1 CHINA WANTS SOFT POWER. BUT CENSORSHIP IS STIFLING ITS FILM INDUSTRY WWW.CNN.MN PUBLISHED:2019/03/21      2 MONGOLIA TO BUILD NEW SPORTS COMPLEX FOR 2020 CHILDREN OF ASIA GAMES WWW.ANOCOLYMPIC.ORG  PUBLISHED:2019/03/21      3 RETURNING SIGHT TO MONGOLIANS: NEW EQUIPMENT TRANSFORMS LIVES WWW.NEWS.MN PUBLISHED:2019/03/21      4 "UB BIKE’ PROJECT CEO ARRESTED FOR CANNABIS USE WWW.NEWS.MN PUBLISHED:2019/03/21      5 MONGOLIA’S PARTICIPATION IN THE ITB AND MALAYSIA’S MISFORTUNE WWW.MONGOLIANECONOMY.MN PUBLISHED:2019/03/21      6 ERDENES MONGOL CEO MEETS REPRESENTATIVES OF ORANO GROUP OF FRANCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/03/21      7 COAL MINING COMES BACK TO THE UK WITH $218 MILLION PROJECT WWW.MINING.COM PUBLISHED:2019/03/21      8 SUMITOMO ELECTRIC RECEIVES CERTIFICATE OF APPRECIATION FROM MONGOLIA'S NATIONAL POWER TRANSMISSION GRID WWW.GLOBAL-SEI.COM  PUBLISHED:2019/03/20      9 VIEWS EXCHANGED ON IMPROVING QUALITY OF ENGLISH LANGUAGE EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/03/20      10 STANDING COMMITTEE PASSES BILLS ON FOREIGN LOANS WWW.ZGM.MN PUBLISHED:2019/03/20      ТЭНХЛЭГ ЗУУЧ: II САРД ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС 1.062 НЭГЖ БОЛЖ , ӨМНӨХ САРААС ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     “FITCH SOLUTIONS” МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТӨЛӨВИЙГ 6 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛЛАА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЦАХИМ ШИЛЖИЛТЭД БЭЛЭН БИШ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     МОНГОЛБАНКАНД ТУШААСАН АЛТНЫ ХЭМЖЭЭ 30 ДАХИН БУУРЧЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     ААНОАТ-ЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ ХҮРГҮҮЛЭВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     ЭРХ ЗҮЙН ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ ҮРГЭЛЖИЛБЭЛ 10 ТОНН АЛТ Ч АВЧ ЧАДАХГҮЙ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     ХӨШИГИЙН ХӨНДИЙ ДЭХ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     Ц.НЯМДОРЖ: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ УЛСЫН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/21     СЗХ “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙГ ХААЛТТАЙ ХУВЬЦААТ КОМПАНИАР БҮРТГЭЛЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/20     НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧИД НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/03/20    

Валютын ханш тогтвортой байна www.medee.mn

Намрын халуун өдрүүд Монголын эдийн засагт амаргүй байх төлөвтэйг зарим эх сурвалж мэдээлж буй юм. Тухайлбал, зэсийн үнийн бууралт, шатахууны үнийн өсөлт гээд гол экспорт, импортын бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт таатай биш байна гэсэн таамаг байгаа ажээ.

Оны эхэнд Монгол Улсын хувьд эрдсийн салбарт хамгийн том орлого зэсээс орж ирэх тооцооллыг хийсэн. Өөрөөр хэлбэл 2018 оны Улсын төсөвт 1.7 их наядыг уул уурхайн салбараас төвлөрүүлэхийг зорьж буйгаас 1 их наяд нь зэсийнх юм. Гэвч зэсийн хоёр том төсөл болох Оюутолгой, Эрдэнэтийн тогтвортой ажиллагааны хурдыг сааруулж мэдэх эрсдэл байгааг эдийн засагчид сануулсаар ирэв. Сүүлийн үед зэсийн өндөр өсөлтийн үед их мөнгөний сургаар уул уурхайн компаниуд руу дайрдаг хандлага дахин идэвхжиж буй нь зэсийн үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх билээ.

Түүнээс гадна нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байх ч энэ чиглэлд мөн л дорвитой анхаарал хандуулахыг сануулж байна. Зэсийн үнийн бууралт, шатахууны өсөлт зэрэг өөрчлөлтүүд гарвал гадаад валютын ханшид сөргөөр нөлөөлж, огцом өсөж болзошгүйг эдийн засагчид хэлж буй юм. Энэ нь иргэдийн амьжиргааны өртөг нэмэгдэх эрсдэл дагуулах билээ.

Л.ЭНХДЭЛГЭР: МОНГОЛД ОРЖ ИРЭХ АМ.ДОЛЛАРЫН УРСГАЛ НЭМЭГДСЭН

Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн мэргэжилтэн Л.Энхдэлгэртэй ярилцлаа.

