

Нүүрсний экспортын орлого 206 сая ам.доллараар нэмэгдсэн байна
Ер нь коксжих нүүрс болон төмрийн хүдрийн ханш хаана хүрэхийг эдгээр түүхий эдээс “төрдөг” гангийн зах зээл заадаг. Тэгвэл манай улсын экспорт, цаашлаад эдийн засгийн өсөлтийг тодорхойлдог гангийн зах зээл нь урд хөршийн орон сууц, бүтээн байгуулалтын салбараас шууд хамаардаг билээ. Мөн Хятадын үндэсний статистикийн товчооны мэдээллээр энэ оны зургадугаар сард тус улсын томоохон 70 хотод орон сууцны үнэ эрчимжжээ. Жилийн дүнгээр шинэ орон сууцны үнэ таван хувиар дээшилж, өсөлт нь эрчимжив. Ингэснээр сүүлийн зургаан сар тасралтгүй суларсан орон сууцны үнэ өнгөрсөн зургадугаар сард ялимгүй сэргэж эхэлсэн байна. Энэ нь гангийн эрэлтэд түр зуурын эерэг хүлээлт төрүүлж буй. Гэвч Хятадын макро эдийн засгийн өсөлт сүүлийн найман жилийн доод цэгт хүртлээ саарчихаад байгаа нь дунд хугацааны сөрөг төлөв дагуулж байна. Гэхдээ урд хөрш утаа зэрэг байгаль орчны бохирдолтой тэмцэхийн тулд гангийн үйлдвэрлэл болон түүхий эдийн чанар стандартыг өндөрсгөсөн.

Энэ нь сайн чанарын таваарын ханшид дэмжлэг болж буй. Байгаль орчноо хамгаалж, гангийн зах зээлийн илүүдлийг арилгах Хятадын зорилт төмрийн хүдрийн үнийг өсгөж, сүүлийн зургаан сарын дээд цэгт хүргээд байна. Байгаль орчны төлөөх Бээжингийн санаачилга ирэх саруудад өндөр чанартай нүүрс хийгээд төмрийн хүдрийн эрэлтийг дэмжиж, урт хугацаанд гангийн зах зээлийн тэнцвэржүүлэхээр байгаа. Rio Tinto группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Хятадын гангийн аж үйлдвэрт бүтцийн шинэчлэл хийгдэх нь гарцаагүй. Гэхдээ энэ нь үйлдвэрлэлийг бууруулах бус өндөр чанарын түүхий эдийг илүү шаардана хэмээн дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, гангийн голлох түүхий эдүүд болох коксжих нүүрс болон төмрийн хүдрийн ханш энэ оныг дуустал тогтвортой байх төлөвтэй. Мөн өндөр агууламжтай сайн чанарын түүхий эдийн ханш цаашид ч өсөхөөр байна. Хятадын гангийн гарц зургадугаар сард жилийн дүнгээр 7.5 хувь өсөж, дээд хэмжээ буюу 80.2 тоннд хүрснийг ANZ фирм мэдээлсэн байна. Fitch агентлагийн тооцоогоор 2016 оны зургадугаар сараас хойш Хятад улс гангийн хүчин чадлаа 260 сая тонноор бууруулсан нь ханш чангарах суурь нөхцөл болжээ.

 
 
 


Нийтэлсэн огноо2018-08-10