-Валютын ханш ямар хүчин зүйлээс шалтгаалж өсч, буурч байна вэ?

-Валютын ханшийн өсөлт, бууралт олон хүчин зүйлээс шалтгаална. Нэгдүгээрт, Монголын зах зээл хүлээлтэд их мэдрэмтгий. Ханш өсөх нь гэсэн хүлээлт үүсвэл хүмүүс маш хурдан худалдан авалтаа нэмэгдүүлээд эхэлдэг. Нэг ёсондоо долларын ханш өсөхөөс нь өмнө авъя гэж боддог. Энэ үед зах зээлд хиймэл эрэлт бий болж валютын үнэ өсдөг. Эсрэгээрээ буурах юм байна гэсэн хүлээлт үүсвэл валютын эрэлт буурж, ханш буурах нөхцөл бий болдог. Хоёрдугаарт, улирлын шинж чанартай холбоотой. Цагаан сар, наадам, хавар, зуны бизнесийн идэвхжлийн үе гэх мэтчилэн. Энэ үеэр хүмүүс гадагшаа явах, эсвэл гаднаас худалдан авалт хийх эрэлт тодорхой хэмжээгээр өсдөг. Үүнийг дагаад валютын ханш өсөх хандлага ажиглагддаг. Гуравдугаарт, валютын захын дэд бүтцийн хөгжил төдийлөн сайн биш. Үүнтэй холбоотойгоор зах зээл дээр гэнэт их хэмжээний валют орж ирэх, эсвэл их хэмжээний валют гадагшлах үед ханш огцом савалдаг. Нэг ёсондоо дэд бүтэц муутайгаас үүдэн зах зээл дээр гарч буй гэнэтийн, томоохон өөрчлөлт, хөдөлгөөнийг богино хугацаанд шингээж чадахгүй, тэр хэрээр ханшид огцом хөдөлгөөн бий болдог гэсэн үг. Монголбанк ийм үед огцом савлалтыг бууруулах зорилгоор валютын захад оролцож, интервэнц хийдэг. Нөгөөтэйгүүр валютын захын дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк тодорхой алхам хийж, өнгөрсөн оны 4 дүгээр сард “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг нэвтрүүлсэн. Ингэснээр валютын захад дэд бүтцээс шалтгаалсан огцом хөдөлгөөн үүсэх нь эрс багассан гэдгийг дуулгая. Өнөөдрийн байдлаар, ам долларын албан ханш 2455 төгрөг орчимд тогтвортой байна. Наадмын өмнө 2420 орчим төгрөг байж байгаад наадмын үеэр бага зэрэг өсч, 2460 төгрөгт хүрсэн. Одоогоор ханш харьцангуй тогтвортой байна гэж үзэж байна.

-Долдугаар сард валютын ханш тодорхой хэмжээгээр өссөн гэлээ. Энэ нь юутай холбоотой байв?

-Долдугаар сард үүссэн валютын ханшийн хөдөлгөөнийг Монголбанк эдийн засгийн суурь зарчимтай нийцгүй гэж үзэж байгаа. Учир нь Монгол Улсад орж, гарч байгаа валютын урсгалыг нэгтгэн бүртгэдэг төлбөрийн тэнцлийн статистик харьцангуй сайн байна. Тодруулбал, тавдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцэл 201.7 сая ам.долларын ашигтай гарсан бол зургаадугаар сард 130 орчим сая ам.долларын алдагдалтай байна. Энэ бол Монголоос гадагшлах валютын урсгал тийм ч их биш байгааг илтгэж байгаа тоон үзүүлэлт юм. Хямралын үед төлбөрийн тэнцэл жил бүр бараг 3 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан гэдгийг сануулъя. Жил бүр 3 тэрбум ам.доллар Монголоос зугтаж байгаа үед ханшийг тогтвортой байлгана гэдэг эдийн засгийн агуулгаараа ямар ч боломжгүй гэхэд болно. 2017 оны 5 дугаар сараас Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, Монголд орж ирэх ам.долларын урсгал нэмэгдсэн. Түүнчлэн яг энэ үед уул уурхайн экспортын голлох түүхий эдүүдийн үнэ өсч төлбөрийн тэнцэл ашигтай гарах таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Төлбөрийн тэнцэл ашигтай байгаа үед ханш огцом савлах, өсөх эдийн засгийн агуулга харагдахгүй байгаа юм. Тэгэхээр наадмын үеэр улирлын шинж чанартай түр зуурын хөдөлгөөн бий болсон. Үүнийг зохицуулах зорилгоор Монголбанк тухайн үед нь арга хэмжээ авч, захад валют нийлүүлсэн.

-Төлбөрийн тэнцэл ашигтай байвал ханш тогтвортой байна гэж ойлголоо. Тэгвэл төлбөрийг тэнцлийг хэрхэн сайжруулдаг юм бол?

-Ер нь бол Засгийн газраас экспортын үйлдвэрлэлээ дэмжих, гадаад худалдаагаа нэмэгдүүлэх, худалдааны хэлцэл хийх, татварын таатай орчин бүрдүүлэх замаар аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, гаднаас доллар оруулж ирэх, бонд гаргах зэрэг нь төлбөрийн тэнцлийг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг. Монголбанк зөвхөн төлбөрийн тэнцлийн статистикийг гаргаж ажилладаг.

-Монгол Улсын гадаад валютын нөөц өнөөдөр ямар түвшинд байна вэ?

-Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн талаар Монголбанк сар тутам мэдээлдэг. 2018 оны 6 дугаар сарын байдлаар ГВАН 2989 сая ам.доллар байна. Жилийн өмнө валютын нөөц 1.3 орчим тэрбум доллар байсантай харьцуулбал бараг 2.5 дахин өссөн байгаа. Валютын нөөц нэмэгдэж байгаа нэг шалтгаан нь Олон улсын валютын сангийн хөтөлбөр юм. Хоёрдугаарт, гадаад зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн. Үнэ өссөнөөр экспорт нэмэгдэж, уул уурхайн компаниудын орлого нэмэгдэж, валютын долларын орж ирэх урсгал нэмэгдсэн. Мөн Монголбанкнаас алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээ авсан нь ГВАН өсөхөд нөлөөлж байгаа. Тэгэхээр валютын нөөц хэдий чинээ зузаан байна тэр хэрээр улс орны үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлын баталгаа болж байдаг.

-Алт худалдан авалтыг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авсан гэдгийг тодруулахгүй юу?

Монголбанк өнгөрсөн онд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх, алт худалдан авалттай холбоотой хууль, тогтоож, журмыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Монгол Алт” аяныг хэрэгжүүлсэн. Аяны үр дүнд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2017 онд 20 тоннд хүрснээр гадаад валютын улсын нөөцийг 700 орчим сая ам.доллараар нэмэгдүүлж чадсан. Харин энэ оны 5 дугаар сараас “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд Монголбанкны зүгээс алт олборлогчдод алтаа Монголбанкинд тушаах таатай орчин бүрдүүлэхийг зорьж ажиллаж байгаа. Тухайлбал, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь байх хуулийн үргэлжлэх хугацааг сунгах, алтаа монголбанкинд тушаасан тохиолдолд тодорхой хөнгөлөлт эдлүүлэх зэрэг асуудлыг судалж байна. Мөн орон нутагт үнэт металлын сорьцын лабораторийг байгуулна. Ингэснээр алт олборлогч аж ахуйн нэгж, иргэд Монголбанкинд алтаа тушаахын тулд заавал Улаанбаатар хотыг зорих шаардлагагүйгээр тухайн орон нутагтаа сорьцлуулаад, орон нутгийнхаа Монголбанкинд тушаах боломж бүрдэх юм.

-Сорьцын хяналтын лабораториудыг аль аймагт байгуулж байгаа вэ. Хэзээнээс ашиглалтад орох вэ?

Монголбанк, Стандарт хэмжил зүйн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, “Тогтвортой бичил уурхай” төслийн хамтын ажиллагааны хүрээнд Баянхонгор, Дархан-Уул аймгуудад сорьцын хяналтын лабораторийг байгуулахаар ажиллаж байна. Энэ оны есдүгээр сарын сүүлч гэхэд орон нутаг дахь сорьцын лабораториуд ашиглалтад орох байх.

-Валютын ханшийн хэлбэлзлийг тогтворжуулахын тулд яах ёстой вэ?

-Монголбанк валютын ханшийг зах зээлийн суурь хүчин зүйлтэй нийцэн, уян хатан тогтох зарчим баримталдаг. Тэгэхээр суурь зарчимтайгаа нийцтэйгээр, аажмаар өсч, буурах хөдөлгөөнийг Монголбанк хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Харин суурь зарчимтайгаа нийцэхгүй буюу богино хугацааны хүлээлтийн шинж чанартай хөдөлгөөн үүсвэл Монголбанк үүний эсрэг арга хэмжээ авдаг. Валютын ханшийн хэлбэлзэл тогтворжих суурь орчныг бүрдүүлэхийн тулд Монгол улсын экспортод чиглэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, тогтвортой хадгалах, улс төрийн эрсдэлт нөхцөлийг үүсгэхгүй байх гэх мэтээр төрийн бүхий л шатны байгууллагуудын тал бүрийн хамтын ажиллагаа шаардлагатай. Ингэснээр бизнесийн орчин сайжирч, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд таатай болсноор зөвхөн валютын ханш тогтвортой байгаад зогсохгүй, эдийн засгийн өсөлт нэмэгдэх, инфляци, ажилгүйдэл буурах гэх мэт олон эерэг талтай.



Нийтэлсэн огноо2018-08-10